Трамп: "Coca colа" гол найрлагаа өөрчилнө, илүү амттай

Aдмин / Гадаад мэдээ

Ерөнхийлөгч Дональд Трампын хэлснээр "Coca-Cola" компани АНУ-д зарагдах ундаандаа нишингийн сахар (real cane sugar) ашиглахаар тохиролцсон байна.

Одоогийн байдлаар АНУ дахь "Coca-Cola" компанийн бүтээгдэхүүнүүдэд ихэвчлэн эрдэнэшишийн сироп ашигладаг аж. Гэвч Трампын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жр. энэ найрлагын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнд санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.

Трамп нийгмийн сүлжээнд "Би АНУ дахь "Coca-Cola" компанийхантай бүтээгдэхүүндээ нишингийн сахар ашиглах талаар удаа дараа ярилцсан. Тэд энэ саналыг хүлээн зөвшөөрч, хамтран ажиллахаар боллоо. "Coca-Cola" компанийн удирдлагуудад баяр хүргэе" хэмээн бичжээ.

"Coca-Cola" компани бүтээгдэхүүний жороо албан ёсоор өөрчилсөн эсэхээ шууд батлаагүй ч төлөөлөгч нь "Ерөнхийлөгч Трампын идэвх, урам зоригийг бид үнэлж байна" хэмээн мэдэгдээд, "Бид "Coca-Cola" брэндийн шинэ, шинэлэг бүтээгдэхүүнийхээ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хуваалцах болно" гэжээ.

Трамп лхагва гарагт "Truth Social"-даа "Энэ бол тэдний хувьд маш зөв алхам болно. Та нар ч харна. Зүгээр л илүү амттай!" хэмээн бичсэн байна.

АНУ-д зарагддаг "Coca-Cola"-г ихэвчлэн эрдэнэшишийн сиропоор амталдаг бол Мексик, Их Британи, Австрали зэрэг бусад орнуудад зарагддаг "Coca-Cola"-д нишингийн сахар ашигладаг ажээ.

2024 оны дөрөвдүгээр сард "Coca-Cola" компанийн гүйцэтгэх захирал Жэймс Куинси хөрөнгө оруулагчидтай уулзах үеэрээ: "Бид ундаан дахь сахарын хэмжээг бууруулах чиглэлээр ажиллаж, тодорхой ахиц гарч байна" гэж мэдэгджээ.

Тэрбээр мөн Атланта хотод төвтэй компаниас бүтээгдэхүүний жоруудыг өөрчлөх, мөн дэлхий даяарх маркетинг ба түгээлтийн сүлжээг ашиглан шинэ бүтээгдэхүүнүүдийг сурталчлах зэрэг ажил хийж байгаагаа онцолсон аж. Гэвч нишингийн сахар руу шилжих нь АНУ-ын эрдэнэшишийн тариаланчдад таатай мэдээлэл биш юм.

АНУ-ын "Corn Refiners Association"-ийн Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал Жон Боде мэдэгдэлдээ "Өндөр фруктозтой эрдэнэшишийн сиропыг нишингийн сахараар солих нь АНУ-ын хүнсний үйлдвэрлэлийн хэдэн мянган ажлын байрыг үгүй хийж, тариаланчдын орлогыг бууруулж, импортын сахарын хэмжээг нэмэгдүүлнэ. Түүнчлэн энэ нь ямар ч тэжээллэг ашиг тус өгөхгүй" гэжээ.

АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф.Кеннеди Жр болон түүний "Make America Healthy Again" хөдөлгөөнөөс компаниудад эрдэнэшишийн сироп, үрийн тос, хиймэл будагч бодис зэрэг орцуудаа хасахыг уриалж байгаа бөгөөд эдгээрээс болж эрүүл мэндийн олон төрлийн асуудал үүсдэг гэж үздэгээ илэрхийлжээ.

Кеннеди мөн америкчуудын сахарын хэрэглээ хэт их байгааг шүүмжилдэг бөгөөд энэ зун улсын хүнсний удирдамжийг шинэчлэх төлөвлөгөөтэй байгаа аж.

Трамп "Diet Coke" байнга уудаг бөгөөд энэ нь хиймэл амтлагч аспартам агуулдаг байна. Тэрбээр Цагаан ордны Зууван танхимын "Resolute" ширээнд тусгай товчлуур суурилуулсан бөгөөд түүнийг дараад "Diet Coke" авчруулах боломжтой ажээ.

Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.90] 2025-07-17 18:37:21

Дэлхийн хүмүүс энэ ундааг ууж их өвчин тусч байгаа.

Зочин [103.57.94.52] 2025-07-17 18:26:26

Coca-cola уухаар биенд их муу гэдэг харьцангүй ойлголт байх, хүн болгонд янз янзаар нөлөөлдөг байх, манай эмээ сүүлийн 10 жил өдөр бүр 0,5 Кола уудаг байсан. 97 хүрч байж өнгөрсөн дөө


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000