Оросууд автомат суурилуулсан дроноор Украины мэргэн буудагчдыг устгажээ

Aдмин / Гадаад мэдээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас "‘Баруун’ бүлгийн цэргийн алба хаагчид Калашниковын автомат суурилуулсан нисгэгчгүй онгоц (дрон)-ны тусламжтайгаар Украины мэргэн буудагчид (снайпер)-ыг устгасан" гэж мэдээлжээ.

Тус яамнаас мэдээлснээр, тулааны шугамд ажиллагаа явуулж буй дронд суурилуулсан автомат буу бүхий систем Украины хос снайперыг устгасан байна.

Оросын 20-р армийн Зэвсэглэл хариуцсан орлогч командлагч, “Буденновск” гэх албан тушаалтан энэ тухай ярьсан бөгөөд түүний хэлснийг яамны албан ёсны эх сурвалж иш татжээ:

Тэрбээр “Манай тагнуулын нисгэгчгүй онгоц мэргэн буудагчдыг илрүүлсний дараа "байнууд"-ын баруун хажуугаас нэвтэрч, барилгын ар талаас орж ирэн устгасан” хэмээн мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, энэхүү дронд суурилуулсан зэвсгийн систем нь Калашниковын автоматын үндсэн дээр бүтээгдсэн бөгөөд жинг нь багасгахын тулд дуу намсгагч, компенсатор зэрэг зарим эд ангийг авсан аж. Мөн бууг ухраах тусгай механизм суурилуулсан байна.

Энэхүү шинэ төрлийн зэвсэгт дроныг 20-р армийн цэргийн алба хаагчид өөрсдөө зохион бүтээсэн бөгөөд “Арбалет” (Монголчилбол "Нум-сум") хэмээн нэрлэжээ.

Уг дроныг анх 5.45 мм-ийн сум бүхий хөнгөн цэнэглэлттэй галт хэрэгслээр өөр дронуудыг устгах зориулалттайгаар ашиглахаар төлөвлөж байсан ч хожим байлдааны зориулалттай сумтайгаар газрын зорилтот бай устгахад ашиглаж эхэлсэн байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.