"Нойтон хурим-амьдралын шалгуур"
Мягмар гарагт Филиппиний Буллаканы Мало́лос хотод байрлах түүхэн Барасуа́йн сүм хүчтэй аадар борооны улмаас усанд автжээ. Хар салхи Випха тус улсын улирлын муссон салхийг улам идэвхжүүлж, олон газар үерийн аюул дагуулсан байна.
Хос хоёр хуримын өдөр нь сүм усанд автаж болзошгүйг урьдчилан таамаглаж байсан ч сэтгэл санааг нь бороо хэзээ ч сүйтгэж чадахгүйг ойлгож, шийдвэртэйгээр хуримаа үргэлжлүүлжээ. Учир нь, тэдний үзэж буйгаар бүх гэрлэлт сорилттой тулгардаг бөгөөд энэ нь зүгээр л "амьдралын шалгуур" аж.
Вердильо "Бид зүгээр л зориг гаргасан. Өнөөдөр хуримаа хийх нь нэгэн бодлын золиос ч хэрэв өнөөдөр хийж чадахгүй бол маргааш илүү их золиос гарна гэдгийг бид мэдэж байсан" хэмээн хэлжээ.
Сүйт бүсгүй Агиларын цагаан даашинзны хормой усан дээгүүр хөвөн намирч, тэрбээр өвдөг шүргэсэн гүехэн үерийн ус дундуур чимээгүйхэн алхсаар тахилын ширээний өмнө хүлээж буй сүйт залуу Вердильо руугаа рүү дөхөн очсон байна.
Сүйт залуу Филиппинд тусгай тохиолдлуудад өмсдөг уламжлалт хатгамал цагаан цамц болох "Баронг Тагалог"-той байжээ.
Тэд 10 жил амьдралын жаргал, зовлонг хамтдаа туулсан аж. Вердильо сэтгэлээ дэлгэн "Бэрхшээлүүд үүгээр дуусахгүйг би мэдэрч байна. Энэ бол зүгээр л нэг шалгуур. Бидний хамтдаа туулж гарсан олон сорилтын нэг нь л энэ” хэмээн ярьсан байна.
Хүчтэй бороо, салхи шуургатай, цаг агаарын нөхцөл байдал хүнд байсан ч гэр бүл, найз нөхдийнх нь зарим хуримд хүрэлцэн иржээ.
Хуримын зочин Жигго Сантос сэтгэгдлээ хуваалцахдаа "Та хайр хэзээд ялдгийг эндээс харж болно. Цаг агаар таагүй, салхи шуурга, бороо, үертэй байсан ч хурим зогсоогүй. Энэ бол жирийн нэг хурим биш. Үнэхээр онцгой хурим байлаа" хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл