Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны нэгдүгээр сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Их эзэн Чингис хааны үүсгэн байгуулсан Их Монгол Улсын 820 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан, зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа.
Ажлын хэсгийг Монгол Улсын Шадар сайд бөгөөд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Х.Ганхуягаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, яам, агентлаг, төрийн бусад байгууллагын төлөөллийг оролцууллаа.
Монголын түүхийн чухал нэгэн үе Их Монгол Улсын түүхийг улс орон даяар өргөн дэлгэр сурталчлах, нас насныханд зориулсан тусгай арга хэмжээ зохион байгуулах, Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ойг товойлгон харуулах агуулга, үзэл санааг тусган хэрэгжүүлэх, Их Монгол Улсын түүх, соёлын холбоотой мэдээллийг Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олон улсад сурталчилна.


































































Сэтгэгдэл
Зочин [202.9.47.50] 2026-01-07 23:48:04
Мань мэт талхаа авч чадахгүй бна.
Хэрэггүй ой юмдаа. 800 жил, 850 жил, 900 жил гэвэл ойлгоно. [66.181.187.237] 2026-01-07 21:29:08
Бас нэг ой тэмдэглэхэндээ. ХЭНД хэрэгтэй юм бол оо? Ядууст уу? Цалин нь нэмэгдэхгүй байгаа компанийн ажилтнуудад уу? Тэтгэвэр нь өсөхгүй байгаа хөгшчүүлд үү? Бодвол энгэрээ одон медалиар цоолуулах дуртай УИХ-ын гишүүд, түшмэлүүд, тойрон хүрээлэгч нарт хэрэгтэй байх. Элбэгдоржийн үед бил үү, 800 жилийн медаль тараагаад л байсан. Одоо тус медалийг хэн ДУРСАЖ байнаа? Ямар хэрэгтэй юмб?
Зочин [59.153.115.124] 2026-01-07 20:29:45
Ядуус халамжийн мөнгөөр хотын кофе шопуудаар ба ресторануудаар орж, хоол унд идэн тансаглаж байна. Улаанбаатарын ресторануудаар ба кофе шопуудаар голдуу ядуус үйлчлүүлж байна.