ҮЙЛ ЯВДАЛ: "Соёлын орон зай-Бидний орчин" аян орон даяар үргэлжилж байна

Aдмин / Улстөр

Өнөөдөр болох үйл явдал

11:30 цагт: Монгол үндэстний хүний эрх иргэдийн хяналтын хорооноос: Тогтолцооны өөрчлөлт, Нийгмийн гажуудлыг засах гарц гаргалгаа “Ард түмний их хуралдай”-г хуралдуулах тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

12:00 цагт: МАН-ын ахмад зүтгэлтнүүд, залуучуудаас: МАН-ын Удирдах зөвлөлд Онц их хурлыг хуралдуулах тухай шаардлага хүргүүлэх тухай Үндэсний мэдээллийн төвд мэдээлнэ.

-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Хилийн чанадад:

-БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд (Yangling) 32 дахь удаагийн “БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо” энэ сарын 29 хүртэл үргэлжилнэ.

-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Орон нутагт:

Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.

Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.