Цагаан ордон: Путин, Трамп нар уулзах боломжтой

Aдмин / Гадаад мэдээ

АНУ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын шинэ уулзалт болох боломжийг үгүйсгэхгүй байгаа бөгөөд уг уулзалт бодитой, эерэг үр дүн авчрах ёстой гэж үзэж байна. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролайн Ливитт мэдэгджээ.

Тэрбээр сэтгүүлчидтэй уулзахдаа “Хоёр удирдагчийн уулзалт хэлэлцэх асуудлын жагсаалтаас бүрэн хасагдаагүй. Ерөнхийлөгч Трамп болон АНУ-ын Засгийн газар энэ уулзалт нэг өдөр болно гэж найдаж байна.

Гэхдээ бид энэ уулзалт тодорхой, бодит эерэг үр дүн авчрах, Ерөнхийлөгчийн цаг хугацааг үр дүнтэй ашигласан уулзалт байх ёстой гэдгийг баталгаажуулахыг хүсэж байна” гэж хэлжээ.

Түүнчлэн Ливитт “Ерөнхийлөгч зөвхөн яриа биш, бодит үйл ажиллагааг хармаар байгаа” хэмээгээд, Трамп Газын зурваст энхийн шийдэлд хүрэх үйл явцыг “маш өөдрөгөөр” хүлээн авч байгаа бөгөөд Украины мөргөлдөөн төгсгөлөө олоосой гэж хүсэж буйг онцолсон байна.

Эх сурвалж: TASS
Б.ЖАРГАЛ


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.