Зеленский: АНУ бидэнд амласан пуужингаа Ойрхи Дорнод руу шилжүүлсэн

Aдмин / Гадаад мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "АНУ Киевт шаардлагатай байсан 20 мянган пуужинг Ойрхи Дорнод руу шилжүүлсэн" гэж мэдэгджээ.

Тэрбээр "ABC News" телевизэд өгсөн ярилцлагадаа "Энэ нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Жо Байдентай тохиролцсон байсан асуудал юм" хэмээн онцолсон байна. Энэхүү ярилцлагыг зургадугаар сарын 8-ны Ням гарагт өгчээ.

Зеленскийн хэлснээр, уг пуужингууд нь тийм ч өндөр өртөгтэй байгаагүй боловч "тусгай технологи"-той бөгөөд энэ нь тэдгээрийг Shahed дроны халдлагын эсрэг ашиглах боломжтой аж.

Тэрбээр "Бид тэр 20 мянган пуужинд найдаж байсан. Өнөө өглөө миний Батлан хамгаалахын сайд АНУ тэдгээрийг Ойрхи Дорнод руу шилжүүлсэн гэж надад хэллээ" хэмээн дурдсан байна.

Үүнээс хэд хоногийн өмнө "The Wall Street Journal" сонин "Пентагон АНУ-ын Конгресст нууц байдлаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ нь Украиныг дроны дайралтаас хамгаалахад ашигладаг тусгай детонаторуудыг Ойрхи Дорнод дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний нэгтгэлүүд рүү шилжүүлж байгааг харуулж байна" гэж мэдээлжээ.

Уг мэдээлэлд АНУ-д зэвсгийн хомсдол үүсээд байгаа болон Вашингтон тус бүс нутагт зөрчилдөөн даамжрах магадлалтай гэж үзэж, урьдчилан бэлтгэж буйг дурдсан байна.

Гэвч Трампын засаг захиргаа дээрх мэдээлэлд албан ёсоор хариу өгөөгүй байгаа ажээ.

Зеленский Трампыг "эрх чөлөөт дэлхийн удирдагч" болохыг уриалав

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Дональд Трамптай харилцаагаа “ердийн мэргэжлийн түвшинд” гэж тодорхойлсон бөгөөд хоёр орны удирдагчид “бараг харилцдаггүй” учир өөрөөр дүгнэх боломжгүй хэмээн мэдэгджээ.

Гэвч тэрбээр "Дөрөвдүгээр сарын 26-нд Ватиканд болсон 15 минутын ганцаарчилсан уулзалт “Цагаан ордны Зууван танхимд болсон уулзалтаас илүү өгөөжтэй” байсан" хэмээн онцолжээ. Энэ нь хоёрдугаар сарын сүүлчээр Зеленский, АНУ-ын Ерөнхийлөгч болон түүний орлогч Жэй Ди Вэнс нарын хооронд гарсан маргаантай холбоотой аж.

Түүнчлэн тус ярилцлагын үеэр Украины удирдагч дахин Трампыг ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг чангатгахыг уриалжээ.

Зеленскийн хэлснээр, Киев өмнө нь АНУ-ын засаг захиргааны шаардлагыг хэд хэдэн удаа биелүүлж, гуравдугаар сард ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр гал зогсоохоор, тавдугаар сард Москватай Стамбулд хэлэлцээр хийхээр зөвшөөрсөн аж. Харин Москва ямар ч нөхцөлгүйгээр дайныг зогсоох саналыг хүлээн зөвшөөрөөгүй гэж тэр тэмдэглэжээ.

Зеленскийн хэлснээр, Европын удирдагчид Трампыг “эрх чөлөөт дэлхийн удирдагч” хэмээн хардаг бөгөөд энэ нь “Европ АНУ шиг хүчтэй биш” гэдгийг ойлгосонтой холбоотой аж.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

зочин [103.57.94.141] 2025-06-11 23:41:40

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ

Зочин [202.126.89.120] 2025-06-11 01:35:42

Нэгхэн тэнэгээс болж Украин бүх эрчүүдээ дуусгах юм байна. Одоо яахав дээ! Гадны эрчүүд сайхан Украин хүүхнүүдийг зайдалж байхаар боллоо!

Хөөрхийс! [66.181.191.198] 2025-06-10 13:24:42

Хоосон ярьсанд горьдоод, гомдоллоод, уйлагнаад байгаа юм уу даа?

зоч [43.242.242.59] 2025-06-10 11:31:04

хүнээс зүгээр юм авахын дон туссан нөхөр

Балдан [59.153.87.227] 2025-06-10 08:12:29

Украйн элбэгдорж эх орноо шороонд хутгаад дуусгах нь төрийн сайнд ард жаргадаг эрийн сайнд эм жаргадаг гэдэг

зочин [202.21.120.62] 2025-06-09 10:48:02

Дайныг хүсээд ард түмнээ зовлонд унагаж байгаа үнэхээр зэрлэг хүн юм.Хүмүүсийг алалдуулж таашаал авдаг сэтгэхүйтэй хүний удам байх.Дээр үеийн зарим хаадууд хүмүүсийг олны нудэн дээр алалдуулж цуст ярга хийж цэнгэдэг байсан гэсэн.Тэдгээрийн нэг удам угсаа байлгүй.Тэнэг хүн сонгосон ард түмэн хөөрхий байна.

Зочин [103.168.34.157] 2025-06-10 15:37:52

Зеленьскийн хүссэнээр Трамп ОХУЫн хоригыг чангатгавал Трамп өөрийн мэдэлгүй зеленьскийгийн удирдлагаар хөдөлдөг гэсэн үг биздээ ЕХ транпад эрх чөлөөт дэлхийн удирдагч энэтэр гэж цаасан малгай өмсгөж байгаад юу хийлгэж хүний гараар могой бариулах гэж байгаа болдоо оо настай хүн цаасан малгайнд хөөрлөө юу? Төриын сайнд жаргадаг ард түмэн сайн жаргаадаг байсан төртэй улс руугаа дүрвэж байнаа хар тамхичин удирдагчтай х ард түмэн жаргалаа юу хар тамхиныхаа үнийг бодохоос ард түмнийхээ амьжиргааг бодлоо юу?

Украйнууд төлж барашгүй өрөнд уналаа. [66.181.160.93] 2025-06-09 10:09:35

Зеленский ерөнхийлөгч байгаад байхлээр дайн нь үргэлжилнэ. Ингэхлээр жилдээ 2-3 мянган украйн цэрэг алуулж үхнэ, 20 мянган хүн шархдаж тахир дутуу болно. Украйн жил бүр гадаадаас 5-10 сая ам.долларын зэвсэг зээлээр авна, улсын өр нь зузаарна. Тэгээд эдгээр тоог жил жилээр үржүүлээд үз. Ийм тэнэг ерөнхийлөгчтэй байх нь украйнуудад ХЭРЭГТЭЙ ЮМ УУ???

Өөрийн бичиснээ сайн хяна. тооцож үз. [66.181.160.93] 2025-06-12 10:46:39

Харин тийм ш дээ. 3 жилд 900.000 хүн үхжээ, ө.х. 1 жилд 300.000 орчим хүн. Харин ЧИНИЙ бичиснээр бол 1 жилд 1 сая гаруй орос хүн үхсэн гэдгийг л би дор бичиж эргэлзэж байна. Ингэж задгай ХАДУУРЧ болохгүй ш дээ. "Өдөрт 2-3 мянган цэргээ алдаж байгаа" гэж дор БИЧИЧИХЭЭР ЧИНЬ л жилд 1.095.000 цэрэг үхүүлж байгаа юм байна гэж тооцовш. Кх! Тоондоо МУУ дүн авдаг байсан юмаадаа. Кх-кх-кх!

Зочин [103.57.94.141] 2025-06-11 23:40:10

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Путин гуайн дайн эхэлснээс хойш оросын талаас 900000 гаруй, Украйны талаас 400000 орчим хүний амь нас эрсэдсэн байж болзошгүй гэж ярьсан биз дээ? Та хаанаас ямар тоо авч бичээд байна вэ? Зеленский гуай улс орноо 3 жил 3 сар гаруй хамгаалсаар байна уу? Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Миний бичсэнийг бүүр хүчтэй болгочихлоо. [66.181.183.73] 2025-06-09 13:45:29

Чи наад өдөртөө үхэх 2-3 мянган цэргээ 365 хоногт үржүүлээд үздээ. Нэг жилд тэгэхлээр 1 сая 95 мянган цэрэг үхэж байгаа юм уу? Тэгвэл миний бичсэн зүйлд бүрэн нийцэж байна. Муу Зеленскийгээс болж жилдээ 1 сая гаруй украйн цэрэг амь эрсдэж байгаа юм байна.

Зочин [66.181.181.208] 2025-06-09 11:07:14

Тоондоо муу юу бичиж байгаагаа мэдэхгүй мал дайн ярихгүйээ. Жил 2-3 мянган цэрэг биш өдөр 2-3 мянган цэргээ алдаж байгаа.

иргэн [66.181.187.40] 2025-06-09 09:25:14

За ингээд гуйлгаар дайн хийх ямар байдагыг л харуулж. Гуйлгчинаа мэдэхгүй юунч сүрхий довтолгоон хийж Оросуудын өшөө хорсолыг дэвэргэвдээ. Одоо асуудал тодорхой болжээ.

Зочин [66.181.186.226] 2025-06-10 01:27:20

Дипломат арга гэж юу байдгийг мэдэдгүй хошин шогийн жүжигчин ерөнхийлөгч болчихоод хамаг хүн амаа гадаадад дүрвүүлж, дайнд хөнөөлгөж, хот тосгоноо нураалгаж, газар нутгаа алдаж байгаа нь гадаадын тусламж гуйж найдсаны хор юм. Богино ухаан ийм хортой !

Зочин [66.181.161.209] 2025-06-09 14:28:16

Харин тийм


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000