ОХУ эзэлсэн газар нутгаа буцаан өгөх бодолгүй байна гэв

Вашингтон Постын мэдээлснээр, Орос улс Украинаас эзлэн авсан нутгуудыг буцаан өгөхгүй бөгөөд бүрэн хэмжээний энхийн гэрээ байгуулах бодолгүй байна. Кремлийн албаны эх сурвалжийн хэлснээр, Ерөнхийлөгч Владимир Путин Запорожье болон Херсон мужийн эзлэгдсэн нутгийг хэзээ ч буцаахгүй гэдгээ илэрхийлжээ. Кремль зөвхөн гал зогсоох саналтай байгаа ч, нутаг дэвсгэрийн талаар ямар ч санал гаргаагүй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 8-р сарын 8-нд Украины дайныг дуусгах хэлэлцээрийн хүрээнд “нутаг дэвсгэр солилцох” боломжийг ярьсан ч, Вашингтон Постын эх сурвалжуудын мэдээлснээр, Путин эдгээр газар нутгуудыг Оросын стратегийн “хуурай замын гүүр” гэж үздэг тул буцаах бодолгүй байгаа юм. Кремлийн санал болгосон гал зогсоох санааг АНУ-ын тусгай элч Стив Уиткофф буруу ойлгож, цэргийн хүчээ татна гэж буруу тайлбарласан нь шуугиан дэгдээсэн байна.
Тус улсын өндөр албан тушаалтан “Путин Украиныг бүрэн уналт руу оруулах хүртэл дайн үргэлжлүүлэх нь түүний улс төрийн хувьд илүү ашигтай гэж үзэж байна. Тиймээс түр зуурын гал зогсоох санааг барьж, бүрэн энхийн гэрээ байгуулах бодолгүй байгаа” гэж ярьжээ. Энэ нөхцөлд Украинд сонгууль явуулах боломж бүрдэх тул Кремль үүнийг чухалчилж байгаа гэнэ.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 8-р сарын 9-нд ямар ч нөхцөлд эзлэгдсэн нутгаа Орос руу шилжүүлэхгүй гэдгээ дахин мэдэгдэж, Үндсэн хуулиар хориотой гэдгийг онцолсон байна. Тэрээр Украин ард түмэн эх орноо хамгаалж тэмцсэн бөгөөд дайныг эхлүүлсэн Путиныг газар нутгаа “бэлэглэх” замаар уучлахгүй хэмээжээ.
Олон улсын агентлагуудын мэдээлснээр, Кремль хэсэг нутгийн максимал шаардлагаасаа бага зэрэг ухрахад бэлэн болж, Донбассаас украин цэргийн гарцыг нөхцөл болгож Херсон, Запорожьегийн фронтыг түгжих, мөн Крымийг Оросын бүрэн хяналтад байлгах санал тавьж буй гэнэ. Мөн Путин Сум, Харьков, Днепропетровскийн эзлэгдсэн нутгуудыг орхиж магадгүй боловч, АНУ-аас эдгээр нутгийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэхийг шаардах төлөвтэй байна.
Дональд Трамп, Владимир Путин нар 8-р сарын 15-нд Аляск дээр уулзаж, цаашдын хэлэлцээний чиглэлийг тодорхойлох төлөвтэй байна. Энэ уулзалт нь Украины дайны хувь заяанд чухал сорилт болохыг олон улс анхааралтай ажиглаж буй юм.
Сэтгэгдэл
зочин [103.212.162.66] 2025-08-11 17:38:59
Укриан гэдэг улс угаасаа байгаагүймоо хойшид ч байхгүй Путины зөвөө хуучин оросын 1 республик л байсандаг даварсан муу зеленский ард олныхоо амиар туг тахиад ч авч үлдэж чадахгүй оросын удирдагч бол дэлхийд байхгүй чадвартай дахин давтагдашгүй хүн байгаан харин ч удаан тэсэж байна
Зочлоё [103.212.162.100] 2025-08-11 17:35:25
Бодлого, ноёрхлоор дэлхийг хүчээр барих боломжгүй. АНУ нь НАТО, ЕХ-тойгоо ингэж оролдоод дэлх йд шудрага байдлыг өндийлгөхөөс өөрцгүй. Тиймд эртхэн хагасыг нь ч болов авч үлдвэл Украинд хэрэгтэй дээ. Чадахгүй бол хохь нь болно.
Зочин [103.212.116.153] 2025-08-11 17:59:37
тийм
Зочин [202.126.89.95] 2025-08-11 16:25:51
Украйны зүүн нутагт хэдэн зуун жил төрж өсөн амьдарч байгаа Оросууд Нутагтайгаа хүн амтайгаа хамт Оросдоо нэгдэнэ шүү дээ.
Зочин [103.212.118.18] 2025-08-11 16:48:25
Санаа байв ч сачий нь хүрэхгүй гэж нэг сайхан үг бий дээ. Орос газар нутгийн хувьд том байж болох ч эдийн засаг өчүүхэн жижиг Өмнөд Солонгосоос илүүгүй, АНУ, Хятадын цэрэг армийн зардлаас хэтрэхгүй. Дайн хийхийн тулд ядаж мөнгөтэй байх хэрэгтэй. Орос бол байгалийн түүхий эд экспортлож амь зогоодог Монголын томсгосон хувилбар. Технологийн асар их хоцрогдол, санхүү эдийн засгийн хувьд сул дорой, авилгалд нэвт идэгдсэн, улс төр нь мафийн мэдэлд байдаг, ёс суртхууны асар доголдолтой ард түмэн. Үзэл суртал, пропогандагаар бол Дэлхийд байхгүй, юунд ялагдашгүй, хамгийн хүчирхэг улс мэт толгой нь эргэсэн хүмүүст ойлгуулдаг, Сүүлийн 3 жилийн дайн Оросын бодит байдлыг Дэлхийд харууллаа. Одоо жижигхэн Азербейжан, Гүрж, Казакстан Оросоос айхгүй тулахад бэлэн байна шүү дээ...
Ахмад [202.9.41.8] 2025-08-11 15:38:28
УКРАЙН БОЛ , хуучнаар ЗХУ- ын РЕСПУБЛИК байсан шүү дээ !!! Зеленский бол маргах, мартах үндэслэл үгүй шүү дээ, буцааж Орост өгөх нь зөв !!!
Зочин [202.55.188.104] 2025-08-11 16:18:37
Чинийхээр хуучин бүх республикууд Оросийн бүрэлдэхүүнд бсан гээд буцаад ссср болох уу Сайхан тэнэг гар уж
Зочин [103.229.123.139] 2025-08-11 15:36:41
Tegeed buren ezlegdeechdee sawaagvi nohoi sarand hutsna gj nato.d elsene gj anhnaasaa dalichugnaagvi bl udiid ene olon hun vhehgvi gazar nutagaa aldahgvi uchnuun imter bum dollariin urund orohgvi baih bsn ym da udahgvi uuruu hen negend aluulah todorhoishdee mal zda
Зочин [66.181.191.190] 2025-08-11 15:27:27
зеленский нутгаа өгөхгүй гээд яах юм дуртай ч дургүй ч өгж л таараа хирээ мэдэхгүй томрох ийм болдог юм. Тэнэг новш!
Зочин [202.55.188.104] 2025-08-11 16:20:01
Яахлаараа нутгаа оросуудад өшөх ёстой юм Мал минь