Монгол Улс Евразийн 5 улс руу хөнгөлөлттэй тарифаар экспорт, импорт хийх 367 барааны жагсаалт

Aдмин / Эдийн засаг

Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны Худалдааны түр хэлэлцээрт нэгдсэн билээ. Энэхүү түр худалдааны хэлэлцээр 2026 оны долдугаар сарын 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Худалдааны түр хэлэлцээр нь хоёр жилийн хугацаанд хэрэгжиж бөгөөд Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз улс руу татварын хөнгөлөлттэй үнээр бараа бүтээгдэхүүн экспортолж, мөн импортлох боломж бүрдэж байна.

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын худалдааны түр хэлэлцээр хэрэгжиж эхэлснээр Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн мал аж ахуйн болон хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, бэлэн хувцас, сүлжмэл эдлэл, арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан. Монгол Улсаас ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 бараа бүтээгдэхүүний 97.5 хувь нь хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн багта байгаа аж.

ЕАЭЗХ, түүний гишүүн орнуудаас Монгол Улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 367 барааны жагсаалт:

Жагсаалтыг хажуу тийш нь гүйлгэж үзнэ үү.

Монгол Улсаас ЕАЭЗХ, түүний гишүүн орнууд руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 367 барааны жагсаалтыг Энд-ээс үзнэ үү.

Гарал үүслийн дүрмийн дэлгэрэнгүйг Энд-ээс үзнэ үү.

Квоттой болон бууруулсан тарифтай барааны жагсаалтыг Энд-ээс үзнэ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.