С.Цэнгүүн: Ирэх оны улсын төсвийн төсөлд зарчмын зөрүүтэй 22 хөтөлбөрөөс 1.2 их наяд төгрөг танах боломж байна

Aдмин / Улстөр

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнгөрсөн долоо хоногийн Байнгын хорооны хуралдааны үеэр Ч.Лодойсамбуу, Ш.Бямбасүрэн нартай хамт төсвийн зардлаас 1.2 их наяд төгрөгийг хасах санал гаргасан. Зайлшгүй хөрөнгө оруулалт шаардлагатай бус спорт заал гэх мэт зардлуудаас танаж 1.2 их наядыг гаргахаар тооцсон. Харамсалтай нь Байнгын хороодын хуралдаан дээр бидний санал унасан. Гэхдээ чуулганы хуралдаанд дахин санал хураалт явагдана.

1.2 их наядын 600 тэрбум нь "Шинэ хоршоо" хөдөлгөөний санхүүжилтээс хасах дүн байгаа. Сонгуульд зориулж эхлүүлсэн, эргэн төлөлтгүй байгаа энэ хөтөлбөрийг дахин санхүүжүүлэх шаардлага байна уу гэдгийг бодох хэрэгтэй" гэв.


Сэтгэгдэл

Иргнн [66.181.191.102] 2025-10-28 13:15:18

Прокурорууд тэтэгэвэрт гарахдаа 100 сая авч байгаа...Бусад нь адил ...Үүнийг хаагаач ..Улс зөвхөн цалинг л өгөх ёстой Худал элдэв нэртэй нөгөөигараар үрэн таран хийдэг асар их мөнгийг танах ёстой . Төрийн өмчит компанийн ТУЗ гүйцэтгэх захрилын цалинхангамжийгихасах ёстой УБТЗ гэж татавар төлдөггүй гэхдээ аялал худалдаа амралт ажиллуулдаг газар байна

Зочин [183.177.105.156] 2025-10-28 12:52:31

зөв зөв


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.