Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр: Алдагдсан найман жилийн алдааг засна

Aдмин / Улстөр

Ардчилсан намын 34 жилийн ойн баярын үеэр Ардчилсан намын дарга Лу.Гантөмөртэй ярилцлаа.

-Танай нам 34 жилийн ойгоо нэлээд ажил хэрэгч тэмдэглэлээ. Өнгөрсөн гучаад жилийн алдаа оноог дэнсэлбэл?

-1990 онд Ардчилсан нам байгуулагдсанаар Монголчууд улс төрийн эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо бүрэн утгаар нь баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл Кремльд шийддэг байсан эрх мэдлийг монголдоо авч чадсан явдал. Энэ нь Кремлийн тавиулуудыг төрийн эрхээс шахаж, иргэд нь төрөө өөрсдөө сонгодог болсон явдал. Өмнөх нийгэмд одооны яриад байгаа дабль стандарт гээч зүйл бүрэн утгаараа ноёрхож байсан. Ганц намдаа социализмд үнэнч цөөн тооны хүмүүсийг элсүүлж, тэднийгээ бусад хүмүүсээс дээгүүрт тавьж, тусгай хангамж, эрх эдлүүлэх гэх мэт ялгаатай байдлыг бий болгодог. Харин Ардчилсан нам гарч ирснээр намд эрдэмтэн, сэхээтэн, ажилчин, залуус, ер нь хүссэн бүхэн орж, үзэл бодлоо илэрхийлж улс орноо удирдахад гар бие оролцож болохыг харуулсан. Иргэдийн сонголтын үр дүн ямар байхаас үл хамаарч иргэд төрөө сонгож, өөрсдөө төрд сонгогдох эрх чөлөөгөө олсон нь том ололт шүү. Мэдээж алдсан зүйл их бий л дээ. Үүнээс ч улбаалаад зарим хүн ардчилалд эргэлзэх, ардчилал ер нь хэрэгтэй юм уу гэх яриа хөөрөө ч гарах болсныг үгүйсгэх аргагүй.

-Тэгэхлээр та ардчилал гажуудаж, арай буруу замаар явсан гэдэгтэй санал нийлж байна уу? -Ардчиллын үнэт зүйлс алдагдаж байгааг та ч, би ч, бид бүгдээрээ л харж байна шүү дээ.

Өнгөрсөн 34 жилийн хугацаанд Ардчилсан нам дөрөвхөн жил л дангаар засагласан байдаг. Коммунист угшилтай нам ардчиллыг хумидаг юм байна гэдгийг харж байна. Ер нь социалист онол бол тэгштгэлийн тогтолцоо шүү дээ. Хувийн өмчийг үзэн ядаж, хүн бүр адилхан бодож, ижилхэн үг хэлж, биесээсээ ялгарахгүй байхыг тунхаглаж, шаардаж, хэрэгжүүлдэг. Социалист нийгэмд төр дарангуйлж, иргэд дуулгавартай гүйцэтгэгч буюу хатуухан хэлбэл манкурт боолын хэмжээнд очдог. Нэгэнт эрх чөлөө, ардчиллын үнэ цэн, үнэт зүйлийг мэдэрчихсэн хүмүүс эрх баригчдын бодлого, үйл ажиллагаанд дургүйцээд байгаа юм.

Хамгийн гол нь эдийн засгийн эрх чөлөөг төрөөс хумиж дарамтад оруулж байна. Социалист угшилтай нам хийж бүтээж өөрийнхөөрөө амьдрах гэсэн хүмүүсийн хүсэл сэтгэл, боломжийг боомилдог юм байна. Ингэснээрээ иргэд, ялангуяа залууст боломж олдохгүй учраас эх орноосоо дүрвэхэд хүрч байна. Хүн бол баялаг. Энэ баялаг дээрээ бус төрд түшиглэдэг тогтолцоо бий болчихлоо. Энэ бүхэн ардчиллыг гажуудуулж байгаа гэж дүгнэх хангалттай шалтгаан. Ер нь энэ талаар ганц бид ч биш дэлхий дахинд ч, нэн ялангуяа хуучин коммунист тогтолцоонд байсан зүүн Европын орнууд ярьж хэлж, засаж залруулахаар ажиллаж байна.

-Тэгвэл энэ гажуудлыг хэн, хэрхэн ямар аргаар засаж залруулах вэ?

-Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч засна. Тэгтлээ дарангуйлал тогтож, ардчилал бүхэлдээ аюулд орчихоогүй байна. Ямартаа ч сонгох, сонгогдох эрх нь иргэдэд нээлттэй байна. Ерөөсөө л нэн тэргүүнд өмчтэй болж, баялаг бүтээх эрхийг нь иргэддээ өгөх ёстой. Бид Бүрэн ардчилал гэж яриад байгаа нь үүнтэй холбоотой. Бидэнд байгаа улс төрийн эрх чөлөөг нь эдийн засгийн эрх чөлөөгөөр нь баталгаажуулъя. Үүн дээр суурилж шударга ёсны эрх чөлөө, тусгаар тогтнолын эрх чөлөө нь ирнэ гэж бид үзэж байна. Тэр цагт ардчилал зөв гольдролдоо орох болно.

-Танай нам удирдлагын түвшинд ихээхэн залуужсаныг харлаа. Үе солигдож байна гэж дүгнэж болох уу?

-Ганцхан удирдлагын түвшинд ч биш залуус Ардчилсан намыг сонгож байна. Энэ нь өөрийнхөөрөө амьдрах, ирээдүйгээ төлөвлөж бүтээх гээд хүсэл мөрөөдөлтэй нь холбоотой. Өнөөдөр МАН-ын гишүүн л биш бол дэгжин дэвших, амьдралд хөлөө олох, хүссэн ажилдаа орох боломжгүй байна шүү дээ. Үүнийг л өөрчлөх гэсэн эрүүл сэтгэлгээтэй залуус манай намыг сонгож байна. Тиймээ манай намын удирдлагын баг дан залуусаас бүрдсэн. С.Цэнгүүн, Б.Батзаяа гээд "Z" үеийн олон залуус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Ер нь залуус л өөрчлөлт шинэчлэлтийг зоригтой хийж, цаг үеийнхээ болон ирээдүйн хөгжлийг бий болгодог юм байна. 1990 онд залуус л хувьсгал хийсэн. Одоо ч залуус л өөрчлөх болно. Тэд энэ цаг үеийнхээ бүтээгдэхүүн учраас орчноо, ирээдүйгээ арай өөрөөр харж чаддаг. Бид залуустаа итгэж байгаа.

-Та эрх баригчдыг хатуухан шүүмжилсэн. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг товчхон дүгнэвэл?

-Товчхон дүгнэх амархан. Ганцхан бүтээн байгуулалтын жишээг л хэлье. Ардчилсан нам дөрвөн жилд 3000 км автозам тавьж чадсан бол Ардын нам засагласан найман жилд Дарханы чиглэлийн 200 гаруйхан км замыг дуусгаагүй л байна. Ганц ч Цахилгаан станц баригдсангүй. Бүр тог цахилгаан тасалдаж хязгаарладаг боллоо. Энэ мэтчилэн яриад шүүмжилбэл дуусдаггүй яриа гэдэг шиг юм болно. Бид өнгөрсөн хугацааг товчоор "Алдагдсан найман жил" гэж дүгнэж байгаа. Гадаад зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш өссөн гээд таатай боломжуудыг ашиглаж чадсангүй гээд яривал их юм бий. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхээсээ илүүтэй бид урагшаа харж юу хийж бүтээх талаараа ярьцгааж байна. Алдагдсан найман жилийн алдааг бид засна.

Ярилцсан Б.Ганхуяг

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Зочин [66.181.179.13] 2024-04-11 11:20:57

АН дотор өлөн , шуналтай хүмүүс байсныг үгүйсгэхгүй , Ийм хүмүүс Ардын намд бүр олон гэдгийг өөрөө ч хүлээн завшөөрсөн , Ямар ч байсан АН гарвал 1 алхам урагшилна , Ардын нам гарвал 2 алхам хойшилно гэдгийг ард иргэдийн амьдрал нотлоод байнаа

Зочин [31.47.174.165] 2024-04-11 10:17:49

Харж сууж 8 жил болчихоод одоо засна гэдэг эрүүл хүн үү?!

Зочин [202.126.88.205] 2024-04-11 09:17:14

Баярцогт толгойд нь байгаа АН-д хэзээ ч санал өгөхгүй

хүннү [202.55.188.33] 2024-04-11 07:16:07

Чоно дагадаг гэрийн нохой бүр аюултай. АН наанаа ингэж ярьдаг, цаагуураа МАН-ын үзэл санааг гүйцэлдүүлдэг. Өнгөрсөн 8 жилд иргэд маш ихээр хохирсон. Иргэдийн төлөө ганц ган хийдэггүй нам. Сонгууль болохоор л ингэж ярьдаг, ялагдаад ирхээрээ таг дуугай болдог нам ш дээ. Ялагдсан ч гэсэн ард олонтойгоо хамт, тэднийгээ хамгаалсан өмгөөлсөн үгээ хэлээд явах байсан. Гэтэл хэрүүл хийхээс хэтрэхгүй байсан. Одоо яг л хэвээрээ.

Зочин [103.212.119.176] 2024-04-10 22:18:45

АН-ынхан сонгууль болгоноор тэгж ингэж ажиллана хачин сайхан болгоно гэж солиорох юмаа та нарыг ямар мэдэхгүй биш.

Зочин [172.56.169.18] 2024-04-10 19:44:49

Шаймгар гитэд

Иргэн [139.5.219.215] 2024-04-10 16:08:06

Иргэдийн хувийн өмчийг эвдэн сүйтгэж байхад эсэргүүцэж тэмцээгүй байж сонгууль дөхөхөөр юу яриад байгаа юм. Иргэд Ардчилсан намд итгэл алдарсан

Зочин [59.153.112.150] 2024-04-10 15:38:56

МАН ЫГ СОНГОХ БОЛНО

Зочин [59.153.112.150] 2024-04-10 15:37:23

ХҮҮШЭЭ БОЛИОЧЭЭ АН ЗАСАХГҮЙЭЭ БҮҮР ШОРООТОЙ ХОЛИНО. ГАНТӨМӨР ТОЛГОЙТОЙ АН УЛС ОРОН, АРД ИРГЭДЭД. ХОР ХОХИРОЛ УЧРУУЛАХ ТАВИЛАНТАЙ ХУДЛАА БҮҮ ДОНГОС

Зочин [103.41.93.154] 2024-04-10 15:28:26

Элбэгдоржийн гар хөл минээ гарна гэж их юм бодоод хэрэггүй ээ 8 байтугай 80 жил АН улс төрөөс хол байвал таарна Эби нь өөрөө алуурчин хулгайчийг нь илчлээд өгөхөөр гар хөл болсон дуракуудаа зүтгүүлээд байгаа шүү Өнөрбаяр бна Гантөмөр бна өчнөөн гар хөлүүдээ сунгаанд зүтгүүлээд байгаа ард түмэн нүдтэй шүү хэн нь хэн бэ гэдгийг ялгана шүү

Иргэн [59.153.86.30] 2024-04-10 15:18:10

Засаглах бүрдээ эдийн засагаа самардаг та нарыг ард түмэн сонгохгүй бүү горьд.Харин МАН эдийн засагаа сэргээж авилагатай тууштай тэмцэж 190 сургууль 280цэцэрлэгэ төмөр зам гаалийн бүтээн байгуулалт зам гээд асар их ажил хийсэн шүү.Мөн цалин тэтгэвэрээ нэмж ноогдол ашиг гээд тоолвол их л ажил хийсэн тиймээс ард түмэн МАН-аа сонгох нь ойлгомжтой

Зочин [66.181.160.104] 2024-04-10 15:00:21

Ан засаг барьж байхдаа Зоригоо хөнөөсөн өөр юу хийсэн юм бэ

зочин [103.68.107.126] 2024-04-10 14:43:48

горьдваа

irgen [202.9.46.247] 2024-04-10 14:24:34

Chin suulee havchaad.Bayrtsogtoo chireed.horvoogoos zail.AN d chamaas iluu bolovsrol.zangaragtai .Nam baitugai Uls udirdah zaluus bgaa

Mgl [178.165.177.244] 2024-04-10 14:08:06

Huzwaa. 90 ond erh darhiig halj haysnn genuu? Odoo boltol ta nariin erh darh idej uuh hangamj ed nar chin buur ih bolood turd garsan Hulgaich ta nar ter bumaar n hulgailj ideed baigaa bizdee. Ta nar huzalgui zugeer ter MAN taigaa zailaad ug tegehuu???

эх оронч [66.181.189.248] 2024-04-10 13:21:09

танай нам хөдөө орон нутагт зам бол хулхи зам. бүүр үер болж хуулаад тавьчихлаа

Зочин [202.9.46.80] 2024-04-10 12:37:04

Хоёр дугаар ээлж хоолондоо


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.