Шатахууны нийлүүлэлт, тээвэрлэлт, түгээлтийг шуурхай зохион байгуулахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна

Аж үйлдвэр эрдэс баялгийн яаманд шатахууны нийлүүлэлттэй холбоотой цаг үеийн асуудлыг шуурхай шийдвэрлэх зорилгоор Тээврийн цагдаагийн газар, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал гарын тосны газар, импортлогч томоохон аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах, шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох чиглэлд цаашид авах арга хэмжээний талаар ярилцлаа.
Энэ үеэр Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Засгийн газар, АҮЭБЯ-ны түвшинд ОХУ болон БНХАУ-тай нягт холбоотой ажиллаж байна. Энэ хүрээнд бид тээвэр логистик болон ханган нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх шуурхай зохион байгуулах ажлыг хийж буйг онцлов.
АҮЭБЯ-ны Газрын тосны бодлогын газрын дарга Ч.Хишигдалай “ОХУ-аас шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх талаар өнгөрсөн долоо хоногт “Роснефт” компанитай уулзсан. Тус компаниас энэ сарын 15-ны өдрөөс Ангарскийн үйлдвэрийн засвар дууссан болохыг мэдээлсэн. Гэвч бидний санасан хэмжээнд нийлүүлэлт явагдахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд АҮЭБ-ийн сайд ОХУ-ын холбогдох албаны хүмүүстээ ярилцлаа. Бидний тооцооллоор бүтээгдэхүүний нийлүүлэлт энэ амралтын өдрүүдэд нэмэгдэнэ, Хятадаас мөн захиалгууд орж ирнэ” гэдгийг онцлов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Бид бүхэн хоёр чиглэлд ажиллана, төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог хангах, импортлогч компаниудын тулгамдсан асуудал буюу татан авалтын асуудалд анхаарч байна. Мөн УБТЗ татан авалтад төвлөрөөд шуурхай ажиллаж байгаа. Ойрын үед нийлүүлэлт эрс нэмэгдэх байх гэсэн хүлээлттэй байна” гэв.
Уулзалтын төгсгөлд, сайд Г.Дамдинням “Өчигдөр Монгол Улсын засгийн газрын тэмдэглэл гарсан. Нэгдүгээрт, ирэх онд ААН-үүдэд хөнгөлөлттэй зээлийн татаас өгч, улсын нийт хэрэглээний нэг сарын хэрэглээг хангах сав барьж, байгуулах ажлыг зохион байгуулна. Ойрын жилдээ багтаан гурван сарын нөөцөө хадгалах савтай болно” хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн ТЦА болон ГЕГ, Нийтийн тээврийн бодлогын газрын холбогдох албан тушаалтнууд өөрсдийн авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлийг өгч, цаашид АҮЭБЯ-тай хамтран нийлүүлэлтийг хэвийн болгохын тулд шуурхай ажиллахаар боллоо гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [103.229.120.163] 2025-10-23 17:42:56
Энэ Дамдинням гэж худлаа поп нөхөр худлаа ярихаас өөр юмгүй юу ч хииж чадахгүй пмаа. Огцорвол таарна