Монгол хүн ямар үед сайхан ааштай болох вэ
Бид их муухай ааштай байна. Маш товчхондоо хангалттай орлоготой болж байж л сайхан ааштай болно. Хэрэглээ нь хэт өндөрссөн энэ цаг үед хэдэн мянган ам.доллараас дээш орлоготой байж сайхан ааштай болох вэ. Судлаачид, монгол хүн 15 мянган ам.доллараас дээш орлоготой байж хөгжсөн нийгэм болно гэж үзэж байгаа юм.
Тэгэхээр 15.000 ам.доллараас дээш орлоготой болсон монголчуудаас “Хүн шүү байх”-ыг шаардах нь. Хол л сонсогдож байна. Ийм орлоготой болох хүртэл нь монголчуудаас ёс суртахуун, мөн чанар, эх оронч үзэл… энэ тэрийг нэхэх нь утгагүй, бүр сургах гэж оролдох нь тэнэглэл болох нь.
Хүний нийгмийн бодит үнэн энэ юм. Хөгжсөн улс оронд ХАНГАЛТТАЙ ОРЛОГО-той болсон хүн л нийгмээ бодож эхэлдэг. Бусдын төлөө сайн сайхныг хийх сэтгэл бүрддэг. Бусдад юм өгдөг. Тайван амгалан амьдрах үзэл суудаг. Маргаашдаа итгэлтэй болдог. Амьдралдаа хүрэлцэхгүй орлоготой хүн ааш муутай, тогтворгүй, стресстэй байдаг. Энэ нь өөрөө нийгмийн тогтворгүй байдал юм. Төр засгийн бодлого ард түмнээ ашиг орлоготой амьдруулахад л голлож анхаардаг нь ийм учиртай. Монголд тийм бодлого хэрэгжихгүй, зүгээр л хоосон ярьж, цэцэрхэж ирлээ.
Үүний үр дүнд монголчууд нийтээрээ ааш муутай, биесээ мэрсэн, хар сэр нь хэтэрсэн хүмүүс боллоо. Монгол Улсын хөгжлийн толь, тусгал, монголчуудын байж байгаа царай өнөөдөр энэ.
Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН
П.ХАШЧУЛУУН
Сэтгэгдэл
д хөл [66.181.190.69] 2025-06-18 17:17:55
мөнгөөр аз жаргал сайн сайхныг бий болгоно гэж бодож байвал хэзээ ч гүйцэтгэхгүй юм болно. Нийгмийн аз жаргалыг өөр гзараас хайсан нь дээр байхаа
Зочин [66.181.181.191] 2025-06-18 15:19:04
монголчууд үнэгүй юм өгсөн хүнд л нугасгүй дээ! Угаасаа ухамсар нь тийм юм чинь!
Шашингүй хүмүүсээс сайхан ааш хүсэх утгагүй. [66.181.160.105] 2025-06-18 15:16:06
Шашин Монголд сайн хөгжиж дэлгэрээгүй цагт монголчууд ааш муутай, хоорондоо духаара харсан хэвээр л байна. Хүний дотоод ааш бол түүний ертөнцийг үзэх үзлээс үүдэлтэй. Тэр ертөнцийг үзэх үзлийг хүнд багаас нь суулгадаг бөгөөд нэг эцэг эх Монголдоо малчин, ажилчин байхад нөгөө эцэг эх гадаадад Солонгос, Герман, АНУ, Франц, Польш, Чех, Унгар, Кандадад хүүхдээ өсгөж амьдралд нь хүргэж байна. Тэгэхлээр тэр хүүхдүүд чинь хэдийд ч хоорондоо хүмүүжил нэгтэй болохгүй, Шүтдэг шашин нь ч өөр өөр болчихно. Тэгээд л бодохгүй юу: ЯАГААД бид нар "сайхан ааштай" болохгүй байгаа юм бэ???
Зочин [202.126.89.242] 2025-06-18 13:26:43
Аж жаргалын индекс гээч
Зочин [103.229.120.39] 2025-06-18 12:10:45
за мэдэхгүй энэ том компаний захирлууд гэж ихэнх нь ярвайсан адсага шиг ааштай п нүүд л байх юм