БНСУ-д үргэлжилсэн аадар борооны улмаас хөрсний гулсалт үүсч, 14 хүн амиа алдаж, 12 хүн сураггүй алга болжээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-ын Гамшгийн удирдлагын газраас "Өмнөд Солонгост хэдэн өдрийн турш үргэлжилсэн аадар борооны улмаас үер, хөрсний гулсалт үүсч, дор хаяж 14 хүн амиа алджээ. Аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд 12 хүн сураггүй алга болж, амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй хэмээн мэдэгдэж байгаа аж.

Гапёнг амралтын бүсэд ням гарагт хөрсний гулсалт болж, хүмүүс лаг шавартай газар, эвдэрсэн гүүрээр гарч, нүүлгэн шилжүүлэлтийн байр руу явж буй бичлэг цацагджээ. Бямба гарагт авсан бичлэгт үзүүлснээр, өмнө зүгт орших Чүнчон бүс нутагт хөрсний гулсалтын улмаас бүхэл бүтэн тосгон тэр аяараа шороо, нурангид дарагдсан байна.

Өмнөд Солонгосын өмнөд бүс нутагт ихээхэн хохирол учраад байгаа ажээ. Санчонг хотод зургаан хүн амиа алдаж, долоон хүн сураггүй алга болжээ. Мянга мянган зам, барилга байгууламж эвдэрч, үерт автсан бөгөөд газар тариалангийн талбай эвдэрч, мал сүрэг олноороо хорогдсон тухай мэдээлж байна.

Yonhap/Reuters Two South Korean soldiers in camouflage military uniforms remove a large piece of rock from a pile of fallen debris on an urban street.

Нийт бүс нутаг даяар лхагва гаргаас хойш бороо үргэлжлэн орсноор ойролцоогоор 10000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 41000 гаруй өрх түр хугацаагаар цахилгаангүй болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Гамшигт хамгийн их нэрвэгдсэн өмнөд болон төвийн бүсүүдэд бороо намжсан ч өнгөрсөн шөнөөс Сөүл хот болон хойд бүс нутгуудад хүчтэй бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа аж.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён ням гарагт хамгийн их хохирол амссан бүс нутгуудыг онцгой гамшгийн бүсээр зарлахыг үүрэг болгож, засгийн газар тэргүүтэй олон байгууллагын хамтарсан сэргээн босголтын багийн ажиллагааг эхлүүлжээ. Дотоод хэргийн сайд Юн Хо Жон орон нутгийн захиргаанд “боломжит бүх нөөц"-ийг яаралтай дайчлахыг уриалсан байна.

"AFP" агентлагийн мэдээлснээр, хойд Гапёнг хошуунд хөрсний гулсалтын улмаас хэд хэдэн байшин дарагдаж, хоёр хүн амиа алджээ. Ням гаргийн орой гэхэд хур тунадас зогсох төлөвтэй байгаа ч үүний дараа хэт халалт эхэлнэ гэж анхааруулсан байна. Өмнөд Солонгост хүчтэй аадар бороо орсны улмаас 4 хүн амиа алдаж, 1300 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Эх сурвалж: BBC
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000