Улаанбурхан өвчний 9446 тохиолдол бүртгэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 24-ний байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 727, гэрээр 1121, эдгэрсэн 7591, Хавьтал 63052, нас баралт 7 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин учраас улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.188.24] 2025-06-24 12:55:42
Тоолж бүртгэж мэдээлэхийн оронд хэрхэн яаж урьдчилан сэргийлэх, хэрхэн хамгаалах аргуудыг олон нийтэд маш ойлгомжтойгоор ТВ, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслээр, хороо, өрхий эмнэлгүүдээр дамжуулан заагаач ээ, сургаач ээ. Вьетнам яваад энэ өвчнийг авчирч тараасан хүмүүст хариуцлага тооцооч ээ. 8-9 нялх үрс эрсэдлээ, хайран хүүхдүүд...