FIFA энэ жилийн дэлхийн аваргаас 15 тэрбум долларын орлого олжээ
2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-д оролцсон 48 баг нийт 871 сая ам.долларын шагналын санг хуваан авсан нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр дүн боллоо. Энэ нь 2022 оны Катарын ДАШТ-ий 440 сая ам.долларын шагналын сантай харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Шагналын сангийн 655 сая ам.долларыг багуудын тэмцээнд үзүүлсэн амжилтаас хамааран хуваарилсан бол эрхээ авсан бүх багт урьдчилан 10 сая ам.долларын эрхийн урамшуулал, мөн тэмцээний бэлтгэлд зориулан 2.5 сая ам.доллар олгожээ. Ингэснээр ДАШТ-д оролцсон 48 баг хамгийн багадаа 12.5 сая ам.долларын орлого олсон байна.
Амжилтаар олгох мөнгөн шагнал дараах байдлаар хуваарилагджээ.
-
Аварга – 50 сая ам.доллар (Испани)
-
Дэд аварга – 33 сая ам.доллар (Аргентина)
-
Гуравдугаар байр – 29 сая ам.доллар (Англи)
-
Дөрөвдүгээр байр – 27 сая ам.доллар (Франц)
-
Шөвгийн найм – баг тус бүр 19 сая ам.доллар (Норвеги, Бельги, Морокко, Швейцарь)
-
Шөвгийн 16 – баг тус бүр 15 сая ам.доллар
-
Шөвгийн 32 – баг тус бүр 11 сая ам.доллар
-
Хэсгийн шатанд тэмцээнээ өндөрлүүлсэн багууд – баг тус бүр 9 сая ам.доллар
Ингэснээр дэлхийн аварга болсон Испанийн шигшээ баг аваргын 50 сая ам.долларын шагналаас гадна эрх авсны болон бэлтгэлийн санхүүжилтээ нэмбэл нийт 62.5 сая ам.долларын орлого хүртсэн юм.
Мөн FIFA зөвхөн үндэсний шигшээ багуудад бус, тоглогчдоо ДАШТ-д оролцуулсан клубүүдийг ч санхүүгийн хувьд дэмждэг. 2026 болон 2030 оны ДАШТ-д зориулсан FIFA Club Benefits Programme-ийн санг 355 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү мөнгийг тоглогчдоо шигшээ багт илгээсэн дэлхийн олон клубт хуваарилах юм.
2026 оны ДАШТ нь 48 баг, 104 тоглолттой шинэ форматаар зохион байгуулагдсан анхны тэмцээн байв. Үүнтэй холбоотойгоор телевизийн эрх, ивээн тэтгэгчид, тасалбарын борлуулалтын орлого эрс өсөж, FIFA тэмцээнээс 11-14 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвтэй байсан ба энэ дүн 15 тэрбум ам.долларт хүрсэн байна.
2022 оны Катарын ДАШТ FIFA-д ойролцоогоор 7.5 тэрбум ам.долларын орлого авчирсан. Харин 2026 оны тэмцээн үүнээс бараг хоёр дахин их орлого бүрдүүлжээ.

































.jpg)































Сэтгэгдэл