СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн А-гийн орон сууцны байранд тавилга, эд зүйл шатаж, утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргажээ

Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлснээр, сүүлийн өдрүүдэд гал түймрийн дуудлага мэдээлэл буурахгүй байгаа аж. Үүнд:
Баянгол дүүргийн 31 дүгээр хороонд эд зүйл шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 05:29 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн орон сууцны байранд тавилга, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 37 иргэнийг гаргасан.
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 11:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 3х4 метрийн хэмжээтэй гарааш бүрэн, 2х4 метрийн хэмжээтэй амбаарын дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 12:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 13:54 цагт хүлээн авч Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчддыг очиход 1 га талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Баянцогт сумын Сарлаг багийн “Сарлагийн бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 138 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 11 км-т, Батсүмбэр сумаас баруун урд зүгт 145 км-т, Улаанбаатар хотоос баруун зүгт 90 км-т/ агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Төв аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнуудыг очиход аккумулятор дахин боловсруулах үйлдвэрийн 10х60 метрийн хэмжээтэй агуулах шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд хог шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 16:33 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход задгай 0.5 га талбайд шар өвс, эзэнгүй 2 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 20:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 0.1 га талбайд шар өвс, 6 метр.куб хураалттай банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 7 дугаар хороонд мод шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 21:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 5 метр хашаа, 3 метр.куб банз шатаж байсныг ажиллаж унтраасан.
Булган аймгийн Булган сумын Ачуут багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 06.18-ны өдрийн 21:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 20 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 8 дугаар багийн “Задгай”-д /аймгийн төвөөс баруун зүгт 80 км-т, сумын төвд/ малын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 06.19-ний өдрийн 04:31 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 71 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4х3 метрийн хэмжээтэй малын саравч шатаж байсныг ажиллаж унтраасан байна.
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл