АНУ: ОХУ Украин руу олон чиглэлээр довтолж, дунд тусгалын баллистик пуужин ашиглаж болзошгүй

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын үзэж буйгаар, Москва Украины Аюулгүй байдлын алба (СБУ)-ны “Аалзны тор” нэртэй ажиллагааны хүрээнд Оросын стратегийн далавчит пуужингийн тээгч төхөөрөмжүүдэд цохилт өгсөн.

Үүний хариуд ОХУ хүчтэй, олон чиглэлээр довтлохоор бэлтгэж байж болзошгүй талаар зургадугаар сарын 8-ны ням гарагт "Reuters" агентлаг Америкийн албаны хүмүүсийн мэдээллээс эш татан уламжилжээ.

Нэгэн эх сурвалжийн хэлснээр, ийм довтолгоог “цөөхөн хоногийн дотор” хийж магадгүй бөгөөд “ассиметрик” буюу хариу нь Украины хийсэн дайралттай яг ижил хэлбэртэй байхгүй бололтой. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр, уг довтолгоо нь пуужин болон дрон хосолсон ажиллагаа байх магадлалтай аж.

Барууны дипломат эх сурвалжийн хэлснээр, ОХУ-ын хариу арга хэмжээ хэдийнэ эхлээд байгаа ч цаашид Украины хувьд ач холбогдол бүхий байгууламжууд жишээлбэл, төрийн албаны барилгууд руу хүчтэй дайралт хийх байдлаар өргөжиж, Киевт тодорхой дохио өгөх зорилготой байж болзошгүй юм байна.

Шинжээч: Москва дунд тусгалын баллистик пуужин ашиглаж магадгүй

Карнегийн Олон улсын энхийн сангийн орос судлаач Майкл Кофманы үзэж буйгаар, Москва дунд тусгалын баллистик пуужин ашиглах боломжтой аж.

Тэрбээр “Оросын цэргийнхэн хариу цохилтоо Украины Аюулгүй байдлын албаны төв штаб, эсвэл бүс нутгийн тагнуулын удирдлагынбайрууд руу чиглүүлэхийг оролдох магадлал өндөр” гэж мэдэгдсэн байна. Мөн Кофман “Орос улс Украины батлан хамгаалахын үйлдвэрлэлийн төвүүдийг ч онилох боломжтой” гэж дурджээ.

Гэсэн хэдий ч Кофман Оросын хариу арга хэмжээний боломж бололцоо хязгаарлагдмал байгааг онцолсон аж. Учир нь тус улс хэдийнэ цэргийнхээ хүчний нэлээд хэсгийг дайчилжээ.

Тэрбээр “Ерөнхийд нь авч үзвэл, өнгөрсөн саруудад хийсэн дайралтуудтай харьцуулбал Оросын цохилтын цар хүрээг бодитоор эрс нэмэгдүүлэх боломж харьцангуй хязгаарлагдмал байна” гэж тодотгосон аж.

Зеленский “Паутинa” ажиллагааны талаар: Жолооч нар дроны “байшингуудын” талаар мэдээгүй

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын “ABC News” телевизэд өгсөн ярилцлагадаа Оросын ачааны машины жолооч нар өөрсдийн тээврийн хэрэгсэлд дроны “байшингууд” (нуусан төхөөрөмжүүд) суурилагдсан гэдгийг огт мэдээгүй байсан” гэж мэдэгджээ.

Тэрбээр сэтгүүлчдэд “Ачааны машины жолооч нар юу ч мэдээгүй. Зүгээр л ажлаа хийж байсан” хэмээн хэлсэн байна. Мөн тэрбээр Украины тусгай албадууд зөвхөн дотоодын үйлдвэрлэлийн зэвсэг хэрэглэсэн болохыг онцолжээ.

Тэр “Би зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн зэвсгийг ашиглахыг хүссэн. Энэ ялгаа (өөрсдийн болон холбоотны зэвсгийн хооронд) маш тодорхой байх ёстой гэж бодсон” гэж хэлсэн байна.

"Паутинa" ажиллагаанд 1.5 жилийн турш бэлджээ

Америкийн тагнуулын байгууллагын мэдээлснээр, зургадугаар сарын 1-ний өдөр Украины агаарын цохилтын улмаас Оросын цэргийн агаарын баазуудад 20 онгоц ажиллагаагүй болсон гэж зургадугаар сарын 5-нд “Reuters” агентлаг АНУ-ын албаны хүмүүсийн мэдээллээс эш татан уламжилсан. Эх сурвалжуудын хэлснээр, тэдгээрийн 10 орчим нь бүрэн устаж, үлдсэн нь гэмтсэн байна.

НАТО-гийн нэгэн эх сурвалж Германы “DW медиа” компанид мэдээлэхдээ, Украины хүчин Оросын 10–13 стратегийн онгоцыг бүрэн устгаж, нийт 40 гаруй онгоц гэмтээсэн гэжээ. Энэ нь Оросын стратегийн нисэх хүчний ойролцоогоор 30 хувь гэсэн үг аж.

Тэдгээрийн дотор 15 ширхэг Ту-95 стратегийн бөмбөгдөгч онгоц, 12 ширхэг Ту-22М3, 1 буюу түүнээс дээш тооны А-50 хяналтын онгоц (урт зайн радарын илрүүлэлтийн системтэй) байжээ.

Украины дайралтуудаас үүссэн нийт хохирлыг 2–7 тэрбум ам.доллар (ойролцоогоор 1.7–6.1 тэрбум евро) гэж тооцоолсон байна. Украины талын мэдэгдсэнээр, энэ ажиллагаанд бэлтгэхэд 1.5 жил зарцуулжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Нэг юм бодогдоод байх боллоо. [66.181.191.198] 2025-06-12 00:36:28

Жириновскийгийн бичсэн нэг зүйл юм. Монголын ирээдүй ойрын 50 жилд шийдэгдэх байх. Орос, Хятад 2 Монголоор 7 зам барина гэнээ. Үүнээс болж Монголын хил “шилэн” болно, ө.х. Монголд арми хэрэггүй, 2 хөрштэйгээ дайтах шаардлагагүй гэсэн үг. Үүнийг коммунист интернационализм, эсхүл хөрөнгөтний мультикультурализмаар тайлбарлаж хаацайлна. 14 мега төсөл хэрэгжихэд тэр 7 зам маш чухал. 22-р зуунд Зүүн Ази нэг иймэрхүү орох бэлтгэлийг ОДОО ингэж тавих болов уу.

зочин [103.57.94.141] 2025-06-11 23:34:34

УКРАЙНЧУУДЫГ БУРХАН ИВЭЭХ БОЛТУГАЙ

Батсүх [202.126.91.100] 2025-06-11 22:51:07

Украйн оросын хоёр яахав монголын газар нутгийн 40-60 хувыг хятадуудад эзэмших боломжтой болсон болтол нөгөөх 14 мигаа төсөлийн санхүүжилтийг хийхээр гэрээ байгуулаж монголд ажиллах нэрээр хятадуудаа оруулаад байгаад юм биш биз дээ сүрийг үзүүлээд Украйн орос гээд хэрэлдэхж гайхуулж байгаад урвагч шулаач хулгайч баяцуулаасаа болж нутаггүй болчихсон байхуй дээ ядарсан түмэнд минь баяцуул ах дүүсээ амрагхүүхнүүдээ аль эрт гадаадад тарвалзуулж байгаа шүү намнаж талцуулаад энэ баяцуулд монголын хууль шүүх ёстой нохойн хуцаж байгаач чимээ гарахгүй ядарсандаа түмэн минь баячуулын хамгаалтын хуулын тогтолцоотой ардчидсан нэрээр хятадын эрлийзүүд БНМАУ ыг унагаахаар шийдсэнчбайж магадгүй шүү тэр Украин орос хоёрч зүгээрл тэднийл асуудал худалдаад авчих сан газараа монголчуудад буцаагаад авдаг хууль монголд байдаггүй амандорсон мөнгийг нь өгөхгүй гэвэл БНХАУ улсад гадаадад байгаа иргэдийнхээ өмдийг үндсэн хуулын дагуу гадаадад байгаад иргэдийнхээ өмдийг хамгаалдаг хуультайг баяцуул мартуулж

Хагаа [103.212.118.213] 2025-06-12 18:06:27

Сүйрчдээ

Зочин [66.181.181.94] 2025-06-11 17:39:26

Муу урвагч хохоолуудыг юуг нь хайралдгийм одоо энх тайван гэж одоо байхгүй үнсэн товрог болгох хэрэгтэй

Зочин [124.158.104.201] 2025-06-11 01:36:40

Хүүеэ, наад өрөвдөөд байгаа Украйнчууд чинь манайхаас тансаг амьдарч бна хөөе, хайран цаг, нерв, тэр тусламж нтр, бас өрөвдөж талцаж нтр

ZOCHIN [66.181.189.218] 2025-06-10 22:11:30

Germanii Dw-g eh survaljaa bolgoson bol yamar yumnii medee baidgiin!! Neg taliig barisan nowshnuud!! Gadaad medee bish, germanii deutche wille- iin medee gej garchigan deeree bich ta nar!! DANDAA AGUU OROS ORNIIG HUDAL HUURMAGAAR HARLUULNA!! HUMUUSIIN TARHIIG UGAANA!!

Украйнууд жоохон зүйлд онгирчих юм. [66.181.191.198] 2025-06-10 18:40:14

Ямарч дроноор Оросын цөмийн зэвсэг, стратегийн онгоцуудыг устгаж барахгүй, чадахгүй. Харин Оросын стратеги бөмбөгдөгч нар Украйныг бүрэн устгачихаж чадна шүү. “Үхлээ хайсан хулгана барын сахлаар оролдно” гэж.

Зочин [103.229.121.29] 2025-06-10 23:18:36

өчнөөн л оролдууллаа ш дээ..яасан оролдуулж дуусдаггүй сахал вэ...бушуухан устгаад нэг талдаа гараадхаач..ядаргаатай юм..сунжраад л байгаад байх юм..

Иргэн [66.181.161.219] 2025-06-10 14:39:16

Яргачин путин иргэдийн амьдралын чанар дохойтож эхэлсэн Украйны иргэд илүү амьдрах боломж нээгдэж байгаад лургүйцэж өөрийн алдаагаа хаах зорилгоор дайн хийж байгаа

Зочин [59.153.112.76] 2025-06-11 18:05:19

Барууны бөгс долоогч бууны нохой

зочин [202.126.88.160] 2025-06-10 16:54:14

Эргүү мал минь хол очиж хуц.

Зочин [66.181.182.109] 2025-06-10 15:17:14

Үхсэний чинь яргачин?! Дэлхийн бүхийи л дайныг өдөөсөн одоо ч өрдөж байгаа НАТО яргачин биш үү, бага насны хүүхдүүддээ хүн алахыг зааж, залуусыг гудамжэаас баривчилж байлдуулж байгаа Зеленский яргачин биш үү, мянга мянган өөрийн энгийн орос иргэдийг хөнөөж эхлүүлсэн Украйны нацистууд яргачин биш үү? Муу Орк, хоосон толгойтой мал минь хэрээ мэдэж хуцаарай!

Зочин [66.181.180.109] 2025-06-10 12:33:49

Түргэн дуусгаачээ. Путин ах минь. Даян дэлхийд коммунизм ялах бллтугай.

Зочин [66.181.182.109] 2025-06-10 15:19:26

Эргүү минь энэ хоцрогдсон чиний ойлгодог коммунизм, капитализмын дайн биш! Энэ бол Евронацистуудын дайсагналын эсрэг дайн!


15 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
15 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000