АНУ-ын хотуудын 90 хувьд хэт их борооны давтамж нэмэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

Нэгдсэн улс даяар үерийн гамшиг нүүрлэж байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ. Тус нийтлэлд дурдсанаар энэ жил АНУ-ын бүс нутгуудад аюул, хохирол учруулсан үер усны гамшиг ар, араасаа дараалан тохиож байгаа аж. Техаст хүчтэй аадар бороо орсны улмаас 20 инч (ойролцоогоор 500 мм) хур тунадас унасан нь тухайн бүс нутгийн хувьд дөрвөн сарын хур тунадасны хэмжээтэй тэнцэхүйц байжээ.

Гуадалупе голын усны түвшин нэг цагийн дотор найман метрээр нэмэгдсэн байна. Хойд Каролинад Чантал нэртэй халуун орны шуурганаас шалтгаалж 300 мм хур тунадас унажээ. Байгаль цаг уурын эдгээр үзэгдлийг уур амьсгалын өөрчлөлттэй холбон үзэж байгаа юм. Түүнчлэн зуны улирал үерийн оргил үе, ялангуяа долдугаар сард халуун агаар илүү их чийг агуулж, хүчтэй бороо орох нөхцөлийг бүрдүүлдэг байна.

“Climate Central” байгууллагаас хийсэн судалгаагаар АНУ-ын хотуудын 90 хувьд нь хэт их борооны давтамж нэмэгдэж байгаа үр дүн гарсан байна.

Мөн нийтлэлд АНУ-ын дэд бүтэц, үерийн газрын зураг нь өнөөгийн цаг уурын нөхцөл байдал, өөрчлөлтөд нийцэхгүйг онцолжээ. FEMA (Онцгой байдлын агентлаг) болон NOAA (Цаг уурын газар)-ын төсвийг танасан нь үерийн бэлэн байдлыг сулруулсан гэж үзэж байна. Тиймээс үерийн аюулд өртсөн Техас мужийн эмэгтэйчүүд энэ сарын 21-нд Вашингтонд жагсаал хийж, уур амьсгалын нөөц хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийг шаарджээ.

Үер усны гамшиг Нэгдсэн улсын зөвхөн эрэг дагуух бүс нутагт тохиолдох аюул биш. АНУ-ын бүх муж гэнэтийн үерт автах эрсдэлтэй. Тиймээс иргэн бүр анхааруулгын системд бүртгүүлж, нүүлгэн шилжих маршрутаа мэддэг байх шаардлагатайг уг нийтлэлд дурдсан байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000