Израилчууд орон даяар жагсжээ

Aдмин / Гадаад мэдээ

Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор Израилын олон мянган иргэн өнгөрсөн ням гарагт ажил хаяжээ. Жагсагчид дайныг зогсоож, барьцааны хүмүүсийг суллахын тулд ХАМАС бүлэглэлтэй тохиролцоонд хүрэхийг Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуд уриалсан байна.

Израилын далбааг намируулж, барьцаалагдсан хүмүүсийн зургийг барьсан жагсагчид орон даяар өрнөсөн жагсаал цуглааны үеэр шүгэл, эвэр бүрээ, бөмбөр хангинуулж байсан бол зарим жагсагч гудамж, хурдны замууд, тэдгээрийн дотор Йерусалим, Тель-Авивын хоорондох гол замыг хаажээ.

Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийн ар гэрийнхэнтэй Тель-Авив хотод уулзсан хүмүүсийн дунд “Гайхамшигт эмэгтэй”, “Галзуу хурд” кинонуудад тоглосон дүрээрээ алдаршсан, израил гаралтай Холливудын жүжигчин Гал Гадот байлаа. Барьцааны хүмүүсийн ар гэрийнхний зүгээс уриалсан ажил хаялтад ажилтнуудаа оролцохыг зөвшөөрнө гэж зарим аж ахуйн нэгж, байгууллага ням гаргаас өмнө мэдэгджээ. Мөн зарим аж ахуй нэгж ажиллаагүй бол ихэнх нь нээлттэй хэвээр байжээ. Израилд ням гараг бол ажлын өдөр юм.

Израилын цагдаа нар ням гаргийн 14:00 цагийн байдлаар 38 жагсагчийг баривчилсан байна. Зам хаасан зарим жагсагч цагдаа нартай маргалдсан тул тэднийг баривчлан авч явжээ. Харин 16:00 цагийн орчимд Тель-Авив, Йерусалим болон бусад газарт агаарын дайралтын дуут дохио дуугарч, Йеменээс харвасан пуужин ирж байгааг анхааруулснаар орон даяар үргэлжилж байсан жагсаал цуглаан түр зогсжээ. Уг пуужинг амдан сөнөөсөн байна.

Э.ХУЛАН


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.