Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд 09.00 цагт ажил нь эхэлнэ

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил есдүгээр сарын 2-н буюу Даваа гарагаас 09:00 цагт эхэлж, 18:00 цагт тардаг болно.
Өнгөрсөн тавдугаар сард Хотын захирагч С.Амарсайхан ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай захирамж гаргаж байв. Захирамжид “Дулааны улирал эхэлж, өдөр уртсаж байгаатай холбогдуулан байгалийн гэрэл ашиглаж эрчим хүчийг хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёлыг төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 01-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосугай” гэсэн байдаг.
Нийслэлийн төр, захиргааны байгууллагад:
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
- Түүний хэрэгжүүлэгч 34 агентлаг ба харьяа 30 орчим байгууллага
- Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба багтдаг.
Ингээд төр захиргааны байгууллагынхан ирэх жилийн зургаадугаар сарын 1-н хүртэл 09:00-18:00 цагийн хооронд ажиллахаар боллоо.
Сэтгэгдэл
zochin [124.158.79.156] 2019-08-29 01:01:45
ikh untah geed bgaa yum bol untaad ikh surguuliig ogloo 8d ordog bolgooo oroi ert tarna tugjeend baga ch gesen nemer bolno
Зочин [66.181.181.208] 2019-08-28 13:36:33
Hotin tuvuus yarmag ruu nuutsgee NZDTG-in orkuudaa
Yarmag [202.9.43.160] 2019-08-28 09:25:40
Odoo yarmag chini tugjirdeg boltsoon
эдийн засагч [64.119.20.147] 2019-08-28 08:40:49
Цэцэрлэгийн ажиллах цагийг 19 цаг хүртэл сунгахгүй болЭЦЭГ ЭХЧҮҮД НЬ ХҮҮХДЭЭ АВАХ ГЭЖ ХЭЦҮҮДЭЭД БАЙГАА ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ
Зочин [203.217.139.225] 2019-08-28 07:53:15
Нийслэлийн захиргааныхны ажил 9-д эхлэх нь зөв өө. 7,40-д хичээл нь эхэлдэг их сургуулиуд, 8-аас хүүхдүүдээ авч эхэлдэг цэцэрлэгтэй зэрэгцэж нийслэлийнхэн замын хөдөлгөөн рүү орж нягтралыг нэмж байсан нь дэмий зүйл байсан. Яармаг руугаа явбал бүүр амар. Хөдөлгөөнөөс хол. Яармаг руугаа түргэн нүүх болтугай.