"Алтан тэвшийн хөндийгөөс" агаарын бохирдлын тунаралыг зайлуулж болно

Aдмин / Нүүр

Нийслэл хот оршин байгаа “АЛТАН ТЭВШИЙН” хөндий бол уул ус, ургамал мод жигдэрсэн хосгүй сайхан нутаг. Гэвч энэ цагт “Алтан тэвшийн хөндий” агаарын бохирдлын их тунарал, оршин суугчдын амьсгалын замын өвчлөлийн эх уурхай болжээ. Монголын нийслэлийн шавыг энэ нутагт тавьсан тэр цагийн язгууртан дээдэс ямар ч буруу сонголт хийгээгүй. Магадгүй 300 гаруй жилийн дараа монголын нийслэл ямар өнгө төрхтэй байхыг урдчилан бүрэн төсөөлөөгүй байж болно. Энэ бол 20,21-р зууныг дамнуулан их хотыг алсын хараа,төлөвлөлтгүй барьж байгуулсан манай үеийн эрх мэдэлтнүүдийн харалган бодлогын үр дүн гэж үзэх нь үнэн байдалд нийцнэ. Дэлхийн цаг уур судлалын хүрээлэнгээс өвлийн улиралд гаргадаг (агаарын бохирдолтоор хамгийн муу хотуудын жагсаалтад) манай нийслэл хот Бангладешийн Дакка хотыг ардаа орхин манлайлж байна. Гэвч энэ үзүүлэлт удаан үргэлжилдэггүй. Үүний бодит нотолгоо цаг агаар сонирхогч миний өдрийн тэмдэглэлд үлдэж хоцорсон байдаг.

ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛЭЭС

(2017 оны 12- р сарын 15-нд болон 2017 оны 2- р сарын 15 - 19 ны өдрүүдэд цаг агаарын онцгой үйл явдал мэдээлэгдээгүй боловч нийслэлийн агаар мандал ер бусын цэлмэг цэнгэг болж Улаанбаатарчууд уушиг дүүрэн амьсгалав.)

Энэ бол нарны гэрлийн цацрагийн “альбедо”- гийн үзүүлэлт,салхины хурд хүчний өөрчлөлт, агаар мандлын дулаарлын хэлбэлзэл, температурын инверсийн сариналт ба газар зүйн рельефийн онцлогуудыг нэгтгэсэн байгаль цаг уурын зүй тогтолтой холбоотой бүхэл бүтэн цогц үзэгдэл байлаа. Шинжлэх ухаан техник үсрэнгүй хөгжсөн Америк орны аврага том хот болох Лос -Анжелес, Хятадын нийслэл Бээжин, Энэтхэгийн нийслэл Дели, Казакстаны Алма-Ата, Оросын Челябинск зэрэг том хотууд ч өвлийн улиралд энэ жагсаалтын эхний хэсэгт багтаж байдаг. Тэд эрдэм шинжилгээний бүтээл, шинэ техник технологи, иновацийн эрэл хайгуул олонтай хийсэн боловч агаар мандлын бохирдлоосоо салж чадаагүй л байна. Энэ нүсэр том хотуудын газар зүйн байршил нь манай нийслэлтэй төстэй уулархаг болон нам дор хосолсон онцлогтой байдаг. Эдгээр хотуудын оршин байх газар нутгийн зонхилох чиглэлийн салхи явагдах урсгалын аль нэг талд нь өндөр уул хөндөлдөн байдаг нь агаарын чөлөөт солилцоонд газар зүйн рельеф ба салхины хүчин зүйл ямар их үүрэгтэйг тод харуулж байна. Хэдийвээр тэд шинжлэх ухаан техникийн өндөр хөгжилтэй, эдийн засгийн асар их чадамжтай боловч агаар мандалд байгаа хорт бодисын агууламжийг хүн ам шигүү суурьшсан газар нутгаасаа зайлуулж чадаагүй л байна.

Манай төр засгаас түүхий нүүрс түлэлтийг бүрэн зогсоож шахмал түлш ашиглаж эхэлснээр агаар мандалд байх утааны эльментүүдийн хэмжээг эрс багасгаж чадсан. Гэвч хатуу болон шингэн түшний шаталтаас гарах химийн бодисын агууламж, агаар мандалд дэгдэх бүх төрлийн ахуйн бохирдол, бохир ус цэвэрлэх байгууламжаас гарах хорт бодисын агууламжтай ууршилт, авто машины хөдөлгөөнөөс үүссэн явган салхиар өдөөгдөх эрдэс бодисын тоосжилт зэргийг шаардлагатай хэмжээнд хүртэл бууруулж чадаагүй байна.

ЭНЭ БҮХНЭЭС ШАЛТГААЛЖ НИСЛЭЛИЙН ОРШИН СУУГЧИД УЛИРЛААС ШАЛТГААЛСАН АМЬСГАЛЫН ЗАМЫН ХҮНД ӨВЧЛӨЛД НЭРВЭГДДЭГ.

ХОТЫН УТААНЫ ТУНРАЛЫГ ӨВЛИЙН УЛИРАЛД ӨНДӨРЛӨГӨӨС АЖИГЛАХАД;

3,4-р цахилгаан станцын яндангийн амсарын орчимд бага зэргийн бүрхэгдүү, харин Богд уулын сэрвээн хэсэг цэвэр цэлмэг харагдана. Станцын утаанаас доош бохир агаарын бараан өнгө аажмаар нэмэгдсээр хотын төвийн нам дор хэсэг утааны өтгөн тунралд умбасан үзэгддэг. Станцуудын утаа цэлмэг өдрийн өглөөгүүр (10-12 цаг хүртэл) баруун хойшоо, өдөр дунд эгц дээшээ, орой тийшээ (14- 18 цагт) зүүн урагш чиглэлтэй байна. Энэ өөрчлөлтүүд нь нарны цацрагийн тусгалаас эх үүсэлтэй “уул хөндийн” ба “зонхилох чиглэлийн” салхины урсгалаас шалтгаалдаг. Энэ нь нийслэл хот оршин буй Алтан тэвшийн хөндийн дүн өвлийн ердийн дүр төрх. Бохир агаарын тунралын хэмжээг станцын яндангуудын өндөртэй харьцуулан үзвэл төдий л зузаан бус нь мэдрэгдэнэ.

НИЙСЛЭЛИЙН АГААРЫН БОХИРДЛЫГ НЭМЭГДҮҮЛЖ БАЙДАГ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛҮҮД

11-р сарын дунд үе-ээс хойд туйл ба сибирт бүрэлдсэн эсрэг циклоны хүйтэн цүлс хүрээгээ аажмаар тэлсээр нийслэл хот орших “газар зүйн тогооны” баруун хойд болон хойд талаар шилжин ирж нягт ба жин ихтэй хүйтэн агаар хамгийн нам дор газруудаар голомтлон тунарна. Дүн өвлийн хүйтний энэ үед температурын бага хэлбэлзлээс шалтгаалж зонхилох чиглэлийн салхинаас бусад салхи бүрэн зогссон байдаг тул утаа ба хүйтэн агаарын тунрал улам тогтворжин өтгөрсөөр байдаг.

ЭШЛЭЛ

НИЙСЛЭЛ ХОТЫГ ЗУУХТАЙ АДИЛТГАЖ ҮЗВЭЛ; АГААР СЭЛГЭН ОРУУЛАХ СУВАГ НЬ НИЙСЛЭЛИЙН БАРУУН ХОЙД ТАЛД ОРШИХ “ЭМЭЭЛТИЙН ХӨТӨЛ” ХАРИН УТАА ЗАЙЛУУЛАХ ЯНДАН НЬ НИЙСЛЭЛИЙН ЗҮҮН ӨМНӨ ЗҮГТ БАЙХ “ХООЛТЫН ДАВААНЫ ХӨТӨЛ” АЖЭЭ. ЭМЭЭЛТИЙН ДАВААНЫ ХЭВГИЙ 1000 МЕТРТ 17 МЕТР ХҮРТЭЛ УРУУДАМТАЙ БАЙДАГ. ХАРИН УТАА ЗАЙЛУУЛАХ “ЯНДАН” БОЛОХ ХООЛТЫН ХӨТӨЛ НЬ 1000 М -Т 6 М ХҮРТЭЛ ДЭЭШЛЭХ ӨГСҮҮРТЭЙ БАЙНА. ЭНЭ НҮСЭР ТОМ ЗУУХНЫ ХОТОЛД ҮҮССЭН УГОРЫН ХОРТ ХИЙ БА УТАА ТОРТОГ АГААР СЭЛГЭЭНИЙ ЭНЭ ЗАМУУДААР ДАМЖИЖ ГАДАГШЛАХ ЁСТОЙ. ГЭТЭЛ ДҮН ӨВЛИЙН ТЕМПЕРАТУРЫН ИНТЕРВАЛЫН ТОГТВОРЖИЛТ БОЛОН САЛХИНЫ НАМ ГҮМ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ АГААР СЭЛГЭЭНИЙ ЭНЭ ЗАМ БАРАГ ХААЛТТАЙ БАЙДАГ.

Дэлхийн бөмбөрцөгийн тэнхлэгээ тойрох эргэлтийн хурд буюу туулах зам экваторын орчимд (24 цагт) 1670 км байна. Харин 30-р өргөрөгт 1460 км,60-р өргөрөгт 830 км хурдтай болж буурдаг.Үүний учир“зонхилох чиглэлийн” салхины хурд (6) м/с- ээс хэтэрдэггүй байна. Ийм салхи хотгор хонхор газрын гадаргуугаас нилээд дээгүүр,тойрон буй уулсын дээгүүр явагддаг тул газар зүйн “тогоонд” хуримтлагсан бохир агаарын тунралыг саринуулан зайлуулж чаддаггүй байна.Салхины хурд хүч нь температурын интервалын зөрүүгээс ихэд шалтгаалдагийг бид мэднэ..Далай тэнгис орчмын дулааны хэлбэлзэл 1,0-1,5 %, өндөрлөг бүсүүдэд 10- 15 %, говь цөлд 30 % хүрдэг. Энэ нь салхины хурд хүчний үндсэн хүчин зүйл болдог. Дээр дурдсан температур ба салхины интервалын сөрөг үзүүлэлтүүд нь нийслэлийн агаарын бохирдлын тунралтад сөрөг үүрэг гүйцэтгэдэг байна.

ЭШЛЭЛ

НИЙСЛЭЛ ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ТУНРАЛЫН ӨТГӨРӨЛ 11-Р САРЫН ДУНДУУР ЭРЧИМТЭЙ НЭМЭГДЭЖ ЭХЛЭХ БӨГӨӨД 12 БА 1-Р САРД ОРГИЛ ХЭМЖЭЭНД ХҮРДЭГ. ТҮҮНИЙГ 3-Р САРЫН ДУНДУУР ЭХЛЭХ “УЛИРЛЫН МУССОН САЛХИ” ТУНАРАН БУЙ “ТОГООНЫ” АМСАР БУЮУ ХҮРЭЭЛЭН БУЙ УУЛЫН ХЭЦИЙГ ДАВУУЛАН ХӨӨН ЗАЙЛУУЛДАГ. ХОТЫН НУТАГ ДЭВСГЭРТ ЧИГЛЭЛ НЬ ТОГТВОРГҮЙ, (ТУРБУЛЕНТ МАЯГИЙН УРСГАЛТАЙ.) ОРОН НУТГИЙН БОЛОН АВТОМАШИНЫ ХӨДӨЛГӨӨНӨӨС ҮҮСЭХ БАГА ӨНДРИЙГ ХАМАРСАН ЯВГАН САЛХИ УЛИРЛЫН ЯЛГАВАРГҮЙГЭЭР БАЙНГА ЯВАГДАЖ БАЙДАГ. ГЭВЧ ЭДГЭЭР САЛХИ НЬ ГАЗРЫН ГАДАРГУУД БУУСАН БОЛОН БАГА ӨНДӨРИЙН УТААНД БАЙХ ХИМИЙН БОДИСУУД БОЛОН ТООС ТООСОНЦРЫГ ӨӨР ХООРОНД НЬ ХУТГАН ХОЛИХ ТӨДИЙ ҮЙЛЧЛЭЛИЙГ Л ҮЗҮҮЛЖ ЧАДДАГ.

Салхины хурд хүч үрэлтийн хүчнээс ихэд хамааралтай ба

йдгийг бид мэднэ. Агаар мандлын доод давхаргад явагдаж байгаа салхи газрын гадаргуугийн рельеф, барилга байшин, ой мод ургамалжилтаас шалтгаалж үрэлтийн хүч нь нэмэгдэн хурд нь саардаг. Харин агаар мандлын харьцангүй өндөрт үрэлтийн хүчний үйлчлэл бага болох тул салхины хурд нэмэгддэг байна. Үрэлтийн хүчний нөлөөллийг ой модны оройн хэсгээр салхи хүчтэй явагдах атал ойн гүнд нам гүм байдаг онцлогоос тод харж болно. Утааны бохирдолт дахрага ба цэлмэг бүсүүдийн хооронд нүдний хараанд төдий л үл анзаарагдах шатлал (градиент) бүхий хэсэг ажиглагддаг нь бидний цаг агаарын судлалд олонтаа жишээ татан ярьдаг “дулааны тонгоруу үзэгдэл” буюу “температурын инверсийн судал” юм.

ЭШЛЭЛ

ШИНГЭН БА ХАТУУ ТҮЛШНИЙ ШАТАЛТААС ҮҮССЭН ХАЛУУН УТАА ТЕРМО-ДИНАМИКИЙН ХУУЛИЙН ДАГУУ ӨГСӨХДӨӨ БОХИР АГААРЫН ДЭЭД ХЭСЭГТ ДУЛААН АГААРЫН НИМГЭН ДАВХРАГА БУЮУ “ИНВЕРСИЙН СУДАЛ” БИЙ БОЛГОДОГ.ТЭР СУДЛЫН ДООГУУР УУЛ УРУУДАН ИРЭХ ХҮЙТЭН АГААРЫН ЦҮЛС ХАРИН ДЭЭГҮҮР НЬ ХУРД ХҮЧ СУЛТАЙ “ЗОНХИЛОХ” ЧИГЛЭЛИЙН САЛХИ ЯВАГДАЖ БАЙДАГ. НАРНЫ ГЭРЛИЙН НИЙЛМЭЛ ЦАЦРАГ УТААН ХӨШГИЙГ БАГА НЭВТРЭХ ТУЛ ГАЗРЫН ХӨРСНИЙ ОРЧМЫН ДУЛААН ТУУШТАЙ НЭМЭГДЭХГҮЙ БӨГӨӨД ҮҮНЭЭС ШАЛТГААЛЖ АГААРЫН ХӨӨРӨХ УРСГАЛ ЯВАГДДАГГҮЙ БАЙНА.

Ийнхүү дүн өвлийн цагт нийслэл хот орших Алтан тэвшийн хөндийн “газар зүйн тогоонд” агаар цэвэршүүлэгч “ламинар урсгалт” салхи зогсож бохир агаарыг өөр хооронд нь хутган саармагжуулагч“турбулент урсгалт” салхи ноёрхон үлддэг ажээ.

ЭШЛЭЛ;

ГАЗАР ЗҮЙН РЕЛЬЕФИЙН УРУУДАМ ДАГАСАН УУЛ ХӨНДИЙН САЛХИ БА ЗОНХИЛОХ ЧИГЛЭЛИЙН САЛХИНЫ ХАРИЛЦАН ТУЛГАРАЛТААС БИЙ БОЛОХ САЛХИНЫ ИНЕРЦИЙН ХҮЧНИЙ МӨРГӨЛДӨӨН НЬ АГААРЫН БОХИРДЛЫН ГОЛОМТОЛСОН ТУНАРАЛТАД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛЖ ЧАДДАГГҮЙ БАЙНА. ДЭЛХИЙН ТЭНХЛЭГИЙН ЭРГЭЛТЭЭС ЭХ ҮҮСВЭРТЭЙ ЗОНХИЛОХ ЧИГЛЭЛИЙН САЛХИ БА ГАЗАР НУТГИЙН РЕЛЬЕФЭЭС БИЙ БОЛДОГ ОРОН НУТГИЙН САЛХИНУУДЫН ТУЛГАРАЛТЫН БОДИТ ЖИШЭЭ НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ ТОДОРХОЙ ХАРАГДДАГ. АГААРЫН ДАРАЛТААС ҮҮСЭХ ОРОН НУТГИЙН САЛХИ ТУУЛ ГОЛЫН УРСГАЛЫН ДАГУУ ГАЗРЫН ХЭВГИЙН ЧИГЛЭЛД НАМ ДООГУУР ЯВАГДАЖ БАЙХАД ЗОНХИЛОХ ЧИГЛЭЛИЙН САЛХИ СӨРӨГ ЧИГЛЭЛТЭЙ БАЙНА. ҮҮНИЙ УЛМААС НИЙСЛЭЛИЙН ХҮЙТНИЙ ОРГИЛ ЦЭГ ЯАРМАГ, СОНГИНО ХАЙРХАН УУЛЫН ОРЧМЫН НАМ ДОР ГАЗАРТ БҮРЭЛДЭН ТОГТДОГ БАЙХ МАГАДЛАЛТАЙ. ОРОН НУТГИЙН БОЛОН ЗОНХИЛОХ ЧИГЛЭЛИЙН САЛХИ, ГАЗАР ЗҮЙН УРУУДАМ БАЙРЛАЛ ГУРВУУЛ НЭГ ЧИГЛЭЛД НЭГДСЭН БОЛ АГААРЫН СЭЛГЭЭНД ЭЕРЭГ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ. ҮҮНИЙГ АРХАНГАЙ АЙМГИЙН ТӨВ ЦЭЦЭРЛЭГ БОЛОН ЭРДЭНЭТ ХОТУУДЫН ЦАГ АГААРЫН ОНЦЛОГ ТӨЛВҮҮДЭЭС АЖИГЛАЖ БОЛНО.

АГААР МАНДЛЫН БОХИРДЛЫН ҮЗҮҮЛЭЛТЭЭС ГАДНА АГААР ДАХЬ ХИЙНҮҮДИЙН НАЙРЛАГЫН ХЭМ ХЭМЖЭЭ ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД ТОМ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ.

ЭШЛЭЛ;

ТАСАЛГААН ДАХЬ АГААРЫН БОХИРДЛЫН ИХЭНХ НЬ ОРГАНИК ГАРАЛТАЙ БАЙДАГ БӨГӨӨД ТЭР НЬ АГААРЫН ЧАНАРТ БАГГҮЙ МУУ НӨЛӨӨ ҮЗҮҮЛДЭГ. ХАРИН ГАДНА АГААРЫН БОХИРДОЛ НЬ ХАТУУ БА ШИНГЭН ТҮЛШНИЙ ШАТАЛТ, АЖ ҮЙЛДВЭРЖИЛТЭЭС ҮҮССЭН ХИМИЙН ГАРАЛТАЙ БОХИРДОЛ ГОЛЛОХ БӨГӨӨД ТЭДГЭЭР НЬ АМЬСГАЛЫН ЗАМЫН ХҮНД ӨВЧЛӨЛҮҮДИЙГ БИЙ БОЛГОНО.ТЭГЭХЭЭР БИД АГААРЫН БОХИРДОЛТОЙ ХҮЙТНИЙ УЛИРАЛД САЛХИВЧАА НЭЭЖ АГААРЫН СЭЛГЭЭ ЯВУУЛЖ БАЙГАА НЬ ТАСАЛГААНД ХУРАЛДСАН ОРГАНИК ГАРАЛТАЙ БОХИРДЛОО ХИМИЙН БОХИРДОЛТОЙ ГАДНАХ АГААРААР СЭЛГЭЖ БАЙГААГААС ӨӨРЦГҮЙ ХЭРЭГ БОЛНО. ТИЙМ Ч УЧРААС БИД ТАСАЛГААНЫ АГААРААС ИЛҮҮТЭЙ ГАДААХ АГААРЫН БАЙДАЛДАА САНАА ТАВЬЖ БАЙХ ШААРДЛАГАТАЙ БОЛНО.

Манай нийтлэлийн эхний хэсэгт өвлийн хүйтний эрч сулрах болоогүй үед улирлын “муссон”салхи гэнэт айлчисан тухай товч дурдсан. Дүн өвлийн хүйтний үед улирлын муссон салхи хэрхэн бий болсоныг мэргэжлийн цаг уурчид,физикчид шинжлэх ухааны үүднээс бүрэн тайлбарлах биз ээ.

ЭШЛЭЛ;

АГААРЫН СЭЛГЭЭГ ЧӨЛӨӨТЭЙ ЯВУУЛДАГ УЛИРЛЫН САЛХИ БҮРЭН ЗОГССОН ДҮН ӨВЛИЙН ЦАГТ “ИНВЕРСИЙН ДАВХАРГА” ГЭГЧ БАЙГАЛИЙН ҮЗЭГДЛЭЭР ТАГЛАГДСАН ДӨРВӨН УУЛААР ХҮРЭЭЛЭГДСЭН,ТОГООН ДОТОРОО НИЙСЛЭЛЧҮҮД МЯНГА МЯНГАН ХАТУУ ТҮЛШНИЙ ЗУУХ ГАЛЛАЖ, ДОТООД ШАТАЛТЫН ХӨДӨЛГҮҮРТ МЯНГА МЯНГАН АВТО МАШИН ХӨЛӨГЛӨН АГААРЫН БҮТЭЦИЙН АМИН ЭРДЭНЭ БОЛОХ ХҮЧИЛТӨРӨГЧӨӨ ШАТААН ХОРОГДУУЛЖ УТАА ТОРТОГ БА ХОРТ ХИЙ БОЛГОН ХУВИРГАНА. ЭЦЭСТ НЬ АМЬСГАЛЫН ЗАМЫН ӨВЧНИЙГ АНАГААЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАА БУРУУТГАЖ СУУНА.

ЭНЭ БҮХ БАЙДЛЫГ ӨӨРЧЛӨХ ТҮЛХҮҮР ШИЙДЭЛ НЬ;

НАРНЫ ГЭРЛИЙН ЭНЕРГИЙН “АЛЬЕДОГИЙН” ДУЛААНЫ ШИНГЭЭЛТИЙН ХУВИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ЗАМААР АГААРЫН ХӨӨРӨХ УРСГАЛЫГ САЙЖРУУЛАХ ЯВДАЛ ЮМ.

НАРНЫ ГЭРЛИЙН ЦАЦРАГИЙН АЛЬБЕДО ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн цаг уурыг тодорхойлогч үндсэн хүчин зүйл бол нарны гэрлийн цацрагийн альбедогийн үзүүлэлт юм.

Тухайн биет дээр тусаж буй нарны нийлмэл цацрагийн хэмжээг тухайн биетээс ойж буй цацрагийн хэмжээтэй харьцуулсан утгыг “ойлтын” хэмжээ буюу “АЛЬБЕДО” гэдэг. Нарны гэрлийн шингээлтийн хэмжээ буюу дулаан бий болгох үзүүлэлт нь нийлмэл цацрагийн ерөнхий хэмжээ ба нарны гэрлийн цацрагийн буцаан ойлгох хэмжээний ялгавартай тэнцүү байна. Альбедо нь нарны тусгалын өнцөг буюу өргөрөгүүдийн нарны тусгалаас холдох зай, далай тэнгис ба хуурай газар, агаар мандлын үүлшилт ба чийгшлээс шалтгаалж цаг уурын байдалд хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Эковатор орчимд нарны гэрэл илүү эгц тусах боловч агаар мандлын үүлшилт ба агаар мандал дахь чийгшилтийн жилийн дундаж хэмжээ 80% -аас их байдаг тул нарны гэрлийн нийлмэл цацрагийн нэвтрэлтийн хэмжээ харьцангүй бага болдог. Энэ шалтгаанаар далайн бүсийн орнуудад байгуулсан нарны цахилгаан станцуудын цахилгаан үйлдвэрлэлийн АҮК харьцангүй бага байна. Харин манай орон хойд бүслүүрийн 42-52 -р өргөрөгт орших боловч жилийн 270-300 хоногт үүлгүй цэлмэг байдаг болон агаар мандлын чийгшлийн хэмжээ бага байдаг нь альбедогийн цахилгаан ба дулаан үүсгүүрийн үзүүлэлтийг ихээр нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлдэг. Альбедогийн ойлтын үзүүлэлт нь ойролцоогоор шинэ цастай үед 80-90 %, хуурай элсэн гадаргууд 40%, ургамалан бүрхэвчтэй бол 10-20 %, усан мандалд 2-5 % байдаг байна. Албедогийн ойлт ба шингээлтийн үзүүлэлт нь хүлээн авч байгаа гадаргуугийн онцлог түүнчлэн ой мод, ургамалжилт, тэдгээрийн өнгөнөөс ихэд шалтгаалдаг. Туйлын хар өнгийн материал нь гэрлийн цацрагийг хамгийн өндөр итгэлцүүртэйгээр хүлээн авч дулааны энерги болгон хувиргадаг. Нарны гэрлийн альбедогийн нийлмэл цацраг ба ойлтын цацрагийн долгионы ялгавар бага бол салхи үүсдэггүй. Үүний улмаас хотын агаар мандалд тунарах агаарын их бохирдол 3-р сарын дунд үед бий болдог улирлын “муссон” салхи гартал хэвээр хадгалагдан үлддэг. Эндээс бид агаарын бохирдлын тунаралд нарны гэрлийн “альбедо” байгалийн салхи хоёр шийдвэрлэх нөлөө үзүүлдэгийг харж болно.

АЛТАН ТЭВШИЙН ХӨНДИЙД АГААРЫН СЭЛГЭЭ ЯВУУЛАХ БАЙГУУЛАМЖ

Төмөр замын Баян өртөөнөөс Хоолт зөрлөг хүртлэх төмөр замын хоёр талаар нарны гэрлийн цацрагийн дулаан шингээлтийн хэмжээг нэмэгдүүлэх зориулалттай “SELECTIVE COATING” гадаргуутай, гүн хар өнгөтэй нийлэг мяндсан материалтай, зузаан нэхмэл дэлгэцүүдээс бүрдсэн (нарны цахилгаан станцын дэлгэцүүд мэт) станц барьж байгуулна. Станц нь температурын интервалын зөрүүг ашиглан нэвт салхины хонгил үүсгэх зориулалттай байна. Станцын дэлгэцүүдийг өвлийн улиралд нарны гэлийн тусгалыг хамгийн үр ашигтай хүлээн авах өнцөгт тохируулан байрлуулсан байна. Дулаан үйлдвэрлэх дэлгэцүүдийн тоо ба байгууламжийн эзлэх нийт талбайн хэмжээг дулаан үйлдвэрлэлтийн нэгдсэн тооцооллыг баримтлан төлөвлөж хэрэгжүүлнэ. Улирлын “муссон” салхи идвэхжсэн үед болон цаг агаарын бусад сөрөг нөлөөллүүдээс сэргийлэх зорилгоор дэлгэцүүдийг хураан авна.

ТЕРМО-ДИНАМИКИЙН ДУЛААН ШИЛЖИЛТИЙН БАЙГАЛИЙН ХУУЛЬД ҮНДЭСЛЭСЭН ЭНЭ БАЙГУУЛАМЖИЙГ БАЙГУУЛСНААР ДАРААХ ҮЕ ШАТТАЙ ҮР ДҮН ГАРНА ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА.

1.ТООЦООЛОГДСОН ӨНДӨРТ БАЙГУУЛАГСАН ЭНЭ ХОНГИЛ НЬ ТЕМПЕРАТУРЫН ИНТЕРВАЛЫН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЖ ЗОХИХ ХЭМЖЭЭНИЙ ХУРДТАЙ САЛХИНЫ УРСГАЛ БИЙ БОЛГОНО. ЭНЭ УРСГАЛ НЬ ХОТЫН АГААРЫН БОХИРДЛЫН ТУНРАЛЫГ ЭНЭ ЦЭГЭЭС ЭХЛЭН СЭМЛЭН САРИНУУЛЖ ЗОНХИЛОХ ЧИГЛЭЛИЙН САЛХИНЫ УРСГАЛД НИЙЛҮҮЛЭН УУЛ ДАВУУЛАН ЗАЙЛУУЛЖ ЭХЛЭНЭ.

2. ИНВЕРСИЙН НИМГЭН СУДАЛ ЗАДАРЧ ЭХЭЛСЭНЭЭР “ХОТЫН ГАЗАР ЗҮЙН ТОГООН” ДАХЬ БОХИР АГААРЫН ТУНАРАЛ ДЭЭШ ШИЛЖИХ НЬ НЭМЭГДЭЖ БОХИР АГААРЫН ӨТГӨРЛИЙН ХЭМЖЭЭ ӨДӨР ӨДРӨӨР БУУРЧ ЭХЛЭНЭ.

3. НАРНЫ ГЭРЛИЙН НИЙЛМЭЛ ЦАЦРАГ ГАЗРЫН ХӨРСНИЙ ХАЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛСЭНЭЭР НИЙСЛЭЛ ХОТ ОРШИХ “ГАЗАР ЗҮЙН ТОГООН” ДАХЬ АГААРЫН ХӨӨРӨХ УРСГАЛЫН ЭРЧИМ НЭМЭГДЭНЭ.

4. САЛХИНЫ НЭГ ЧИГЛЭЛ ДАВАМГАЙЛСАН “ЛАМИНАР” УРСГАЛ ЭРЧИМЖСЭНЭЭР ХОТЫН АГААР МАНДЛЫН БОХИР ТУНРАЛЫГ САРИНУУЛАН ХӨӨХ ГОЛ ЗОРИЛТ ХАНГАГДАХ БОЛНО.

БАЙГАЛЬ ЭКОЛОГИЙН ЗҮЙ ТОГТЛЫГ АШИГЛАЖ АГААРЫН БОХИРДЛЫГ ЗАЙЛУУЛАХ ЭНЭ САНАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ БАЙГУУЛЛАГА БА ХУВЬ ХҮН ЦӨӨНГҮЙ БИЙ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

ТӨМӨР ЗАМЧИН АХМАД НАСТАН Л.ЛХАГВА


Сэтгэгдэл

Зочин [66.181.180.126] 2022-01-28 23:18:06

харин тэр эмээлт.хоолт орчимд нь цахилгаан гаргадаг салхин сэнс олноор нь босговол болох юм биш үү ? утаагаа хөөчихнө бас хямд цахилгаантай болно.

Батаа [66.181.161.65] 2022-01-27 19:12:18

Маш их зардал гарч үр дүн үзэхгүй юм яриад бна. Ямар ч зардалгүй өөр аргыг санал болгоод олон жил болж бгаа. Хүсэлгүй 76 таг дүлий.

Зочин [192.82.82.52] 2022-01-27 17:30:54

agaariin bohirdliig buuruulah n hamgiin chuhal erdemted anhaarch sudalj shiideld hureh n hamgiin chuhal bn

Зочин [150.129.141.150] 2022-01-27 18:38:51

ЭНЭ ХҮН БОДОЖ САНАСАНАА БИЧЖЭЭ.НАРНЫ.ДЭЛГЭЦ МЭТ ХАР ТОЛЬ МАЯГИЙН ЮМ БАЙРЛУУЛАХ ТАЛААР БИЧЖЭЭ.ТҮҮНИЙГ НЬ ЦАС ОРООД ДАРЧИХНА.ТЭГЭЭД Ч БАРИЛГЫН БҮХ ДЭЭВЭР ХАР ШҮҮ ДЭЭ.ГЭР ДЭЭР УНАСАН ХӨӨ ТОРТОГ Ч ХАР ШҮҮ.ХАРИН САЛХИНЫ УРСГАЛЫГ АШИГЛАХ , МӨН БОЛОМЖООРОО ХЯМД ЦАХИЛГААН ХЭРЭГЛЭЭД ЭХЛЭВЭЛ УТАА БУУРДАГ УЛС ОРНЫ ЖИШИГ БАЙДАГ

Эхний хийх ажил [66.181.191.213] 2022-01-27 17:07:28

Ямартай ч Амгалан дс ыг Цахилгаан гаргадаг болгож БЗД ын цахилгааны асуудлыг 100 хувь хариуцуулчихвал Улаанбаатарын утааны 25 хувь шийдэгдэнэ. Хэмнэгдсэн нөөцөөрөө Сонгино хайрхан дүүргийг хангах.

Агаа [124.158.90.3] 2022-01-27 15:14:35

Алтантэвшийн хөндий бишээ энэ бол Хүн чулууны хонхор

Зочин [203.91.115.54] 2022-01-27 15:02:52

Ямар ч байсан шинжлэх ухааны онол, баримтууд дээр суурилж дүгнэлтээ гаргажээ. Одоо үүнийг илүү өргөн хүрээтэй судлаж, баг хамт олны бүрэлдэхүүнтэй туршилтын ажил явуулж ажиглалтаа тэмдэглэн илүү шинжлэх ухааны үр дүнтэй судалгаа болгож хувиргах хэрэгтэй байна. Мэдээж юу юугүй ажил хэрэг болгочихож болохгүй. Судлах хэрэгтэй. Лхагваа гуай мундаг байна. Амжилт хүсье.

Зочин [202.126.89.113] 2022-01-27 14:28:41

Шинжлэх ухааны үндэслэлтэй зөв тайлбар хийжээ.ШУАын эрдэмтэд нэмэлт судалгаа хийж хэрэгжүүлэхТЭЗҮийг боловсруулж яаралттай засгийн газарт танилцуулж шийдвэрлүүлэх нь чухал.

Kca [202.126.90.138] 2022-01-27 14:05:08

Эмээлтийн сэтэлж хавцал гаргавал болоод л явчихна даа.

Зочин [202.126.89.153] 2022-01-27 13:46:03

Онолын үндэслэлтэй байна. Жижиг туршилт хийж харуулбал сайн байна.

Иргэн [202.126.88.214] 2022-01-27 13:29:08

Энэ хүнийг эрүүл ухаантай хүн гэхэд итгэхэд хэцүү байна.бас нэг мөнгө угаах юм бодоод явж байгаа хүн шиг байна


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.