"Боловсролын үнэлгээний төв"-өөс тайлбар мэдээлэл гаргажээ

Aдмин / Боловсрол

Боловсролын сайд Л.Энх-Амгалан энэ асуудлаар "Монгол хэлний шалгалтын агуулга маш их шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик, согтуу хүнийг сурталчилсан. Би ажлын хэсэг гаргасан. Элсэлтийн Шалгалт, Улсын шалгалт, монгол хэлний шалгалтын агуулгыг сайжруулах шаардлага байна" гэв.

Тэгвэл энэ талаар Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-өөс тайлбар мэдээлэл гаргажээ.

Энэ удаагийн шалгалтад 10-12 дугаар ангийн нийт 90,000 орчим сурагч хамрагджээ.

Маргаан дагуулсан өгүүллэгийн талаар БҮТ-өөс "Түгжавын дүрийг нохойн дүртэй зэрэгцүүлэн бэлгэдэлт маягаар үзүүлсэн, морийг нь боргох төдийд их л сандран малгайгаа өмсөж хүнийрхүү байдлаар цомцойн сууж байгаа Түгжав нь гэрээс сүүлээ хавчин гарч буй нохой шиг л юм гэдгийг харуулсан бөгөөд үүнийг зөвөөр ухаарах нь амьдралд хөл тавьж буй хэн бүхэнд сургамжтай агаад өөрөө өөртөө эзэн байж, амьдралд өөрийн байх ёстой газраа байх ёстой цагтаа байж гэмээнэ сая тэр өөрийн гэр бүл, амьдрал, ажил, нийгэм хамт олон цаашлаад улс орон, эх дэлхийнхээ эзэн нь байх юм гэдгийг сануулсан утга бүхий зохиол юм" гэжээ.

зураг


Сэтгэгдэл

Зочин [202.9.47.101] 2026-04-13 17:23:47

Өөр боломжийн өгүүлэг зөндөө л байгаа шүү дээ. БҮТ-хэнг аттестатчилах хэрэгтэй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.