Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц 16 дахь өдрөө гүйж байна

Aдмин / Нүүр

Ховд аймгаас Улаанбаатар хүртэлх 1 500 км замыг явган гүйн туулж, онцгой амжилт гаргах зорилготой ахлах ахлагч өчигдөр өглөөний байдлаар 619 км замыг туулаад байна. Тэрээр энэ хугацаанд Ховд, Говь-Алтай аймгийг туулан өнгөрч, Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт орж ирээд байгаа юм.

Ахлах ахлагч Э.Даваажамц орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, ирэх онд түүхт 100 жилийн ойтойгоо золгох Зэвсэгт хүчний 123 дугаар ангидаа жирийн нэгэн алба хаагчийн хувиар бэлэг "барьж", цэргийн алба хаагчдын тэсвэр хатуужил, эр зоригийг олон нийтэд харуулж, цэрэг хүн өмнөө тавьсан зорилгоо хэрхэн биелүүлдгийг ч "ойлгуулахаар" зорьжээ.

Тэрээр долоодугаар сарын 10-нд "Төрийн далбааны өдөр"-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын дараахан жанжин Д.Сүхбаатарын талбайд орж ирэхээр төлөвлөн гүйж байгаа юм.


Сэтгэгдэл

Зориг тэвчээр гаргаад сайн явж байн амжилт [66.181.161.84] 2021-06-20 18:40:14

Маш сайн явж байн шүү эрүүл энхийг хүсий амжилт монгол цэргийн минь сүлд хийморь өршөөг.

Зочин [122.201.21.80] 2021-06-20 07:24:47

ядарч ирээд хүсүгтэй улзаад короно авах өндөр магадлалтай тул ирээд тв-р гараад хүсүгтэй уулзахгүй буц

Зочин [59.153.114.160] 2021-06-20 04:06:20

Амжилт

Зочин [202.9.46.226] 2021-06-19 02:12:49

Хамтдаа гүйгээд дэмжээд өгөх зоригт хөвүүд алга даа

З.БУЯНБАТ [202.126.89.59] 2021-06-17 18:33:48

Амжилт хүсье

Зочин [202.9.46.237] 2021-06-17 06:52:18

Хөдөө орон нутгийн бүх амралтын газрууд нь хот хөдөө орон нутгаас амрах гэж ирсэн иргэдээс шинжилгээ авч шинжилгээний хариу СӨРӨГ гарсан иргэдийг амралтын газраа амрааж, харин шинжилгээний хариу ЭЕРЭГ гарсан иргэдийг амралтын газраа амраахгүй шууд албадан буцааж байвал яасан юм бэ? Би гэр бүлээрээ халдваргүй эрүүл саруул учраас хөдөө явж амармаар байна шдээ. Хариуцлагагүй халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж чадахгүй халдвар авсан хэдхэн иргэдээс болж бусад иргэд хохирох ёсгүй.

Xmm [66.181.177.95] 2021-06-17 15:55:12

Hedhen bush e sda mine chi bid henn haldwar teej bgaag hench medhgvi bgaa bulguu

Эрчис [203.98.76.69] 2021-06-17 05:49:42

Мундаг зоригтой, сэтгэлтэй залуудаа эрүүл энхийг ерөөгөөд, зорьсон хэргээ сэтгэчлэн биелүүлэхийг хүсье. Амжилт

Бат [66.181.161.89] 2021-06-17 05:32:47

За амжилт хүсьө, чи чаднаа


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.