"300 хоногийн ажлын төлөвлөгөө"-г хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Хөвсгөл аймагт ажиллаж байна. Ерөнхий сайд Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт мэдээлэл өгөх цахим хуралд тус аймгаас оролцлоо. Хуралд 21 аймаг, нийслэл, 300 гаруй сум, дүүргийн удирдлагууд оролцов.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалтыг зохион байгуулж, үр дүнгийн гэрээнд гарын үсэг зурахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Энэхүү арга хэмжээний өмнө Монгол Улсын Засгийн газраас 2026 онд баримталж ажиллах эдийн засаг, нийгмийн бодлого, салбарын бодлого чиглэлээр аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагуудад нэгдсэн ойлголт өгөхөөр энэхүү цахим уулзалтыг зохион байгуулж байгааг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Раднаасэд тэмдэглэв.
Мөн өмнө нь аймаг, нийслэлийн удирдлагуудын хүрээнд мэдээлэл солилцдог байсан бол энэ удаад аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагууд, хэлтэс, агентлагийн дарга, ажилтнуудад мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэж байгааг тодотгов. Төрийн бодлого, ажил үйлчилгээг иргэдэд хүнд сурталгүй, ил тод нээлттэй хүрэх ёстойг анхаарууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн байдал, 2025 онд хүрсэн амжилт болон 2026 онд Засгийн газраас баримталж ажиллах бодлого, зорилт, тэргүүлэх чиглэлүүдийн талаар товч мэдээлэл өглөө.
Ингэхдээ “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэдэд хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний талаар товч танилцуулаад, эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй хүргэж орлого, амьжиргааг хамгаалах, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх, төрийн оролцоог оновчлох, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллах ёстой гэлээ.

Цахим хурал дөрвөн өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 5-нд ЗГХЭГ, АҮЭБЯ, БОУАӨЯ, ХХААХҮЯ салбарын бодлого, чиглэлээ танилцуулж, мэдээлэл хийнэ. Яамд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, орон нутгийн удирдлагууд нэгдсэн ойлголтод хүргэх зорилго бүхий цахим хурлын дараа буюу энэ сарын 15-нд нэгдсэн зөвлөлгөөн зохион байгуулж, Ерөнхий сайд тодорхой үүрэг чиглэл өгөх юм.




































































Сэтгэгдэл
иргэн [103.57.93.71] 2026-01-06 11:31:51
Найрамдал 1 зуслан тэр чигээрээ зальтангуудын гарт эогэн тойрны газар орчихрж Одоо Нарамдал 2 хөвсгөлд гэнэ Хурал хангалттай байх юм Хурд дэндүү чамлалттай, Ахмадуудад хувьцаа гэж ашигаа олон жилийн дараа өгдөг юм хэлээд өнгөрлөө дөө Ахмадууд дээрээсээ бурханы оронд явсаар сүнс нь гомдоод үйлийн үр хэцүү, Инфляцаар хохироосноо нөхөөд өгчихгүй дээ