“Өнөөдрийн семинар дууслаа”

Д.Тулга / Улстөр

chuulgan

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 15-ны өдрөөс хойш ирц бүрдэхгүй гэх шалтгааны улмаас нээлтээ хийж чадахгүй байна. Энэ удаагийн чуулганаар улс орон, ждийн засаг, иргэдийн амьдралд хэрэгтэй 24 асуудлыг хэлэлцэхээр байсан юм. Харин чуулганы хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийнхэн болон МАХН-ын гишүүд орж ирэхгүй байна. МАН-ынхан эрх баригчид ирцээ бүрдүүлбэл хуралдаа орно гэдгээ мэдэгдэж байсан ч өнөөдөр АН-ынхан ирцээ бүрдүүлсэн ч мөн хуралдаа ирсэнгүй. Ингээд удтал хүлээсний эцэст УИХ-ын гишүүд хурлын бус горим дор үгээ хэллээ. Дараа нь УИХ-ын дарга З.Энхболд “өнөөдрийн семинар дууслаа. Маргааш 09.00 цагтаа цуглаж хүлээнэ. Ирц бүрдэхгүй бол семинараа үргэлжлүүлнэ” гэлээ.

Ж.МАРАЛ

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

deposit 1000