Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн хэрэгцээг эрт илрүүлэх иж бүрэн үзлэг зохион байгууллаа

Aдмин / Эрүүл мэнд

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрүүл мэндийн онцлог хэрэгцээг эрт илрүүлэх, нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээнд хамруулах, цаашдын эмчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээний чиглэлийг тодорхойлох зорилгоор Баянгол дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан иж бүрэн үзлэг, оношилгоог зохион байгууллаа. Хасуур сангийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү үйл ажиллагаанд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн 14 чиглэлийн нарийн мэргэжлийн эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудаас бүрдсэн 26 хүний баг ажиллаж, нийт 90 хүүхдэд 306 удаагийн үзлэг, оношилгоо, шинжилгээ хийв.

Үзлэгийн үеэр хүүхдүүдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн үзлэгт хамруулж, шаардлагатай шинжилгээ, оношилгоог хийснээс гадна эцэг эх, асран хамгаалагчдад эрүүл мэндийн зөвлөгөө өгч, хүүхэд бүрийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ хийлээ. Мөн нэмэлт эмчилгээ, хяналт, сэргээн засах тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдийг холбогдох мэргэжлийн тусламж үйлчилгээнд чиглүүлсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд тогтмол хамрагдах боломж хязгаарлагдмал байдаг. Иймээс энэхүү үзлэг нь эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлэх, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд бүрийн хэрэгцээнд нийцсэн тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

Түүнчлэн үзлэгийн үр дүнд хүүхдүүдийн эрүүл мэндийн бодит хэрэгцээг тодорхойлж, цаашид үзүүлэх эмчилгээ, сэргээн засах болон хяналтын тусламж үйлчилгээний төлөвлөлтийг сайжруулах нөхцөл бүрдсэн юм.

Хүүхэд бүрийн эрүүл өсөлт, хөгжлийг дэмжих, чанартай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх үйлсэд хувь нэмэр оруулсан Хасуур сангийн хамт олон болон үзлэгт ажилласан эмч, мэргэжилтнүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон талархал илэрхийлж байна


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.