Нийслэлийн хэмжээнд 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна
Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллаагаа явуулж буй ШТС-уудын нөхцөл байдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц /ШТС/ үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:
• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
• 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).
• 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.
ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэд гаргаад байгаа аж.













































.jpg)




















Сэтгэгдэл
Зочин [202.9.47.72] 2025-10-27 11:47:32
Нөөцгүй болсон станцуудаа яаралтай нөөцтэй болгооч бүх станцууд өдөржин өгөхөд оочиргүй болно шүү лээ