ЭХЭМҮТ хөл, толгой нь мэдэгдэхгүй болтлоо олны хөлд дарагджээ

Aдмин / Эрүүл мэнд

- ЦАГ АВЧ, ДУГААРААРАА ҮЙЛЧЛҮҮЛЬЕ ГЭВЭЛ 21 ХОНОГ ХҮЛЭЭНЭ -


Бүхэл бүтэн хагас сарын дараа эмнэлэгт үзүүлэхээр байтал нөгөө өвчин, зовиур нь хүндрэх нь хүндэрч, аясаараа эдгэрэх нь эдгэнэ дээ. Тиймээс л өнөө маргаашдаа яаралтай эмчид үзүүлэх гэсэн хүүхдээ тэвэрсэн эцэг, эхчүүд ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн гадаа дарааллаа хүлээн зогсох нь эмгэнэлтэй. Бид энэхүү нөхцөл байдлыг газар дээрээс нь очиж сурвалжиллаа.


Дээрх эмнэлгийн хашаа руу орж автомашинаа зогсоолд тавих гэж 20, 30 минут болов. Зогсоол үнэндээ алга. Зогсоол руу орох, гарах гарц хоёр талдаа ачаалалтай, таг гацчихсан байх. Сурвалжлага бэлтгэж байгаа бид ингэж мунгинаж байхад, өвчиндөө болоод шаналж, зовиурлан орь дуу хадаан уйлах хүүхдийнхээ биед сэтгэл нь зовж, яаралтай эмчид үзүүлэх гэсэн эцэг, эхчүүдэд автомашинаа зогсоолд тавихаас эхлээд л бухимдал үүсч байна.

Бидний нүдэн дээр нэг ээж машинаа эмнэлгийн хашаа руу дөнгөж оруулчихаад машинаасаа яаран бууж, хүүхдээ тэврэн хар хурдаараа гүйлээ. Гарц хаагаад зогссон энэ ээжийн автомашиныг яах ийхээ мэдэхгүй байтал цаанаас нэг эрэгтэй сандран гүйн ирж машиныг холдууллаа. Яалтай билээ л гэж бодох. Үүднээсээ л эхлээд энэ мэт бөөн асуудал байхад эмнэлэг доторх нөхцөл байдал ямар байгаа нь тодорхой биз. Хүүхдийн эмнэлэг гэсэн хаягтай хаалга урт өндөр шатны цаана харагдана. Энэ шат бас л асуудал. Гулгаа ихтэй нь дээр яасан ч огцом өгсүүр юм билээ. Яарч сандарсан, хүүхдээ тэвэрсэн хүмүүс уг шатаар ухаан жолоогүй л өгсөж, уруудах. Ээ дээ болгоомжтой л яваасай даа гэж харсаар эмнэлэг рүү орлоо.

Эмнэлэг дотор эмч, сувилагч, эцэг, эхчүүд нааш цааш шахалдан холхилдож, энд тэндгүй хүүхдийн ёолох, уйлах чимээ сонсогдоно. Хаана бүртгүүлж, аль өрөөнд орж эмчид үзүүлж байгаа юм, бүү мэд. Юутай ч орж ирсэн иргэдийг үүдэнд эмнэлгийн хоёр ажилтан хүлээн авч, эхлээд гадуур хувцсаа өлгүүлэн дугаар авч үйлчлүүлэхийг тайлбарлан зогсож байв. Зарим эцэг, эх хүүхдээ тэврээд хоёр сувилагчийн тайлбарыг сонсох чөлөөгүй "эмч ээ "гэсээр шууд дайран орж харагдана. Зарим нь хувцсаа өлгүүлэхээр шахалдан, бөөгнөрч зогсоно. Энд юун тэр ковидын халдварын сэргийлэлт. Нөгөө хүн хоорондын зай барьж, халуунаа хэмжүүлэн, гараа ариутгаж орох манатай. Үнэндээ ковид хоёр дахь асуудал болж. Эхлээд хүүхдээ эмчид үзүүлье гэсэн хүмүүсийн хөлд энэ эмнэлэг бүхэлдээ дарагджээ. Ачаалал дээд цэгтээ тулж. Энэ нөхцөл байдлын талаар тус эмнэлгийг зорин ирсэн иргэдээс дараахь сэтгэгдлийг тодруулан авлаа.


ХОРВОО ДЭЭР ГАНЦХАН КОВИДООР Л ХҮН ӨВДДӨГГҮЙ ЮМ ШҮҮ ДЭЭ


Баянгол дүүргийн V хорооны иргэн Б.Жаргалбуян: -Охин маань хоёр настай. Халуураад ханиалгаад байхаар нь эмчид үзүүлэх гээд ирлээ. Сая ээж нь аваад орсон. Өчигдөр бид гурав ирсэн. Гэхдээ их хүнтэй, ачаалал ихтэй байсан болохоор халдвар хамгааллын дэглэмдээ анхаараад харьсан л даа. Гэвч өөр очиж үзүүлэх газар байхгүй. Өрхийн эмнэлгүүд үзээд та хүүхдээ Эх нялхаст очиж нарийн мэргэшсэн эмчид үзүүл гэсэн. Тэгээд л ирлээ. Бас л хүн ихтэй байна. Өглөө 08:00 цагт ирээд дугаар авч, цагаа бүртгүүлээд хүлээж байгаад сая ээж нь аваад орлоо. Уг нь утсаар цаг захиалсан боловч бараг сарын дараа ирэхээр юм билээ. Яаж сар хүлээх вэ дээ. Ер нь эмнэлгийн ачаалал их байна. Миний бодлоор ковид гэж худлаа сенсаацилж, иргэдээ айлгаж байхаар яаж эмчлэх вэ гэдгээ сайн сурталчлах хэрэгтэй байна. Манай гэр бүл гурван сарын өмнө ковид тусаад эдгэрсэн. Одоо ч тэгээд ковид уу, ханиад уу гэдгээ мэдэхээ болчихсон юм биш үү. Ханиад хүрчихээд шинжилгээ өгөхөөр эерэг л гардаг юм билээ. Хорвоо дээр ганцхан ковидоор л хүн өвддөггүй юм шүү дээ. Бусад олон өвчин байна. Тэр бүгдэд анхаараад, эмнэлгийнхээ ачааллыг жаахан бууруулах тал дээр арга хэмжээ авах шаардлагатай байна.

Чингэлтэй дүүргийн XIII хорооны иргэн Э.Өлзий: -Ачаалал их байна. Охиноо үзүүлэх гээд гадаа хүлээгээд зогсож байна. Дотор байхаар ковидоос бас айгаад байх юм. Хувцсаа өлгүүлчихсэн дахиад авч чаддаггүй, гадуур хувцасгүй жаахан даарч л байна. Цаг авсан одоо 30 минутын дараа орно. Ороод шууд үзүүлэхгүй бас оочертой байгаа. Мэдрэлийн тасагт үзүүлэх юм. Түрүүн орж үзсэн чинь үүдэнд нь 14 хүн хүүхдээ тэврээд сууж байсан. Одоо арай цөөрсөн байлгүй. Ороод сууж байтал учир нь олдох байх.

Сонгино Хайрхан дүүргийн IX хорооны иргэн Б.Ган-Очир: -Эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ хийлгэх цахим нэрийн дор маш их хүндрэлтэй, цаг олдохгүй доод тал нь сарын дараа үзүүлэх цаг авч байна. Хөнгөн хүмүүс бол явцдаа цаг нь болохоор үзүүлнэ байх. Байнгын эмчийн хяналтад байдаг, тахир дутуу, даралт ихтэй зүрх судасны хүнд өвчтэй, яаралтай үзүүлж шинжилгээ өгөх хүмүүст бол хэцүү байна. Манай хүүхэд зүрхний өвчтэй. Байнгын эмнэлгийн хяналтад байдаг. Долоо хоногт би хүүгээ дагуулаад энэ эмнэлэгт хоёр удаа ирдэг. Оны өмнө ачаалал арай л гайгүй байсан. Харин нэгдүгээр сараас эхлээд ачаалал огцом нэмэгдчихлээ. Юунаас болж нэмэгдэж байгааг мэдэхгүй ч ханиад томуутай хүүхдүүд их ирж байх шиг байна лээ. Машины зогсоол олох бас хэцүү болсон. Уг нь зогсоол сайтай, зай талбай ихтэй газар шүү дээ. Гэвч эмчлүүлэх гэж ирж байгаа иргэд их байгаа болохоор зогсоол нь хүрэлцэхгүй хэцүү байна.


ӨӨРСДИЙНХ НЬ ХҮҮХДҮҮД ГАДААДАД ЭСВЭЛ ХУВИЙН ТОМООХОН ЭМНЭЛГҮҮДЭД ОЧДОГ БОЛОХООР ИРГЭД БИДНИЙ ЭНЭ ЗОВЛОНГ МЭДЭХГҮЙ БАЙНА


Сүхбаатар дүүргийн VIII хорооны иргэн Г.Мягмарсүрэн: - Хүүхдийн суулгаж бөөлждөг ханиад гадуур их байна. Манай хүүхэд бас ийм оноштой болов уу гэж бодож байна. Юутай ч эмчид үзүүлж, зөвлөгөө эмчилгээ бичүүлж авъя гэж бодоод ирсэн. Эмнэлгийн ачаалал аймаар байна. Яах ч ёстой юм. Хувийн эмнэлэг суулгасан бөөлжсөн хүүхдүүдийг хэвтүүлэхгүй гэж байсан. Эцэг, эхчүүд хүүхдүүд нь өвдлөө гэхэд Эх нялхаст л ирэхээс өөр очиж үзүүлэх газар байхгүй. Бусад нь эмчилгээ муу, зарим нь хүлээж авахгүй ийшээ яв гэдэг. Тийм болохоор бүх дүүргийн, бүх хороодын иргэд ганцхан эмнэлэгт ирж үзүүлж байгаа болохоор ачаалал их байгаа юм болов уу даа гэж бодож байна. Бас ковидоос ч болж байгаа байх. Гэхдээ энэ хүүхдийн эмнэлгийг илүү өргөжүүлэх, өөр том эмнэлэг барьчихвал ямар сайхан бэ л гэж бодож байна. Хараад байхаар энд тэндгүй л нам, төр захиргааны том шинэ байрууд баригдаад байх юм. Гоё сайхан сургууль, цэцэрлэг ч олон баригдаж байх шиг. Энэ эрүүл мэндийн салбартаа анхаарч, ирээдүй болсон үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул байхад нь зориулсан том эмнэлэг барьчих хэрэгтэй шүү дээ. Дээгүүрээ баахан л идэж уусан хүмүүс байна. Өөрсдийнх нь хүүхдүүд дандаа гадаадад эсвэл хувийн томоохон эмнэлгүүдэд очдог болохоор иргэд бидний энэ зовлонг мэдэхгүй байна гэв.

Биднийг эмнэлгийн гадаа иргэдээс ийн сэтгэгдлийг нь сонсох зуур эмнэлэг дотор хүмүүсийн дунд маргаан болж байгаа нь хаалганы завсраар сонсогдлоо. Ороод хартал нэг хүн дугаар авалгүй шууд эмчийн өрөө рүү орсонд дугаарлаж байсан ээж аавуудын бухимдлыг төрүүлжээ. Бас л яалтай ч билээ. Энэ их дараалал, оочертой үед хэн бүхэн л таньдаг эмч, таньдаг хүн юу билээ л гэж бодох нь тодорхой биз.


Э.Наранцацрал: Ачаалал үүсгээд байгаа хүмүүс нь урьдчилж цаг аваагүй, өөрсдийнхөө хүсэл сонирхлоор шууд ирж байгаа иргэд байна


Бид эмнэлгийн ачааллын талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн зөвлөх, поликлиникийн эрхлэгч Э.Наранцацралтаас тодрууллаа.


-Эмнэлгүүдийн ачаалал их байна. Тэр дундаа танай хүүхдийн эмнэлгийн ачаалал үнэхээр их байна лээ. Ачаалал яагаад ийм их байна вэ?

-Монгол Улсад эх, хүүхдэд нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг ганцхан эмнэлэг байдаг нь манайх. Тухайлбал, бөөрний мэс засал, бөөр, дотоод шүүрэл, зүрх судас гэх мэт бусад аймгийн төв болон дүүргийн эмнэлгүүдэд байдаггүй нарийн мэргэжлийн эмчилгээ манайд байдаг. Улс даяар зөвхөн манайд ирж эцсийн шатны оношилгоо эмчилгээг хийлгэж, оношоо тодруулдаг газар. Энэ утгаараа бүх хүн ганцхан Эх нялхсын төвд хандаж байгаа нь эмнэлгийн ачааллыг нэмэх нэг том шалтгаан болж байна. Олон улсын стандартаар нэг эмч өдөрт ажлын найман цагт 24 хүүхэд үзэх товтой байдаг л даа. Манай эмнэлэгт бүх төрлийн үзлэгийн тасаг бий. Иргэд Эх нялхас гэдэг нэрээр нь ч бас бүх төрлийн нарийн мэргэжлийн үзлэг хийгддэг учир манайх руу шууд ирээд байна. Угтаа өрхийн эмнэлэг, дүүргийн эмнэлэгтээ үзүүлчихээд тэндээсээ 13А маягт аваад манайх руу ирэх ёстой. Гэвч өөрсдийнхөө хүсэл сонирхлоор манайх руу шууд л хүрээд ирдэг. Ингэж ирж байгаа хүмүүсийн ихэнх нь буюу 60, 70 хувь нь нааш ирэх шаардлагагүй байдаг. Өөрөөр хэлбэл, өрхийн болон дүүргийн эмнэлгүүддээ үзүүлээд мэргэжлийн эмчийн тусламж зөвлөгөө аваад явах боломжтой байдаг гэсэн үг. Энэ нь ачааллыг нэмэгдүүлэх гол шалтгаануудыг нэг болоод байна. Нэгдүгээрт, Эх нялхсын эмнэлэг нь улсдаа ганцхан байдаг нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлэг учраас иргэд ихээр ирдэг. Хоёрдугаарт, иргэд өөрсдийнхөө итгэл, үнэмшил хүсэл сонирхлоор ирж байна.

-Цагаа урьдчилж аваад ирж үзүүлбэл оочер дараалалгүй үзүүлнэ гэсэн ойлголт иргэдийн дунд байдаг. Гэхдээ амьдрал дээр энэ нь бас боломжгүй, цаг авсан ч 14-21 хоногийн дараа ир гэдэг. Үүнээс болж цаг авалгүй шууд очих иргэд их байх шиг байна?

-Цахимаар цагаа захиалдаг үйлчилгээ нэвтрээд гурван жил болж байна. Уг нь аль болох хүмүүсийн бөөгнөрөл дараалал үүсгэхгүйн тулд цагаа урьдчилж захиалаад үйлчилгээ авдаг болгосон шүү дээ. Цагаа авсан хүмүүс Хүүхдийн эмнэлгийн гадаа дугаарлаж, шахалдаж, бөөгнөрч зогсохгүй. Цагаа авсан хүмүүс яг кабинет кабинетийнхээ үүдэнд хүлээж байгаад үйлчилгээгээ авч байгаа. Харин дараалал, бөөгнөрөл үүсгээд байгаа иргэд бол урьдчилж цагаа аваагүй, хүүхэд нь жаахан уйлангуут юм уу эсвэл ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрэнгүүт шууд хүрээд ирсэн хүмүүс. Тиймээс иргэд цагаа авч үйлчлүүлэх шаардлагатай байна. Одоо цагт чинь хүн хаанаас ч мэдээлэл аваад байж болохоор болсон шүү дээ. Бүх эмнэлгүүд урьдчилж цаг өгдөг болсон. Хүүхдийн эмнэлгээс бусад манай эмнэлгүүдэд ийм ачаалал байхгүй. Хүүхдийн эмнэлэг болохоороо л ингэж бөөгнөрөл үүсч байгаа юм. Нөгөөтээгүүр цаг аваагүй шууд хүрээд ирсэн хүмүүст бид цаг аваагүй байна гээд буцаачихаж бас болохгүй. Ингэж хэлэх ч эрх, зориг бидэнд байхгүй. Хэрвээ буцаах юм бол иргэдийн зүгээс асар их шүүмжлэл, гомдол мэдээлэл ирнэ. Тиймээс бид эмчийн үзлэгт нэмэлтээр оруулдаг. Ингэхээр нэг эмч 24 хүүхэд үзэх байсан бол 30-40 хүүхэд нэмэлтээр үздэг болсон. Энэ мэт хүнээ бодоод хүүхдээ бодоод буцааж чадахгүй эмч нарынхаа ачааллыг харж байгаад нэмж үзүүлсээр л байна.

-Өөр ачаалал нэмэгдэх болсон шалтгаан нь ковид болон бусад өвчлөл нэмэгдсэнтэй холбоотой юу?

-Ковидоос боллоо гэвэл үгүй юм. Ерөөсөө л манай эмнэлгийн ачаалал өдөр болгон л ийм л байдаг. Өдөрт бид нар 1000-1200 хүүхдэд үйлчилдэг. Хөл хорионы үед эмнэлгийн ачаалал буурсан ч хөл хорио тавигдсаны дараа буцаад ихэссэн. Гэхдээ бүр ковидггүй үеийг бодвол харьцангуй гайгүй байгаа нь энэ шүү дээ. Ялангуяа долоо хоногийн эхэнд болон сүүлээр манай эмнэлгийн ачаалал эрс нэмэгддэг. Энэ нь орон нутгаас зорин ирсэн иргэдийн хөл хөдөлгөөнөөс бас шалтгаалдаг байх. Нөгөөтээгүүр бүх хүмүүсийн сонирхол нь хүүхдээ Эх нялхсын эмнэлэгт л үзүүлье гэдэг нийтлэг хандлага байгаа нь ачаалал нэмэх нэг шалтгаан болж байна.

Мэдээж сайн эмнэлэг, сайн эмчид хэн бүхэн үзүүлье л гэнэ. Тэр сонирхол бол иргэдийн буруу биш ээ. Гэхдээ эхлээд өрх, дүүрэг, дараа нь Эх нялхас гэдэг тогтолцоогоор явбал хаа хаанаа хүндрэл чирэгдэл дагуулахгүй шүү дээ. Мөн 18 наснаас өмнөх насны хүүхдийн эмчилгээ үзлэг үнэ төлбөргүй учраас иргэд манайх руу ирж байна. Энэ бас нэг шалтгаан л байх. Энэ мэт маш олон шалтгаан байна.

-Эмнэлгийн ачааллыг бууруулах, дараалал дугаарлалгүй үзүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм бол?

-Нэгдүгээрт иргэд эрүүл мэндийн боловсролоо дээшлүүлэх шаардлагатай байна. Мөн соёлтойгоор үйлчилгээгээ авдаг болмоор байна. Тэр нь цаг захиалах, цагаа урьдчилж авах шүү дээ. Зайлшгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авах бол эхлээд хажуудаа байх өрхийн эмнэлэгтээ, дараа нь дүүргийн эмнэлэгтээ хандал даа. Бүүр эцсийн мөчид манайх руу хандах учиртай. Манай иргэдэд урьдчилж цаг авах соёл алга. Хүссэн үедээ өөрийнхөө завыг хараад амарч байвал өнөөдөр хүүхдээ үзүүлнэ гэдэг хандлагаа болих хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай эцэг, эхчүүд хүүхэд нь жаахан уйлахад л мэдрэлийн эмчид үзүүлье гээд манайх руу шууд хүрээд ирдэг. Хүүхэд ямар ч шалтгаанаар уйлж болно. Эхлээд өрхийнхөө эмнэлэгт үзүүлээд болохгүй бол дүүргийн эмнэлэгтээ үзүүлэх хэрэгтэй. Тэгээд онош, юунаас болж зовуурилаад байгаа нь мэдэгдэхгүй бол манайд ирэх ёстой л доо. Ийм нэг систем гэх үү тогтолцоо алдагдчихсан учраас л хаа хаанаа асуудал үүсээд байна. Удахгүй эмнэлгийн шинэ байр барихаар төлөвлөж байгаа юм билээ. Тэр нь хурдан ашиглалтад ороосой л гэж бодож байна гэлээ.

Бид эмнэлгээс гарах замдаа "Эргэлтийн хаалга" гэсэн бичигтэй хэсэг рүү очлоо. Өвчтэй хүнээ эргэхээр очсон ар гэрийнхэн уг эмнэлгийн эргэлтийн хаалга дээр очоод л шууд сэтгэлээр унамаар орчин угтах авч байна. Эмнэлгийн гадна хана нь цөмөрсөн, цуурсан, будаг нь ховхорсон байх. Ойр орчимд нь тамхины иш бөөгнөрчихсөн жижиг хог ихтэй. Эргэлтийн хаалга нь шоронгийн хаалга аятай будаг нь ховхорч төмөр нь ил гарчихсан. Цаанаа л нэг хүйтэн орчин угтаж авах. Дотор нь ороод шат нь гэмтэлтэй, жавар хурчихсан тийм л газар байх аж. ЭХЭМҮТ-ийн байрыг шинэчлэх, орчныг сайжруулах, үйл ажиллагааг нь хэвийн, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй болох асуудал дээр тус дүүргээс сонгогдсон гишүүд болон Эрүүл мэндийн яам, холбогдох албаны хүмүүс анхааралдаа авмаар санж.

Монгол Улсдаа цор ганц томоохон эх, хүүхдийн эмнэлгээ тордож засварлахгүй бол гэрэлт ирээдүй үнэндээ харагдахгүй байна.

ӨДРИЙН СОНИН ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

image


Сэтгэгдэл

Зочин [103.229.123.19] 2022-01-25 11:53:00

что ч гэхэв дээ

Зочин [202.179.21.214] 2022-01-24 15:43:16

иргэдийн эм-н боловсролыг сайжруулах хэрэгтэй шүү.цахимаар цаг аваад цагтаа ирэх ийн оронд хугацаанаасаа өмнө ирчихээд эсвэл таньдаг хүнээрээ хэлүүлээд үзүүлэх гээд гуйгаад байдаг.өрх сумын эмч нарч онош нь жаахан эргэлзээтэй юмуу жаахан хэл амтай хүмүүсийг энэмт рүү яв гээд л

төрөө [124.158.90.3] 2022-01-24 10:14:52

хөшөө бариад эдгэрэх юм гэсэн цэрэнпунцаг мөргөхүү хүүхдийн эмнэлэг явахуу

Зочин [64.119.17.17] 2022-01-25 10:11:55

Цэрэнпунцаг эмчлэх байхаа

tord ur huuhed hereggui bidend ur huuhed heregtei [192.82.70.242] 2022-01-22 06:42:53

hicheel surguuliig onlain bolgooch

Пунцагаа [202.126.89.33] 2022-01-21 20:51:44

Бошг Зонховынхоо хөшөөг л барьчих. Тэгээ л мөргөөл эдгээчихнээ. Эмнэлэгт очих шаардлагагүй.

Зочин [49.186.63.118] 2022-01-21 20:21:56

MAH mandtugai. Songood l bai

Зочин [66.181.161.122] 2022-01-22 16:23:15

Яг үнэн

Зочин [66.181.161.122] 2022-01-21 18:27:11

Байнга л ачаалал ихтэй бдаг шүү дээ, сэтгүүлч маань амьдралаас тасарсан амьтан уу даа!!!

уншигч [124.158.95.5] 2022-01-24 15:42:43

ёстой тасархай нөхөр байна.

Зочин [103.229.178.26] 2022-01-21 18:22:34

иргэд өөрсдөө арай л дэндүү хэнэггүй, хариуцлагагүй, ухамсаргүй бна ш дээ

иргэн [66.181.188.30] 2022-01-21 17:39:25

МАН,Төр , ЗГ угаасаа Иргэдээ хаяжчихсан Харгис бодлого , Үйл ажиллагаа явуулж байгаагийн нэг Жишээ энэ шүү,

ff [103.229.123.128] 2022-01-21 16:23:20

IIM baij TSAGAAN SAR TEMDEGLEJ JUJIG TAVINA GEED BAIDAG

Зочин [64.119.26.196] 2022-01-21 15:59:36

үгүй энэ цаг авч үзүүлнэ гэдэг чинь бие нь гайгүй яарааагүй хүний л хэрэг шүү дээ Хүний өвчин цаг хүлээгээд байна гэж байхгүй шүү дээ Цаг алдвал хүндэрнэ Гэсэн үгяасан сонин логик вэ Энэ олон хувийн эмнэлгүүд ийн хэрэг хаана бна да 30 жил эх орноо дампууруулж хулгай луйвар хийхээс өөрийг сураагүй энэ 2 том Нам нэг сайн хүүхдийн эмнэлэг барьчихаагүй бна шүү дээ Соц нийгмийн үед Цэдэнбал даргын үеийн ганц Эх нялхас аас өөр эмнэлэг байхгүй юм Соц нийгмээс долоон дор тогтолцоо иймэрхүү байдлаар явж болохгүй Монгол хүүхдүүд хорт хавдар гэдгийг тусдаггүй байлаа Одоо хар хүүхдийн хавдар маш их болжЭнэ тогтолцоог солиочээ Сүйрч бна шүү бид Ядуу хүний амь үнэгүй болжээ Одоо хэвтэх эмнэлэг ор олдохгүй бна Бид тахлыг гэртээ эмчилдэг гэж юу байхав дэҮнэн дампуурсан салбар Шүү

Зочин [150.129.143.24] 2022-01-23 10:17:06

цаг алдалгүй яаралтай үзүүлэх хүмүүс нь амбулаториар биш яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлэх журамтай байдаг юмаа дэлхийн хаана ч тэр.

Irgen [126.152.89.77] 2022-01-21 21:12:05

Unen unen. Helj irehgui sh tee

зочин [122.201.19.99] 2022-01-21 15:28:34

Чадваргүй дарга нар ажлаа мэдэхгүй бнаа Энхболд гэж сайд мэдэхгүйл бна

Злчин [203.91.115.55] 2022-01-21 15:20:12

Зохион байгуулалт мааш муу удирдлаг нь чадваргүй бнаа

Зочин [192.82.65.32] 2022-01-21 15:03:29

Bogd zonhov hushuu barichul barag emneleg hereggu bolno gj bnle tserenpuntsag ah

Зочин [66.181.161.37] 2022-01-21 15:02:34

Хүүхдийн вакцин хийнэ гээд 11 сард яриад байсан,тэрнийгээ хийгээгүй юм уу яасан юм бол,бас тасарсан юм болов уу? одоо Ковидтойгоо хавсраад эмнэлэгүүдийг эмч ,сувилагч нарыг ёстой нэг зовоож байна даа. Ядахдаа Омикрон оруулахгүй хилийнхээ хяналтыг эрс чангатгах хэрэгтэй байсан юм.Ачаа тээврээ явуулдагаараа явуулаад агаарын зочигч тээврийг хязгаарлах хаах байсан юм.энхийг сахиулагчдыг авах хугацааг нэг сараар сунгах хэрэгтэй байлаа,Турк,Тайван,Солонгос зэрэг улсуудаас ирсэн зорчигчдыг хүлээж авахгүй хойшлуулж,хэрэв авахад хүрвэл 7 хоног тусгаарлах шаардлагатай байсан.3 хоног тусгаарлаж байсныг Оюун-эрдэнэ УОК-тоо үүрэг өгч зогсоосон нь үнэхээрийн тэнэглэл боллоо.Өөрөө мэдэхгүй байж мэргэжлийн байгууллагаас өгч буй саналыг хүлээн авч холбодох арга хэмжээ авах ёстой батал ЕСайд өөрийн биеээр шууд зогсоосон нь энэ их хүндрэлийн эх үүсвэр тавилаа.Хүн зөвхөн Ковидоор өвчлөхгүй бусад аминд тулсан өвчтэй хүмүүс хот,хөдөөнөөс ирж эмнэлэгэт цаг,ор авах боломжгүй болгож асуудлыг бүүр дордуулж иргэ

Zochin [202.126.89.47] 2022-01-22 08:45:02

ES iin zuvluh chini gaviyagui gaviyat bolson HUSUT iin Ambaselmaa avgai shuu dee. Ambaselmaagiin zuvlusnuur l Oyun- Erdene ajillaj baigaa uchraas iim hariutslagagui baigaa ym. Heree shig gyagachihaas uur chadvar medleggui zuvluhtei baih ch gej.

zochin [202.9.47.24] 2022-01-21 14:51:57

Энэ удаад цагаан сарыг болиулаач ээ, энэ эргүү засгийн газар, үхсэнээсээ айгаад элиирээд байгаа юм бэ. Энэ засгийн газар хожимдсон хойноо шийдвэр гаргавал энэ том ард иргэдийн өмнө хамгийн том гэмт хэрэгтэн болно гэдгийг анхааруулж байна.

Зочин [202.9.46.244] 2022-01-21 14:19:51

Цар тахалаар хүн төрөлхтний тоо толгой цөөрч байвал байгаль экологид сайнаар нөлөөлнө.

Зочин [202.9.47.24] 2022-01-21 14:53:08

Эргүү мал чи удахгүй өөрөө үхнэ ээ

Зочин [64.119.16.187] 2022-01-21 14:17:37

Цагаа аваад цагтаа очиход оруулахгүй нэмэлтээр цаг бичүүлсэн гээд түмэн хүн шаваастай байдгийн билээ. Тусад нь өөр өрөөнд өөр эмч дээр нэмэлт яаралтай ирсэн хүмүүсийг оруулах хэрэгтэй. Амархаан хурууны үзүүрээр л зөв зохион байгуулчихаар юмыг хийхгүй, стресдсэн зовсон эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь бахиралдуулаад хооронд нь хэрэлдүүлээд байж байдаг. 20 хоногийн өмнө цагаа аваад тэр цагтаа очиход үзүүлээд гардаг байх хэрэгтэйшд, тэгэхэд үзүүлж чадахгүй л юм билээ. Асар муу зохион байгуулалттай. Дээр нь язайсан пэндгэр дарга нар өөр олон чанартай хүүхдийн эмнэлэг байгуулахгүй үхсэнээ хийгээд ганц эмнэлэг дээр ард түмнээ зодолдуулаад сууж байдгийн.

Зочин [202.9.40.208] 2022-01-21 14:11:40

Эмч нь очер дараалалгүй бхад нь үздэггүйн бналээ шдээ цаг аваагү бна гээд тэгээл өрөөндөө нүүрээ будаал эсвэл утсаараа яриал сууж бдаг

Зочин [192.82.86.238] 2022-01-21 14:00:26

жил бүр олон хүүхэд шинээр мэндэлж байна. эмнэлэгт хэвийн ачааллаа ч дийлэхгүй болно. эмнэлэг нэмж барь!!!

Saran [122.201.22.231] 2022-01-21 13:37:02

Gantshan eh nuylhas bishee УХТЭ ch yalgaagvi onii umnu emchid vzvvleh tsag avsan 2022 onii 2 sariin tsag avsan bie uvduud vzvvlie gehed tsag ni boloogvi bol vzehgvi hvn vhsen ch hamaagvi boljee

Зочин [202.55.188.86] 2022-01-21 13:31:02

ene tsgaan saraa boli geechee odo tegedd maskgui unseed hogshin hun huuhed 2 l ovdono, vaktsingui, ajlaa l hiij bval ter tsagan sar bayar naadmiig onjmoor bn zorigtoi duugaraad boliulaachee!!

Зочин [202.9.46.244] 2022-01-21 13:28:43

Монголчууд хөгшид хүүхэд залуусгүй нийтээрээ өвчний үүр уурхай болжээ.

Зочин [192.82.70.242] 2022-01-21 13:27:16

Үр хүүхдээ бодож цахимаар хичээлүүлээчээ

Шилээ [66.181.161.95] 2022-01-21 13:25:39

Гайгүй сайн даргатай байсан юм сан.

Зочин [66.181.181.235] 2022-01-21 22:13:30

Тийм ч саын биш шүү......тэр хүн чтнь

Bat [202.126.90.40] 2022-01-21 13:18:23

Tegeed alhaad ochil do.. nemej tugjree uusgeed

Zzz [202.126.89.155] 2022-01-21 13:16:29

Irged ooorsdo heterhii medleggui bolovsrolgui bn zugr haniaj bga huuhdig hurtel boon ym bolj eh nylhas sain gsn bodloor shuudl dairaad ochno

Иргэн [202.131.235.242] 2022-01-21 13:15:43

Манайхан цаг авчихаад цагтаа ирдэггүй.

Зочин [66.181.165.93] 2022-01-21 13:15:20

burhan barij bhaar emneleg barih heregtei

Зочин [192.82.65.32] 2022-01-21 15:04:36

No2, Bogd Zonhoviin hushuu barichihval mongolchuud uvchin tusahgui, tussan ch hurdan edgeh niguurtai.

Зочин [192.82.72.241] 2022-01-21 14:03:49

яг2


39 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
39 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.