“Эхийн алдар” одонгоор шагнуулах ээжүүдийн материалыг харьяаллын дагуух баг, хороод нь хүлээн авч байна

Aдмин / Нүүр

“Эхийн алдар” одонг шинээр авах ээжүүдийн материалыг харьяа хороо, баг нь хүлээн авч байна.

Харин хүлээж авах эцсийн хугацаа нь харилцан адилгүй байгаа тул хороо, багийнхаа нийгмийн ажилтнаас тодруулахыг зөвлөе.

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн дагуу “Эхийн алдар II” одонг дөрөв, “Эхийн алдар I” одонг зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхэд олгодог. “Эхийн алдар” одонг олгохдоо бага хүүхэд нь нэг нас хүрсэн байх шаардлагыг баримталдаг.

Бүрдүүлэх материал:

“Эхийн алдар” I, II зэргийн одонгоор шагнагдах эхийн анкет

Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан өргөдөл

Шагнагдах эхийн иргэний үнэмлэхний хуулбар,

Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний баталгаажсан хуулбар (хэрэв хүүхэд нас барсан бол нас барсны гэрчилгээ эсвэл архивын лавлагаа)

Хүүхэд өргөж авсан, овог нэр сольсон бол гэрчилгээ, хуулбарын хамт

“Эхийн алдар I” одон авах эхчүүдийн II одонгийн үнэмлэхний баталгаажсан хуулбар,

Хэрэв хүүхдийн тоонд 16 нас хүрсэн хүүхэд байвал тухайн хүүхдийн төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар,

  1. Анкетад хүүхдийн овог нэр, төрсөн он, сар өдөр, төрсний гэрчилгээний дугаар одоо хаана амьдарч байгааг тодорхой бичнэ,

Эхийн хоёр хувь цээж зураг.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.