ХӨСҮТ-өөс халдварт өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.
ХӨСҮТ-ийн Нэгжийн дарга Н.Сувдмаа"Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 27-ны байдлаар улаанбурхан өвчний 10,065 тохиолдол батлагдаад байна. Үүнээс эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 646, гэрээр 1,014 , эдгэрсэн 8,405, хавьтал 75,657 нас баралт долоо бүртгэгдээд байна" гэв.
НЭМГ-ын Нийтийн эрүүл ахуй, халдварт өвчний хэлтсийн дарга З.Болормаа" Улаанбурхан өвчний тархалтаас урьдчилсан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх ажлыг энэ сарын 23-наас эхэлсэн. Энэ ажлын хүрээнд есөн дүүргийн 150 өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар буюу 17-21 цаг хүртэл ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд 10-18 цаг хүртэл ажиллаж буй. Эрчимжүүлэх ажил долоодугаар сарын 9-нийг хүртэл явагдана. Энэ хугацаанд иргэд маань хүүхдээ нэмэлт болон нөхөн дархлаажуулалтад нь хамруулах боломжтой.
Хүүхдээ товлолт дархлаажуулалтдаа хамрагдсан эсэхийг E-Mongolia цахим системээс харах боломжтой. Хэрэв системд бүртгэлгүй байвал өсөлт бойжилтын яган дэвтэр дээрх тэмдэглэгээг хараарай гэж зөвлөе. Эрчимжүүлэх ажлын хүрээнд мөн товлолт дархлаажуулалтад хамраагдаагүй хүүхдүүдийн нэрсийг бүх өрхийн эрүүл мэндийн төв дээр гаргасан. Энэ хүрээнд бид явуулын багыг нэмэлтээр гаргаж байгаа" гэлээ.
Сэтгэгдэл