Домогт Усайн Болт Монголд ирнэ
Наймдугаар сарын 22-ноос 30-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо Хөнгөн атлетикийн ДАШТ болж өнгөрлөө. Тэмцээнд 210 гаруй орны шилдэг тамирчид өрсөлдсөнөөс Монголоос анх удаа гурван тамирчин оролцож, дэлхийн шилдэгүүдтэй өрсөлдсөн юм.
Тэмцээний үеэр Монгол улсыг төлөөлөн явсан төлөөлөгч, баг тамирчид, Ямайкийн домогт тамирчин Усайн Болттой уулзсан байна. Усайн Болтыг Монгол Улсад хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор айлчлахыг албан ёсоор урихад тэрээр урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирэхээ илэрхийлсэн байна.
Б.ГЭРЭЛ
Сэтгэгдэл