Биткоины ханш оны эхний сараас хойш анх удаа 105 мянган доллар давав

Aдмин / Гадаад мэдээ

Биткоины ханш энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш анх удаа 105 мянган ам.доллароос дээш давсан нь "Binance" платформын тоо баримтаас харагдаж байна.

Москвагийн цагаар 04:05 цагийн байдлаар биткойны ханш 0,34 хувиар өсч, 105,032 мянган доллар болсон бол Москвагийн цагаар 04:19 гэхэд өсөлт удааширч, 104,495 мянган доллар (-0.61%) болжээ. Хамгийн сүүлд 2025 оны тавдугаар сарын 8-нд биткойны ханш 100 мянган ам.доллар давсан билээ.

Шинжээчдийн үзэж байгаагаар, криптовалютын үнэ өссөн нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой аж. Дональд Трампын амлалтууд АНУ-ыг дэлхийн криптовалютын төв болгон хувиргах амбицтай төлөвлөгөө, SEC-ийн одоогийн зохицуулалтын бодлогод томоохон өөрчлөлт оруулах зэрэг чухал үүрэг гүйцэтгэж байгаа аж.

Хөрөнгө оруулагчдийн дунд ам.долларт итгэх итгэл суларч, худалдааны шинэ дайнтай холбоотойгоор зах зээлд үүссэн тодорхойгүй байдал даамжирч байгаа нь трейдерүүдийн дунд болгоомжлол үүсгээд буй.

Шинжээчид “Биткоинд хөрөнгө оруулах гэсэн санхүүгийн байгууллагуудын сонирхол нэмэгдэж байгааг хөрөнгийн биржид бүртгэлтэй биткоины арилжааны сангууд (ETF)-д орж ирж буй хөрөнгийн тасралтгүй урсгал харуулж байна” гэж дүгнэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гуравдугаар сарын 7-ны өдөр стратегийн криптовалютын нөөц бий болгох тухай зарлигт гарын үсэг зурсан. Тэрбээр стратегийн нөөцийг биткоин, этереум зэрэг өндөр үнэлгээтэй криптовалютуудаар бүрдүүлнэ гэж мэдэгдэж байв.

Биткойн нь блокчейн технологид суурилсан ижил нэртэй криптовалютын төвлөрсөн бус систем бөгөөд үүнийг системд оролцогч дурын хэрэглэгч олборлох боломжтой юм. Үүний тулд шинэ системийн блокууд үүсгэх хэрэгтэй.

Түүнийг 2008 оны 11 дүгээр сард зохиож (олон хүн байж болох юм), Сатоши Накамото гэх нууц нэрээр нийтэлсэн. Биткойны нэр хүнд сүүлийн жилүүдэд л дээд цэгтээ хүрсэн юм. Биткойны нийлүүлэлт байгалиасаа хязгаарлагдмал бөгөөд ихэнх биткойнууд хэдийнэ "олборлогдсон" билээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000