Биткойны индексийн фьючерс арилжааг эхлүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

Москвагийн хөрөнгийн бирж 2025 оны зургадугаар сарын 4-нөөс эхлэн Bitcoin Trust ETF-д суурилсан, криптовалютын үнэд холбогдсон фьючерсийн арилжаа эхлүүлсэн байна. Энэхүү шинэ хэрэгсэл зөвхөн мэргэшсэн хөрөнгө оруулагчдад зориулагдаж буй талаар тус бирж мэдэгджээ.

Шинэ фьючерсийн арилжааны код нь IBIT байх бөгөөд нэг лотын ханшийг АНУ-ын доллароор илэрхийлж, тооцооллыг Оросын рублиэр гүйцэтгэх юм байна. Эхний ээлжинд 2025 оны есдүгээр сард биелэх улирлын цуврал арилжаанд нээлттэй байх ажээ.

Үүнээс өмнө СПБ бирж ТАСС агентлагт өгсөн мэдээлэлдээ, криптовалютын үнэд суурилсан тооцоот фьючерсүүдийн туршилтыг явуулж байгаа талаар мэдэгдсэн байна.

Мөн Сбербанк хөрөнгө оруулагчдад зориулсан, шууд криптовалют эзэмшихгүйгээр хөрөнгө оруулах боломж бүхий бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байгааг дурджээ.

ОХУ-ын Төв банк тавдугаар сард мэргэшсэн хөрөнгө оруулагчдад криптовалютын үнэд холбогдсон өгөөжтэй дериватив санхүүгийн хэрэгсэл, үнэт цаас болон тоон санхүүгийн хөрөнгийг санал болгохыг зөвшөөрсөн байна.

Гэвч тус зохицуулагч байгууллага санхүүгийн байгууллагууд болон тэдний үйлчлүүлэгчдэд криптовалютад шууд хөрөнгө оруулахыг одоог хүртэл зөвөөгүй хэвээр байгаа ажээ.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000