300 тэрбум төгрөгөөр 50 га талбайд хүлэмж барихад нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангана

Aдмин / Эдийн засаг

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төгс ургац” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйтай танилцлаа. Тус компани Голланд загварын 18,000 м2 хүлэмжийг 2016 онд Улаанбаатар хотын СХД-ийн 21 дүгээр хороонд байгуулсан байна.

Тус хүлэмж нь халаалт, усалгаа, бордоо, агаарын чийгшлийн тохируулга зэрэг орчин үеийн технологийн шаардлагыг бүрэн хангасан, жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг.

Өдөр бүр 2-4 тн улаан лооль, өргөст хэмхийг Барс зах болон Е-март, Номин, Сансар зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдээр борлуулдаг. Өндөр хүүтэй зээл, хүлэмжийн чиглэлийн мэргэжилтэн дутмаг зэрэг нь үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд хүндрэл учруулдаг тухай компанийн захирал Л.Эрдэнэчимэг танилцууллаа.

50 га талбайд шаардлага хангасан хүлэмж барихад 300 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд урт хугацаатай, хүү багатай зээл авбал нийслэлчүүдийн хэрэгцээг бүрэн хангаж, орон нутагт нийлүүлэх бүрэн боломжтой тухай хүлэмжийн аж ахуй эрхлэгчид ярилаа.

Хүнс, хөдөө аж ахуйн яам нийслэл хоттой хамтарч 15 га талбайд хүлэмжийн аж ахуй байгуулахаар төлөвлөсөн. Цаашид агуулах, хүлэмжийн аж ахуйг дэмжих чиглэлээр гурван хувийн хүүтэй, хоёр жилийн хугацаатай зээлд аль болох түлхүү хамруулах бодлого баримталж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ.


Сэтгэгдэл

Чээгий [64.119.21.107] 2022-06-02 10:56:22

50га нийслэлчүүдийн хэрэгцээг хангана хаха. Амжих уу

Зочин [202.179.27.39] 2022-05-19 05:08:11

UUR XUMUUS BAS NOGOO TARIJ ASHIG OLJ AMDRALAA ZAGUULNAA ERDENECHIMGEE NOGO TARIDAG ULS BAS MGLD BGAA

Зочин [192.82.78.90] 2022-05-17 05:53:47

Нам хамаагүй шүү Хүрэлсүх ээ . Наад ажлаа дэмжээрэй

ТӨР МОНОПОЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ [103.229.121.58] 2022-05-17 12:47:29

ТӨР ЗАХ ЗЭЭЛД МОНОПОЛ ҮҮСГЭЖ БОЛОХГҮЙ.

Уншигчч [64.119.24.166] 2022-05-17 03:34:29

УИХ гишүүдийн тойрог услах мөнгийг хүлэмж барихад зориулая.тэгвэл УБХотыг бүрэн хангах юм байна эх оронч байгаач.


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.