Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцыг 61 сарын хугацаанд барина

Aдмин / Хууль

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсрах ажлын гүйцэтгэгчээр шалгарсан компаниудын төлөөлөл Эрчим хүчний яамтай түлхүүр гардуулах нөхцөлөөр гэрээнд гарын үсэг өнөөдөр зурлаа.

Тус цахилгаан станцын барилга угсрах ажлыг “Power Construction Corporation of China”, “Power China Chengdu Engineering Corporation” компани гүйцэтгэх юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь Монгол Улсын баруун бүс нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрчим хүчний хангамжийн аюулгүй байдал, найдвартай ажиллагааг урт хугацаанд баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүчийг энэ бүс нутагт хөгжүүлэх суурийг тавих өндөр ач холбогдолтой төсөл юм.

Ховд аймгийн нутаг Шижигтийн хавцалд баригдах Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай усан цахилгаан станцыг БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөнөөс 288.5 сая ам.доллараар санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ дагуу барилга угсрах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг амжилттай зохион байгуулж, Хятадын “Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл шалгарсан.

“Power Construction Corporation of China” болон “Power China Chengdu Engineering Corporation limited” компанийн түншлэл нь төслийг 271.48 сая ам.доллараар буюу хамгийн бага үнээр, 61 сарын хугацаанд гүйцэтгэнэ. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалтыг 17 сая ам.доллараар бууруулж байгаа бөгөөд төслийг Европ стандартын дагуу гүйцэтгэхээр гэрээний хэлэлцээрт тусгасан байна.

Дээрх түншлэл нь Хятадын шилдэг 500 компаниас 41 дүгээрт жагсдаг бөгөөд Хятадын том, дунд чадлын усан цахилгаан станцын барилга угсрах ажлын 65 хувийг дангаар гүйцэтгэсэн туршлагатай.

Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор,

  • Баруун бүсэд ойрын жилүүдэд байгуулагдах ганга, нефть, уул уурхайн ордууд, цемент, мах, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.
  • УЦС-ын барилга угсралтын ажлын үед 800-1000 хүн түр ажлын байр, ашиглалтад орсны дараа 60-80 байнгын ажлын байр шинээр бий болно.
  • Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг ОХУ-аас хангасны төлбөрт жил бүр 18-20 тэрбум төгрөг төлж буйг бууруулах боломж бүрдэнэ.
  • Дотоодын найдвартай эх үүсвэртэй болсноор аж ахуйн нэгжүүд бизнес өргөжүүлэх боломжтой болж, түүнийг дагаад иргэдийн амьдрал дээшилнэ.
  • Усан цахилгаан станцын усан сангийн дагуу аялал жуулчлал, амралт сувиллын газрууд байгуулагдаж, иргэдийн орлого нэмэгдэнэ.
  • Загасны аж ахуй болон усалгаатай, хүлэмжийн газар тариаланг хөгжүүлэх боломж бүрдэнэ.
  • Усан санд ихээхэн ус хуримтлагдсанаар орчны агаарын чийгшил нэмэгдэж орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө болох юм.


Сэтгэгдэл

Mongol oron checheglen hegjihed nemer boloh boltygai!!!tenger ibeeg ee!!! [148.60.92.227] 2021-09-20 09:26:20

Byrhan tenger mini erseej ene chahilgaan stanziig neg yragsaa yabyyldag yum syy!!!bidend heregtei stanz bol ene syy!!!!

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ. [192.82.69.130] 2021-09-19 11:40:28

МОНГОЛ.УЛСЫН.ЗАСГИЙН.ГАЗАР.НАРАНТУУЛЫН.ГОО.САЙХАНЫ.БАРАА.ЗАРДАГ.БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯАД.ХАРИУЦЛАГА.ТООЦ.ИХ.ХУРАЛЫН.ГИШҮҮД.БҮГД.НҮҮР.ЦАРАЙ.ӨӨР.БОЛСОН.ХҮЙС.СОЛИГДСОН.ОЮУН.УХААН.ӨӨРЧИЛӨЛТТЭЙ.БОЛСОН.ИЙМЭРХҮҮ.БАЙДАЛ.ТӨРИЙН.БҮХ.БАЙГУУЛАГТ.ИХ.БАЙГАА.ШҮҮ.

МАРШИЛ.Л.Д.ЭРДЭНЭБАТ.МН.КОМ [192.82.69.130] 2021-09-19 11:33:32

НАРАНТУУЛ.ЗАХ.ДЭЭР.ГОО.САЙХАНЫ.БАРАА.ЗАРДАГ.БҮДЭЭГИЙН.АЛТАНТУЯА.ДҮГЭРИЙН.МӨНХЦЭЦЭГИЙН.ХҮҮ.ЭНКҮҮНЭЭГ.НОХОЙН.ЗАМААР.ДАГУУЛЖ.ЯВДАГ.НАРИЙН.СУВАГ.НЬ.ГАЗАРЫН.ЦООРХОЙ.АШИГЛАЖ.ЯВДАГ.ИХ.МУУХАЙ.АРГА.НЬ.НОХОЙН.СЁКСИЙН.ҮЙЛДЭЛҮҮДЭЭР.ДАМЖУУЛЖ.НИСЭЖ.ЯВДАГ.ХҮНИЙ.АРЬС.МАХ.АШИГЛАХ.НАС.БАРАГСАДЫН.ХҮН.ОРШУУЛГААР.ДАМЖУУЛЖ.БАНКНААС.ХУЛГАЙ.ХИЙДЭГ.ИХ.МУУХАЙ.АРГАТАЙ.ХЯТАД.ЧАВГАНЦ.БАЙСАН.ЗАВААН.АЛУУРЧИН.БАЙГААГ.ЗОГСОО.ТЭДНИЙ.НУУЦ.ҮҮРЭНД.НЬ.ЦАГААН.ХУВЦАСУУД.ЭМ.ТАРИУРУУД.ХИМИЙН.ЭЛДЭВ.УРГАМАЛУУД.ХҮНИЙ.ГАВАЛЫН.ЯС.ЭЛДЭВ.ЯСНУУД.МАШ.ИХ.ХЭМЖЭЭТЭЙГЭЭР.БАЙГААГ.ШӨНИЙН.ҮЙЛ.АЖИЛГААГААР.ХАРАХ.ЮМ.ҮҮНИЙГ.ЗОГСООХ.ШААРДАГА.БАЙНА.16.СУРГУУЛЫН.8.В.1983.ОНД.ТӨГССӨН.ЭТГЭЭДҮҮД.ХУУЧИН.УЛААНБААТАР.БАНКНЫ.ДООР.ГРАШЫН.ХАРАЛДАА.ХАНЫН.ЦААНА.НУУЦ.АЛЛАГЫН.ГАЗРААН.БАЙГУУЛСАН.СОЛИОТОЙ.БААСНУУД.БАЙНА.СҮҮЛИЙН.ҮЁД.БАЙДАЛ.УЛАМ.АЮУЛТАЙ.БАЙДАЛ.ҮҮСГЭЖ.ХҮНИЙ.АРЬС.ХЭРГЭЛЭЖ.ЗУГТАХЫН.ТУЛД.ЗҮСЭН.БҮРИЙН.АРГА.ХЭРГЭЛЖ.ЦАГДАА.ХУВАС.АШИГЛАН.ДЭЭРЭМ.ЗАЛИЛАН.ХҮН.АЛЛАГЫГ.ШӨНИЙН.ЦАГААР.ҮЙЛДЭЖ.АЛСАН.ХҮНИЙ.МАХЫГ.НОХОЙНДОО.ӨГЧ.ЗАМХРУУЛЖ.БАЙГААГ.ЗАСГИЙН.ГАЗАР.МЭДНЭ.

Зочин [66.181.160.12] 2021-09-19 00:34:10

Монголчуудыг хэдэн үеэр нь хороож, хорлож байгаа өгөр оросууд нэг л бузар юм хийж зогсоох гэх байхдаа, гол нь оросуудын бууны нохой болсон МАН-н хэдэн гишүүд сайд дарга, болон эрдэмтэн нэртэй новшнуудаас болгоомжил, Эгийн голын УЦС-г гацаасан гол хүмүүс бол оросуудын тэжээвэр хэдэн монгол улс төрчид л байгаа шүү дээ

Зочин [202.9.47.54] 2021-09-18 14:15:08

5j8l grdeg arai l udaanuu ugui yu

Зочин [192.82.83.153] 2021-09-18 12:49:08

Оросууд ямар нэгэн шалтаг бодож олоод тас цохих вий дээ.

Зочин [202.9.46.167] 2021-09-18 11:42:05

Хоёр жил таван сар.

Зочин [66.181.176.130] 2021-09-18 07:59:25

Монголын хамаг үйлдвэр баялагийг хуйвалдан луйвардаж байгаал Хүрэлсүхээр хоншоороо тас цохиулаад улсад буцааж хураалгасан дээрэмчдийн өшөө хорсол яасан барагддагүй юм бэ, яасан ханаж цаддаггүй бирдүүд вэ, юм бүхнийг эсэргүүцэнэ, харлуулна, хөлсний хэд нь гэдсээ тэжээнэ, Харлуулах том арми өдөр шөнөгүй ажиллаж байгаа шүү

Зочин [64.119.27.250] 2021-09-18 06:56:04

Монголчууд Оюуэрдэнэ гэдэг мал шигээ нийтээрээ мал БОЛЧИХСОН ард түмэн. Ганц ч болсон бүтээн байгуулалт явж байна Оросын эрчим хүчний дарамтнаас баруун 5 аймгийг гаргачихъя гэж бодох ухаан ч алга тэнхээ ч алга

Зочин [192.82.69.116] 2021-09-18 06:29:52

Цаадуул чинь барьчихна. Манайхан бол 61 биш 610 сар болно. 288сая биш 2.880 сая болно. Ямар ч байсан юмтай болоод авчихий. Нураагаад аваад явахгүй байх.

Зочин [202.179.21.254] 2021-09-18 04:58:56

Сайхан херегтей ажил б. Доргоний УЦС геед сайхан бутеен байгуулалт б.

зочин [66.181.179.95] 2021-09-18 04:41:12

хятадаас зээл авч хятадуулаар бариулна. цалин техник тоног төхөөрөмж гээд 90 хувь нь эргээд хятадруу гараад явчихна. бид өрөнд ороод үлдэнэ.

Зочин [202.126.88.219] 2021-09-18 05:37:06

Ugaasaa gereen tiim, gehdee bid uruu tuluud daraan divaajin shig amidran shyydee

Зочин [202.126.89.41] 2021-09-18 04:31:36

Хамгийн ихдээ 3 жил байхад л болно.

Зочин [66.181.160.41] 2021-09-18 04:01:14

61 са - ??? Наад зах нь МАН тарчихсан , Хүүк күүх болчихсон , цаанадаж өмнөд хөрш өрөндөө авчихсан байхад хүрэлцээтэй хугацаа ... юун хойт хөршийн дарамтаас мултрах ...

Зочин [66.181.180.72] 2021-09-18 03:38:33

61 сар энээ тэрээ гээд яахавдээ. Шууд л 5жил гээл хэлчихлдээ

Зочин [202.126.88.219] 2021-09-18 05:37:54

Chi bitgii yariani erch buuruulaad bgaacher


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.