Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, шатахууны асуудал хэлэлцэж байна
Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог.
Өнгөрсөн баасан гарагт ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын томилгоотой холбогдуулан ээлжит бусаар хуралдсан. Тэгвэл өнөөдөр /2025.10.28/ мөн ээлжит бусаар хуралдаж байна.
Хуралдаанаар, шатахууны нийлүүлэлт болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа аж.
Монгол Улс өнөөдрийн байдлаар шатахууны импортоор ОХУ-аас 95 гаруй хувийн хамааралтай. Гэтэл энэ 8-р сард ОХУ шатахууны экспортдоо хориг тавьсан. Украины зүгээс Оросын газрын тос боловсруулах үйлдвэрүүд рүү хийсэн цохилтууд нь Монголд нөлөөлж эхэлсэн гэгдэж буй юм. Ялангуяа сүүлийн нэг сар хөдөө орон нутаг болон нийслэлд шатахууны асуудал тасрахгүй байгаа билээ. Иймд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням урд хөрш БНХАУ-аас татан авалтууд хийж байгаа талаараа мэдээлэх болсон.






































.jpg)



























Сэтгэгдэл