З.ЭНХБОЛД: Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа

Aдмин / Улстөр

ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД: Өчигдрөөс эхлэн 50 жилийн ойг нь тэмдэглэж байгаа Эрдэнэт хотын түүх Эрдэнэт үйлдвэрээс эхлэлтэй. Тэр үед үйлдвэр байгуулахын тулд эхлээд хот байгуулдаг байж. Эрдэнэт үйлдвэрийн түүх 1973.09.11 -нд бөмбөрцгийн нөгөө талд Чили улсад төрийн эргэлт гарснаар эхэлдэг. АНУ ТЕГ оролцож ерөнхийлөгч болсон генерал Пиночет тухайн үеийн ЗХУ (СССР) улсад зэсийн баяжмал экспортлохыг зогсоосноор тухайн үеийн БНМАУ-д нээгдсэн байсан Эрдэнэтийн овоог түшиглэж Эрдэнэт үйлдвэрийг байгуулахаар болж 1973 оны БНМАУ, ЗХУ хоорондын хэлэлцээр байгуулагдсан. Ингээд 3 жилийн дараа Эрдэнэт хот байгуулагдсан. Үйлдвэр 2 жилийн дараа буюу 1978 онд эхний баяжмалаа экспортложээ.

Эрдэнэт үйлдвэрийг 1973 онд байгуулагдсан гэж үзвэл өнөөдрийг хүртэл 53 жил болоход Орос болон Монгол талд уг үйлдвэрийг хувьчлах талаар 2 удаа хууль зөрчсөн үйлдэл гарч 2-ууланд нь миний оролцоотойгоор хүчингүй болж байжээ.
Эхнийх нь ТӨХ дарга байхдаа ОХУ Госкомимущество дарга Кох д явуулсан 1997 оны албан бичгээр эхэлсэн байдаг. Хавсаргав.
1973 онд Эрдэнэт үйлдвэрийг барих гэрээндээ Монгол улс ЗХУ 2 адилхан 50% эзэмшихээр, зардлыг ЗХУ 100% гаргаж, Монгол улс авах ёстой АМНАТ аараа төлж дуусгахаар тохирсон. 1991 онд тооцоо нийлж Монголын талын өр тэглэгдээд, 1993 онд 1% нэмж аваад монгол хүнийг захирлаар томилох эрх үүссэн. 1973 оны хэлэлцээрийн нэг чухал заалтаас болоод Орос Монгол улсад явагдсан хуулв бус хувьчлалууд зогссон байдаг. Тэр нь 2 улс өөрийн хувиа зарах тохиолдолд нөгөө талдаа давуу эрх олгож анхны санал тавиад татгалзсан тохиолдолд 3 дагч этгээдэд зарах эрх үүсдэг заалт. Миний гарын үсэгтэй албан тоотод хэлэлцээрийн энэ заалтыг үндэслэж Монгол улс Оросод явагдсан хувьчлалбн үнэ 50000$ оор 49%-г авах албан ёсны саналаа тавьсан байдаг. Ингээд ОХУ ТӨХ нь 1997 заргаа эхлүүлж 2003 онд Зарубежцвет д зарсаныг хүчингүй болгож ОХУ өмч болгоод Ростех д хариуцуулсан байдаг.

2 дохь Монголын ХХБ Ростех ээс худалдаж авахдаа Монгол УИХ-ын зөвшөөрөл аваагүй учраас бас хүчингүй болж ЗГ авсан. 2016 онд УИХ-ын дарга байхад Эрдэнэтийн 49% хувьчлахыг зөвшөөрөөгүй. 1973 оны гэрээгээр ОХУ 49% иа зарах тохиолдолд Монгол улс авах эсвэл авахгүйг зөвхөн УИХ шийдэх эрхтэй.

Ингэж Эрдэнэт үйлдвэрийн түүхэн дэх 2 удаагийн 2 улсад явагдсан хууль бус хувьчлалыг зогсоож явлаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.