Б.Гүнбилэг: Мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй

Aдмин / Хууль

- Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг -


Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хуульч, доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх эсэх талаар улс даяараа хэлэлцэж байна. Та хуульч хүний хувьд уг өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Хуульчийн хувьд бол нийгмийн уур амьсгалыг, иргэдийн оролцоог ажиглаж байна. Сэтгэлийн хөдлөлөөр энэ нь их зөв, энэ нь буруу гэж мэтгэхгүй. Аль аль сонголтууд сайнтай, муутай. Чухам түүнийг ямар байдлаар хэрэгжүүлдэг вэ гэдэгт л асуудал байгааг хууль тогтоогчид ойлгоосой.

-Өөрчлөлт хийхээр бол яг ямар заалтуудыг анхаарах ёстой гэж харж байна вэ?

-Үндсэн хууль гэхээсээ манайх дийлэнх олонхоор баталдаг органик хуультай болоосой гэж хүсч байна. Одоо бол манайх Үндсэн хууль, ердийн хууль гэсэн хоёр хуультай болчихоод байна. Уг чанартаа Үндсэн хууль, органик хууль, ердийн хууль гэж гурав ялгаж өгвөл бүх зүйлийг Үндсэн хууль руу хийх гээд зүтгэх шаардлагагүй болох юм. Жишээ нь, сонгуулийн тогтолцооны асуудлыг органик хуулиар зохицуулж болно. Манайх органик хуультай гэх мөртлөө батлах процесс нь ердийн хуулиас ялгаагүй байдаг.

-Угтаа 2019 онд МАН олонхоороо Үндсэн хуулийг өөрчилсөн. Тухайн үед УИХ-ын дарга болон МАН-ынхан бүгд маш сайн өөрчлөлтийг хийсэн, дахиж гар хүрэхгүй гэж ярьж байсан шүү дээ. Яагаад дахиад гар хүрэх гээд байгаа талаар та хуульч хүнийхээ хувьд ямар байдлаар харж байна вэ?

-Тухайн үед ярьж байгаад нийгмийн дэмжлэг, эсхүл улс төрийн тохироо нь бүрдээгүй үлдсэн зүйлс бий байх. Яг яагаад өөрчлөх гээд байгааг улстөрчид, шийдвэр гаргагчид мөн чанарыг нь хэлэх байх. Зүгээр шударга ёс тогтооё, цаашид улс орноо гоё болгох гарц гэх мэт үгс бол бидний сонсож дадсан зүйлс шүү дээ. Аливаа нийгмийн өөрчлөлт, тэр дундаа Үндсэн хуулийн шинэтгэл бол эдийн засаг, улс төр, оюун санаа, социаль хүрээний өөрчлөлтийг шаарддаг. Хуульчид гэхээсээ энэ хүрээний хүмүүсийн оролцоог хангаж, судлах, үгийг нь сонсох ёстой юм. Хуульчид бол энэ хүмүүсийн хэлсэн, олонхоор хүлээн зөвшөөрсөн саналыг хууль зүйн техник ашиглан бичдэг хүмүүс юм. Манайд Үндсэн хуулийн өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчид л юм яриад байдаг. Эдийн засагчид, социологи, философи, антропологи, нийгмийн сэтгэл зүйчид гээд бусад мэргэжлийнхэн хаачив гээд ихэд гайхах юм. Сэтгүүлчид ч тэр хүмүүсийн хойноос гүймээр байгаа юм. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ярихаар улстөрчид, хуульчдаас бусад мэргэжлийнхний оролцоог хангах ёстой.

-Үндсэн хуулийг өөрчлөх, сонгуулийн тогтолцоог холимог болгож олон намын төлөөллийг парламентад оруулахаар ярьж байна. Та үүнийг дэмжих үү. Манай улсад ямар сонгуулийн тогтолцоо нь илүү оновчтой юм бэ?

-Сонгуулийн аль аль тогтолцоо өөрөө сайнтай, муутай. Нийгэм юу хүснэ, тэрнийг хуульчид бичиж таарах байх. Миний хувьд хуулиа хэрэгжүүлдэг, үгүй ядаж сонгуулийн үеэр санал худалдан авдаг, мөнгө хуулиар халхавчилж тараадаг, архидуулдаг энэ байдлыг хуулийн байгууллага яс тогтоож, хорьж чаддаг бол аль ч тогтолцоо хэрэгжээд явна гэж бодож байна. Даанч сонгуулиар бие даагч нэртэй олон хүн дэвшиж, хэн нэгэн мөнгөтэй хүнд үйлчилж, олон ухуулагч авдаг. Бас сонгуулийн өмнөх жил, мөнгө эд зүйл тараадаг хүмүүс сонгогддог, намууд үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. Нэг үгээр бол мөнгөний сонгууль байсаар байвал аль ч тогтолцоо нь хэрэгжихгүй шүү. Пропорциональ болгоод намдаа, намын даргадаа их мөнгө өгсөн нь жагсаалтад дээгүүр бичигдэнэ гэсэн үг. Тэгж өөрчилбөл хэрэг байх уу. Үр дүн нь адилхан л гэсэн үг. Энэ тохиолдолд хэнд ашигтай вэ гэдэг асуулт мөн гарч ирнэ.

-Сонгууль бүрийн өмнө эрх барьж байгаа нам өөртөө таарсан тогтолцоо, бодлого барин ажилладаг шүү дээ. Ирэх УИХ-ын сонгуулиар одоо мөрдөгдөж байгаа Үндсэн хууль болон бусад тогтолцоо хэвээрээ байсан ч МАН-ынхан дахин олонх болж, ялах магадлал өндөр байгаа гэж улс төр судлаачид ярьж байна. Та энэ байдлыг аль талаас нь харж байна?

-Монгол Ардын нам ялах болов уу. Төрийг бариад явчих, олонх болох өөр нам харагдахгүй байна. Ардчилсан нам учраа олбол арай өөр нөхцөл үүснэ.

-Хоёр танхимтай парламенттай болъё гэж байна. Тэгвэл ардчилсан орны парламентын сонгодог хэв маягаар хөгжинө гэх юм. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Аль нь ч байж болно. Гэхдээ нэг танхимтай одоогийнхоороо байх нь зөв гэсэн нийгмийн хандлага давуу гэж харж байгаа. Хэрэв хоёр танхимтай болъё гэвэл шинэ Үндсэн хуулийн асуудлыг хөндөх болж байгаа юм. Тиймээс одоо дахин шинэ Үндсэн хуулийн асуудлыг ярилцлах цаг үе биш ээ.

-Б.Чимид гуайн хэлснээр бол Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрэх нь тогтолцооны болоод төрийн бодлого үйл ажиллагаа сулардаг. Эвгүйтвэл улс орон сүйрчихэж болдог гэдэг агуулга хэр зөв бэ. Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс гэж ч ярьдаг шүү дээ...

-Цаг хугацаа, гадаад дотоод нөхцөл байдал, эдийн засгийн боломж гээд энэ бүхнийг тооцох ёстой. Үндсэн хуульд бага багаар өөрчлөлт, шинэчлэлт хийхийг багш бол хүлээн зөвшөөрч байсан. Ийм ч учраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын хуулийг бичиж үлдээсэн. Харин тэр хууль өнөөдөр юу болов, үндсэн бүтэц нь хэвээрээ юү гэдэг бол тусдаа асуудал.


Сэтгэгдэл

нямаа [202.21.109.35] 2022-06-30 01:21:50

Мөнгөний сонгууль хийнэ гэж улсууд зүүдэлсээр байгаад хийж байгаа харин ард түмэн яаж Ядуу, Зүдүү болж зовож байгааг энэ олон улс төрчид харж баймаар Улс төрд орж байгаа хүн бүр улс төрчид үүнийгээ хүн бүр мэдмээр байна. Тэгэхгүй бол энэ 76-н мангараа улс төрчид гээл байвал хариуцлага байхгүй Улс орон ч хөгжихгүй шүү!!! Одоо сонгуульдаа жаахан анхаарч ажил хийх хүнийг сонгох хэрэгтэй шүү!!!

Zochin [103.26.193.219] 2022-06-29 16:55:14

Mungu ch huchtei shuu

Иргэн [66.181.181.192] 2022-06-29 15:57:17

Германд, Австрид парламентын гишүүд нь орон тооны бус байдаг юм. Ийм баян улсууд төрийн албанд мөнгө хэмнэж байхад манай 3 саятай жижиг улсын ард түмэн улс төрчид болж, хахуулиар амьдрах гээд байна. Намынхаа бодлогыг төрийн албанд битгий оруулаад бай! Хэмнэлтийн горимд шилжсэн бол цөөн тооны төрийн албан хаагчтай байх ёстой.

Зочин [192.82.88.122] 2022-06-29 14:05:39

Сонгуулийн сурталчилгаа, зардлыг төрөөс хариуцахаар хуульчилбал мөнгөний сонгууль дуусч, мөнгөтэй хүн хөгжмөө захиалдаг байдал устана. Гүйцээ

ХУЛАН [192.82.69.25] 2022-06-29 08:46:36

санал нэг байна, намын хатуу гишүүнчлэлтэй,нам үйлчилсэн хүн ажилтай болдог энэ гаж тогтолцоог өөрчлөхгүйгээр ямар ч ҮНДСЭН ХУУЛЬ БАЙГААД НЭМЭРГҮЙ ШҮҮ, дЭЭРЭЭС НЬ САНАЛ ХУДАЛДДАГ 100000 ӨРХ БАЙХАД МАН СОНГУУЛЬД ЯЛСААР БАЙХ БОЛНО

Хахуулийг ч ёстой томоор өгөх болнодоо. Мурийцах уу? [66.181.189.204] 2022-06-29 07:37:37

Нэг нам нь томоохон нөгөө намдаа намынхаа гишүүдийн нэрийн өмнөөс томоохон ХАХУУЛЬ өгөх болно доо. Энэ нь сонгуулийн өмнө ч өгнө, сонгуулийн дараахан ч ИХИЙГ өгнө. Тэгэж байж л Засгийн газарт 1-2 сайдын албан тушаал авна ш дээ. Одоо бол гишүүд өөрсдөө хахуулиа өгч байгаа. Харин пропорционал системын үед намын байгууллага нь ХАНДИВ буюу ХАХУУЛИЙГ өгдөг болно. Тэгэхгүй гээч!?!

Пропорционал системд нэг л нам толгойлоод байх магадлал өндөр байна. [66.181.189.204] 2022-06-29 07:03:50

Ер нь одоогийн нөхцөлд бол аль ч тохиолдолд МАН л бусдаасаа илүү суудал авах талтай. Тэгэхлээр энэ нам л өөрийгөө хүрээлүүлж бусад намыг өөрийн эвсэлд татан оролцуулна. Иймд "МАН+..... нам+.... нам" гэсэн загвараар Засгийн газраа байгуулна. Тэгээд л бодохгүй юу даа.

Пропорционал системд СУЛ талууд олон байдаг. [66.181.189.204] 2022-06-29 06:54:36

Пропорционал систем давуу болон СУЛ талтай. Хэдийгээр улс төрийн хүчнүүдэд УИХ-д суудал өгөх боловчиг нөгөөтэйгүүр Монголд улс төрийн ОЛОН ОЛОН нам эвсэл үүснэ. Мөн УИХ-д олон нам байна гэдэг нь ямар нэг хууль, шийдвэр гаргахын тулд хугацаа ИХ шаардна, учир нь намууд хоорондоо зөвших ёстой болдог. Засгийн газрыг эвслүүд их байгуулдаг. Энэ нь юм болвол л эвсэл задрах, улс төрийн ХЯМРАЛ үүсэх, тэгээд л сонгуулиийг ОЙР ОЙРХОН хийхэд хүргэдэг. Ер нь пропорционал систем бол их ЯРВИГТАЙ, их үнэтэй, улс төрийн зөвшилд хүрч ЧАДДАГ тийм улс үндэстэнд л байдаг систем юм. Монголчууд тийм байж ЧАДАХ уу???

Зочин [202.9.47.18] 2022-06-29 06:25:50

Толгойн ажилладаггүй ходоод нь ажилладаг ард түмэнтэй улсад мөнгөний сонгууль байсан ч яадаг юм. ккккк

Зочин [112.72.6.62] 2022-06-29 05:42:45

Яааг үнэн

Зочин [122.201.19.99] 2022-06-29 04:38:07

МУИС-хуулийн салбар сургуулиа эхлээд ёс зүйтэй сайн сургалттай болгох хэрэгтэй тэгэж гэмээн улс төрчид нь ухаажих бхаа

зочин [202.131.243.50] 2022-06-29 03:23:43

Тойрог бүрд грүпп нээгээд сурталчилгаагаа хийчих .Ямар ч зардалгүй. Харин өөр хэлбэрийн сурталчилгааг хуулиар хориглоод үзвэл болмоор санагдаж байна.Гоё зурагаа чатаар групптээ тавьна биз.Хөтөлбөрөө мөн адил.Технологийн хөгжлийг ашиглаад үзье.Сонгогчид нэр дэвшигчээ олж үзхэд амар.Намууд өргөнөөр оролцох боломж нээгдэнэ.Эрдэмтэдэд боломж гарна.

Зочин [202.9.47.18] 2022-06-29 02:47:29

Ард түмэн гэнэн итгэмтгий хүлцэнгүй тэнэг байсаар байвал мөнгөний сонгууль байсаар л байх болно.


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.