Засгийн газар 14 мега төслийн явц зэрэг 34 асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит 24-р хурал 08.00 цагт эхлэн үргэлжилж байна.
Өнөөдрийн хуралдаанаар,
- Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл
- Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан мега төслүүдийн явцын талаар
- Ноолуур бэлтгэлийн явцын талаар
- “Даян дэлхийн ногоон хөгжлийн институтийн эрх зүйн байдал болон эрх ямба, дархан эрхийн тухай Монгол Улсын Засгийн газар болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт хоорондын хэлэлцээр”-ийн төсөл
- “Тусгай зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 34 асуудлыг хэлэлцэж, танилцах юм байна.
Сэтгэгдэл