Мөсөнд авиралтын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн ах, дүү ХОЁР

Aдмин / Спорт

Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож цомын эзэн, алт, мөнгө, хүрэл медаль авсан тамирчид мэдээлэл хийлээ. Канад улсын Эдмонтон хотод мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 16-18-ны өдрүүдэд болсон. Тус тэмцээнд манай улсаас Н.Хэрлэн, О.Сайханжаргал, Н.Сэлэнгэ, Ч.Мандахбаяр нар хурд, хүчээ сорьж өндөр амжилттай оролцоод иржээ.

Тамирчин Н.Хэрлэн, Н.Сэлэнгэ нар ах, дүү уулчид. Н.Хэрлэн 2024 оны Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд мөнгөн медаль хүртэж, мөн цомын цувралын алтан медалийн эзэн болсон. Харин түүний дүү Н.Сэлэнгэ ДАШТ-ий эмэгтэйчүүдийн хурдны төрөлд хүрэл медаль хүртэж, ОУХМ цолоор өнөөдөр энгэрээ мялаажээ. Ийнхүү тэд мөсөнд авиралтын ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны тамирчид болов.

Төрсөн дүүтэйгээ хамт дэлхийн тавцанд анх удаа зогсоод, медаль хүртсэндээ маш их баяртай байна” гэв.

Тамирчин Н.Хэрлэн “ДАШТ хоёр жилд нэг удаа болдог. Тиймээс маш хариуцлагатай. Энэ жил том зорилго тавьж оролцсон. Улирлын нээлттэй тэмцээн буюу БНСУ-д болсон дэлхийн цомын тэмцээнд түрүүлсэн байсан учраас дээгүүр өрсөлдөнө гэж зорьсон. Тамирчин бүрийн мөрөөдөл олимп, дэлхийн тэмцээнээс медаль авах байдаг. Мөрөөдөлдөө нэг алхам ойртож, дэлхийн аваргын анхны медалийг зүүлээ. Тэр дундаа төрсөн дүүтэйгээ хамт дэлхийн тавцанд анх удаа гарч медаль хүртсэндээ маш их баяртай байна” гэв.

Түүний дүү, тамирчин Н.Сэлэнгэ “Олон улсын тэмцээнд гурав дахь удаагаа оролцлоо. Ингэхдээ ДАШТ-ээс Монгол Улсаас анх удаа хүрэл медаль хүртсэндээ маш их баяртай байна.

Тэр тусмаа ахтайгаа хамт медалийн тавцанд зогсоод төрийн далбаагаа мандуулаад “Ах дүү хоёр” гэж дуудуулах сайхан байлаа” гэлээ.

Тэд хамтдаа 2015 оноос хойш уулын спортоор хичээллэж буй юм байна. Тамирчдын аав уулчин бөгөөд, энэ спортын хөгжлийн төлөө олон жил дасгалжуулагчаар ажиллаж буй аж. Мөсөнд авиралтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон баг, тамирчдыг удаагийн Х.Нямдоо, Ц.Хосбаяр нар дасгалжуулсан байна.


Сэтгэгдэл

Зочин [202.55.191.194] 2024-03-06 21:24:30

Мөсөнд авиралтын спортод ийм өндөр амжилт үзүүлнэ гэдэг үнэхээр бахархаад ханамгүй үйл явдал. Учир нь зөвхөн европ тамирчид л энэ спортод амжилт үзүүлж чаддаг гэсэн ойлголт анхнаасаа л байсан. Гэтэл миний Монгол охид, хөвгүүд энэ рекордыг эвдэж байгаа нь баярлах ч багадмаар амжилт юм. Баярлалаа дүү нартаа...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.