Гадаад улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлсээр байна

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан гадаадын орнуудын төрийн тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлсээр байна.

БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН:

Хятад, Монгол хоёр улс уул, усаар холбогдсон сайн хөрш, сайн түнш билээ. Та Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлж, найрсаг хамтын ажиллагаанд урт хугацааны турш анхаарч, дэмжиж ирсэн. Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхийг чухалчилдаг бөгөөд Тантай хамтран улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүтээн байгуулалтыг харилцан дэмжиж, хоёр улсын ард түмэнд үр шимийг нь хүртээх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВ:

Таны манлайлагч чанар, удирдлага дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжиж, олон улсын тавцанд нэр хүндээ бэхжүүлж байна. Манай хоёр оны найрамдал, харилцан хүндлэл, Стратегийн түншлэлд суурилсан харилцаа, хамтын ажиллагаа цаашид эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд хөгжил, дэвшил, цэцэглэлт хүсэн ерөөе.

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ:

Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Таны хэрэгжүүлж байгаа тууштай бодлого, шинэчлэлийн дүнд Монгол Улс хөгжин дэвжиж, олон улсын тавцанд нэр хүнд, нөлөө өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн онд манай улсад хийсэн таны төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлс бидний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц болсныг онцлон тэмдэглэе. Удахгүй танай сайхан оронд хийх төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, химийн үйлдвэрлэл, эм зүй, цахилгаан техник, тээвэр, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын найрсаг ард түмэнд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе.

ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ДЕПУТАТ С.М.МИРОНОВ:

Та өнгөрсөн хугацаанд “Баялагтаа эзэн Монгол” уриа дэвшүүлж, бодит үр дүн гарган, хамгийн ойрын түнш ОХУ-тай харилцан ашигтай, олон талт, найрсаг харилцааг хөгжүүлж байна. Манай хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмнүүдийн тусын тулд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.


Сэтгэгдэл

Зочин [202.126.90.53] 2025-06-15 18:02:28

ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ ЕРӨНХИЙЛӨГЧ МААНЬ УЛСАА ЯМАР БАЙСАН ЭМХЖНД НЬ ОРУУЛААД АВСАН ШҮҮ ОДОО ИРГЭДЭД ЁС СУРТАХУУН ХҮМҮҮЖИЛ ДЭГ ЖУРАМ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ. ТА ЧАДНАА

Зочин [202.126.90.53] 2025-06-15 18:00:12

БОЛИОЧЭЭ ТӨРИЙН ТЭРГҮҮНИЙГ МААНЬ БИТГИЙ ЗҮХЭЭД БАЙ ГЭР ОРОН ЭХНЭР ХҮҮХДЭЭ ОЛИГТОЙХОН АВААД ЯВЧИХАЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ БҮХЭЛ БҮРЭН УЛСЫНХАА ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ЗҮХДЭГ ТА НАР ХЭН ЮМ БЭ??? АРӨЙ ДЭНДҮҮ ЮМ БИШҮҮ ЖААХАН АМАА ТАТСАН ЧИНЬ ДЭЭР ШҮҮ ЮМ БҮХЭН УЧИРТАЙ ШҮҮ

зочин [66.181.185.103] 2025-06-15 17:03:37

Бүр иймдээ тулсан уу? арай ч дээ. Монголын улс төр бүр ингэтлээ шалдаа буучихсан юмуу?

Зочин [188.162.254.54] 2025-06-15 16:36:54

тусгай элчин сайд томилж ажиллуулаад 180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь угаартуулж алсан оэ гээчийг огцруулахад ноён нуруутай байсан еронхийлогчдоо торсон одорийн мэнд хургэе !

Баяраа [103.57.92.167] 2025-06-15 13:01:17

Хол очиж хуц. Хятуудад найрсаг хандах тийм олигтой биш. Юу хийсэн юм бэ

Д ЦЭРЭН ДАШ [202.126.90.6] 2025-06-15 11:40:13

ТӨРСӨН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ ! БИД СОНГОСОН УЧРААС ЖААХАН СОЁЛТОЙ БАЙЯЛДАА ХЭЛЭХ ҮГЭЭ БОДОЖ ХЭЛЖ БАЙЯЛДАА


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
deposit 1000