АНУ Иранд агаараас цохилт өгч, цөмийн гол гурван байгууламжийг нь бөмбөгджээ
АНУ ням гаргийн өглөө түүхэндээ анх удаа Иран улсын нутаг дэвсгэрт цэргийн ажиллагаа явуулж, тус улсын цөмийн гурван гол байгууламжийг бөмбөгдөв. Тодруулбал, АНУ-ын агаарын хүчний B-2 бөмбөгдөгч онгоцуудыг ашигласан “Operation Midnight Hammer” хэмээх уг ажиллагаагаар Ираны Фордо, Исфахан, Нетенз дэх уран баяжуулах үйлдвэрүүдэд “bunker buster” буюу газар доорх байгууламжийг устгах зориулалттай нийт 14 бөмбөг хаясан байна.
АНУ нэг бүр нь 15 тонн жинтэй, газар доор 61 метр хүртэлх гүнд нэвтрэх чадвартай тус бөмбөгийг тулаанд анх удаа ашиглажээ. Мөн түүхэндээ хамгийн олон тооны B-2 онгоц ашигласан ажиллагаа болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп "Уг ажиллагаагаар Ираны уран баяжуулалтын гол байгууламжуудыг бүрмөсөн устгасан” хэмээн мэдэгдсэн бол Ираны талаас энэ довтолгоонд хариу өгөх “бүх сонголт бидэнд бий” хэмээн анхааруулжээ.
Ираны эрх баригчид АНУ тус улсын цөмийн байгууламжууд руу цохилт өгсний дараа буюу зургадугаар сарын 22-ны ням гарагт дэлхийн газрын тосны худалдааны тавны нэг нь дамждаг Ормузын хоолойг хаана гэж дахин мэдэгдэв.
Ираны "Press TV" суваг парламентын гишүүн, генерал Исмаил Коусарийн "Парламент Ормузын хоолойг хаах шийдвэр гаргасан" гэж мэдэгдсэнээс иш татан мэдээлсэн байна. Гэхдээ түүний хэлснээр, эцсийн шийдвэрийг тус улсын Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөл гаргах аж. Уг зөвлөлийг албан ёсоор Ираны Ерөнхийлөгч тэргүүлдэг ч бодит байдал дээр дээд удирдагч аятолла Али Хаменей удирддаг байна.
Генерал: Хоолойг хэдхэн цагийн дотор хаана
Зургадугаар сарын 14-нд Израилийн "Босож буй арслан" ажиллагаа эхэлсний дараахан генерал Коусари хэдийнэ "Ормузын хоолойг хаах асуудлыг авч хэлэлцэж байна", "Иран энэ талаар эргэлзээгүй шийдвэр гаргана" гэж мэдэгджээ. Гэвч энэ чиглэлд бодит алхам хийгдээгүй байна.
Зургадугаар сарын 22-нд Корпусын тэнгисийн цэргийн хүчний командлагч, генерал Алиреза Тангсири мөн Ормузын хоолойг хаана гэж сүрдүүлжээ. Тэрбээр "Манай бүрэн эрхт байдалд халдвал Ормузын хоолой бүрэн хаагдана" гэж хэлснийг "Samaa" телевиз иш татан мэдээлжээ. Генерал Алиреза Тангсири "Уг замыг хэдхэн цагийн дотор хааж болно" хэмээн амалсан байна.
Ормузын хоолойгоор дэлхийн шингэрүүлсэн байгалийн хийн 30 хувь, газрын тосны 20 хувь дамжин өнгөрдөг. Хамгийн нарийн хэсгийн өргөн нь ердөө 33 км бөгөөд хөлөг онгоц явах боломжтой усан зам нь 3.7 км өргөнтэй юм.
"Reuters" агентлаг дэлхийн хамгийн том далайн тээврийн компаниудын нэг болох Данийн "Maersk" компанийн мэдэгдлийг дамжуулжээ. Тус компани тэдний хөлгүүд Ормузын хоолойгоор зорчиж байгаа ч нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж буй талаар онцолсон байна.
Эх сурвалж: DW, BLOOMBERG, REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Еврейуудийг тийм амархан ялахгүй, ер нь хэн ч ялахгүйдээ. [66.181.189.187] 2025-06-23 17:29:09
Еврейууд хэдийд ч сөнөж алга БОЛОХГҮЙ. Учир нь тэд дэлхийн 100 гаруй улсад тарчихсан, тэндээ мөнгөтэй, нөлөөтэй, их явуургатай үндэстэн. Нэг талаасаа өөрсдийгөө америк, орос, франц, англи гээд байдаг, гэвч НӨГӨӨ ТАЛААСАА өөрсдийгөө ЕВРЕЙ гэдэг. Аль ч улсад байсан нэг еврей нөгөөгөө ДЭМЖДЭГ. Иймд Иран болон арабууд еврейуудийг устгаж БАРАХГҮЙ. Израйлаас зугатлаа гэхэд тэд АНУ, Европ, Латин Америк, Чита мужаас, Египтээс Ираныг шүүмжлээд л байна.
Irgen [66.181.161.25] 2025-06-23 16:06:19
Evrei sain uduusun bna
Зочин [66.181.186.230] 2025-06-23 16:02:08
АНУ -ын зөв, Иран, лалууд манай Чингис хааныг хамгийн их муулж, бичиж, сурталчилж ирсэн улс, сөнөтүгэй та нар
Зочин [66.181.189.25] 2025-06-23 15:29:56
америк үхэл рүүгээ өөрөө очиж дээ! Иранчууд монголчууд шиг юу ч чадахгүй байж чингисийн удам гэж хоосон сагсуурдаг улсууд биш шүү дээ?
Зочин [202.179.15.43] 2025-06-23 12:00:27
АНУ-д байгаа хэдэн Еврейн мнөг дуусах гээд байна аа даа. Үхвэл таарсан үндэстнүүд түүхээс харахад анх өөрсдөө л хөрш орон руугаа дайрч довтлож байж 2 хуваагдаад дараа нь бусдад ялагдан зугатацааж дэлхийгээр тарцгаасан хүүрүүд байна лээ шүү дээ, одоо тэгээд юундаа дэлхий нийт рүү дайсагнана вэ үхээрүүд.