Олон улсын математикийн 67 дугаар олимпиадаас Монголын баг 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ
БНХАУ-ын Шанхай хотноо энэ сарын 10-21-нд зохион байгуулж буй Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцож, 2 мөнгөн, 4 хүрэл медаль хүртлээ.
Мөнгөн медаль
Д.Хүслэн-Сант сургууль
Ч.Чингүн-Сант сургууль
Хүрэл медаль
С.Манлай-Сант сургууль
А.Ану-Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль
Т.Билгүүнгэрэлт-Эрхэт Эрдэм сургууль
М.Амин-Эрдэнэ-Шинэ-Үе сургууль
Мөн Нийслэлийн ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сурагч А.Ану математикийн салбарын нэрт эрдэмтэн, Филдсийн шагналт Мэриэм Мирзаканигийн нэрэмжит тусгай шагнал хүртсэн байна. Энэ шагналыг IMO 2026-д олгож байгааг албан ёсоор зарлажээ. Монгол Улсын багийн ахлагчаар Ү.Отгонбаяр, дэд ахлагчаар Т.Базар, туслах багшаар Х.Нурсолтан, А.Ивээл нар ажилласан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээлэв.


























.jpg)









































Сэтгэгдэл
Л.Баярдалай [103.229.121.45] 2026-07-21 12:46:57
би дүү нарынхаа энэ амжилтаар сэтгэл дүүрч байна. та бүхэн үнэхээр сайхан мэдээ дуулгаж байна
зочин [202.126.91.38] 2026-07-21 13:59:12
дүү нараараа бахархаж бна. монгол хүүхдүүд шинжлэх ухаанчаар асуудал шийддэг цаг үе удахгүй байх гэж найдаж бна.