ОХУ-ын зэвсэгт хүчин Харьковт Shahed төрлийн 17 дроноор цохилт өгчээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Зэвсэгт хүчин зургадугаар сарын 11-ний лхагва гаргийн шөнө (00:31–00:40, орон нутгийн цагаар) Харьков хотын Слободской болон Основянский дүүргүүд рүү Shahed төрлийн 17 дроноор цохилт өгсөн байна.

Урьдчилсан мэдээллээр, агаарын дайралтын улмаас хоёр хүн амиа алдаж, 54 хүн шархадсан бөгөөд тэдний дунд таван хүүхэд байгаа талаар тус хотын мэр Игорь Терехов Telegram хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр “Таван давхар орон сууцанд дор хаяж 15 өрөө шатаж байна… Өөр нэг хаяг дээр нуранги дор хүн байж болзошгүй” хэмээн бичсэн байна. Мөн тэрбээр галд автсан байшингаас хэд хэдэн хүнийг аварч чадсан гэж нэмж дурджээ.

Цахилгаан түгээх сүлжээ устжээ

Хотын мэрийн хэлснээр, олон давхар болон хувийн орон сууц, хүүхдийн тоглоомын талбай, аж ахуйн нэгжүүд, нийтийн тээврийн хэрэгслүүд цохилтод өртсөн байна.

Олон машин шатаж, цонхууд хагарчээ. Троллейбус, цахилгаан дамжуулах шугам, нийтийн үйлчилгээний болон үйлдвэрлэлийн байгууламжууд эвдэрсэн байна.

Яаралтай тусламжийн алба, мөн сайн дурынхан халдлагын үр дагаврыг арилгаж, хийн хангамж, цахилгаан, усыг сэргээх ажил хийж байгаа талаар Терехов онцолжээ. Мөн "Харьков life" Telegram суваг шатаж буй барилгын бичлэгийг нийтэлжээ.

Үндэсний Цагдаагийн газар: ОХУ-ын Зэвсэгт хүчин Харьков хотыг агаараас бөмбөгджээ

Украины Үндэсний Цагдаагийн газраас мэдээлснээр, зургадугаар сарын 7-нд ОХУ-ын зэвсэгт хүчин Харьков хотод агаарын цохилт өгсөн байна.

Энэ нь тухайн өдөрт Харьков хотод хийгдсэн хоёр дахь агаарын халдлага байсан бөгөөд 2022 оны хоёрдугаар сараас эхэлсэн Оросын бүрэн хэмжээний довтолгооноос хойшхи хамгийн хүчтэй дайралтын нэг боллоо гэж тэмдэглэжээ.

Харьков хотын мэр Игорь Тереховын мэдээлснээр, хот руу нийт 48 ширхэг Shahed төрлийн дрон, хоёр пуужин, дөрвөн удирдлагатай агаарын бөмбөгөөр цохилт байна.

Тэрбээр хоёр талын мэдээллийг хараат бус эх сурвалжаар шууд шалгах боломжгүй байгааг ч онцолжээ.

Эх сурвалж: DW
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Иргэн [103.140.11.163] 2025-06-13 09:36:09

Баруунд тархиа угаалгаад укран улсаар тогдож дууслаа одоо укранчууд босч зелнскийгээ там руу явуулж улсаа авч үлдэх үлдэлэн

зочин [103.57.94.141] 2025-06-11 23:35:07

Украйнчуудыг бурхан ивээх болтугай

Ивээгээд байна, ивээгээд байна. [66.181.191.198] 2025-06-12 00:51:04

Харин тиймээ. Бурхан ивээгээд л тэнгээрээс пуужин унагаагаад л, украйнчуудын байшин барилгыг шатаагаад л, заримыг нь чад хийлгээд л. Бурханы ивээлээ гэж.

Зочин [122.201.31.14] 2025-06-11 17:38:14

Хохь чинь муу гомо ногоон

Украйнууд хохино ш дээ. [66.181.191.198] 2025-06-11 17:18:39

Хохино ш дээ! Украйнууд ӨӨРСДӨӨ ЭХЛЭЭД иргэний 2 вагоны цувааны дээр гүүр дэлбэлж хүн алж гэмтээж, Оросын гүнд Эрхүүгиийн ойролцоо нисэх буудлууд дээр өчнөөн онгоц дэлбэлсэн. Ийм украйнууд ХОХИНО. Юү хийнэ, түүнийхээ ач тусыг эргээд л мэдэр.

Зочин [66.181.190.240] 2025-06-11 19:54:28

like

Зочин [188.33.34.82] 2025-06-11 16:19:57

Путин пидда террорист болжээ

ЗОЧИН [66.181.179.14] 2025-06-12 10:31:49

Овоо босгоогүй бол ...хэлц үг украйнчуудад л таарсан үг байна даа


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000