СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины ослоор гэр бүлийн 4 гишүүн амиа алджээ
Өнгөрсөн баасан гарагт Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч, гэр бүлийн гурван хүн газар дээрээ нас барсан байна. Тус ослоос нэг хүн мэнд үлдсэн ч эмнэлэгт хүргэгдээд амиа алджээ.
Тодруулбал тус осол шөнийн 00:00 цагийн орчим Өвөрхангай аймгийн Сант сумын нутаг дэвсгэрт болсон байна. Улаанбаатар хотыг зорин явж байсан Мицубиши Пуссо маркийн автомашин урсгал сөрж, улмаар өөдөөс ирж байсан Toyota Sai болон том оврын ачааны машинтай мөргөлдөж, ослын улмаас Мицубиши Пуссо маркийн автомашинд зорчиж явсан гурван хүн газар дээрээ амиа алдаж, нэг нь эмнэлэгт хүргэгдээд амиа алджээ. Пуссо машины жолооч, 3 зорчигч нар 30-40 насны гэр бүлийн хүмүүс нь тогтоогдсон байна.


















































.jpg)














Сэтгэгдэл