А.Н.Евсиков: Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх санал хураалт хойд хөрш ЗХУ-ын дипломат хүчин чармайлтын ачаар бүрдсэн гэдгийг мартаж болохгүй билээ

Aдмин / Эдийн засаг

1945 оны 10 дугаар сарын 20-нд БНМАУ Тусгаар тогтнолын төлөөх санал хураалт явагдсан билээ. Үүнтэй холбогдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд А.Н.Евсиков "Эрхэм хүндэт Монгол анд найзууд аа!

Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1945 оны 10-р сарын 20-нд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх санал хураалт орон даяар зохион байгуулагдсан ба Монголын ард түмэн уг арга хэмжээнд гайхамшигтай идэвхтэй буюу 98.47 хувийн ирцтэйгээр оролцсон билээ. Санал өгсөн 487,409 хүн бүр эх орныхоо тусгаар тогтнолын төлөө санал нэгтэйгээр “Тийм” гэж санал өгсөн.

Хэдийгээр Монголын хувь заяатай холбоотой шийдвэрийг Монголын ард иргэд өөрсдөө бие даан гаргасан боловч уг санал хураалтыг явуулах боломж нь Монголын үнэнч анд нөхөр болон хойд хөрш ЗХУ-ын дипломат хүчин чармайлтын ачаар бүрдсэн гэдгийг мартаж болохгүй билээ.

Тухайн үед Монгол Улсын бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрч, тэр байтугай гартаа зэвсэг барин хамгаалж байсан цорын ганц улс нь ЗХУ байсан бөгөөд Монголын тусгаар тогтнолын тухай асуудлыг олон улсын тавцанд тогтмол тавьж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө тууштай ажиллаж байв.

Бүх ард түмний санал хураалт, улмаар Монгол Улсыг дэлхийн бусад улс гүрнүүд хүлээн зөвшөөрсөн явдал нь тус улсыг дэлхийн улс төрийн шинэ түвшинд гарч ирэхэд хувь нэмэр оруулж, жинхэнэ тусгаар тогтнол, улмаар НҮБ-ын бүрэн эрхт гишүүнчлэлд хүрэхэд чухал алхам болсон юм.

Энэхүү завшааныг ашиглан найрсаг Монголын ард түмэнд тогтвортой хөгжил дэвшлийн түлхүүр болох эв нэгдлээ сахин хамгаалахыг хүсэн ерөөе. Монгол Улс нь хөгжил цэцэглэлтийн асар их нөөц боломжтой билээ. Мөн түүнчлэн өнгөрснөө санаж, хүндэтгэхгүйгээр урагшилж, ирээдүйгээ бүтээх аргагүй билээ." гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.126] 2025-10-20 17:48:16

Монголчууд бид Орос улс монго улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхад онцгойлон анхаарч байсныг яасан ч мартах ёсгүй. Танай сайхан улсын тусламж дэмжлэг байгаагүй бол бид Хятадын хойд бүсийн нэг бөглүү хэсэг л байх байсан. Тухайн үеийн дэлхийн улс төрийн нөхцөл байдал тийм л байсан шүү.

ҮНЭН ГАНЦ Л БАЙДАГ... [202.179.24.33] 2025-10-20 15:41:57

ҮНЭН ГЭЖ ҮҮНИЙГ ХЭЛНЭ. ... БИД Ч ИХ ХИЧЭЭСЭН АЖИЛЛАСАН ЗҮТГЭСЭН. ... ОРОСУУД Ч ҮНЭНХҮҮ ЗҮТГҮҮЛСЭЭН... 2-Р ДАЙНЫ ТӨГСГӨЛД ОРОС УЛС АСАР ИХ ХОХИРСОН Ч, ... МОНГОЛЫН АСУУДАЛ, МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХАМГИЙН ЭХЭЛЖ ЯРИЛЦАНА, ЗААВАЛ НААШТАЙГААР ШИЙДНЭ ГЭЖ ЗҮТГЭСЭН ТҮҮХ ҮНЭН БИЛЭЭ

Зочин [202.21.107.26] 2025-10-20 17:48:12

Үнэн шүү ,харин орчин үеийн Баабар тэргүүтэй шалдан банди нар орос монголын хооронд яс хаяхийг их оролдох юм даа

Guilagachin Jvvd [66.181.161.19] 2025-10-20 15:26:32

Vhsni chin donetsk lugansk tende ochij vh chi kk

Зочин [94.154.124.86] 2025-10-20 15:04:45

Маргашгүй, марташгүй ҮНЭН.

Хуцна биз Тува бас Буриад, Донецк, Луганск бас тэгсэн үү [103.212.162.81] 2025-10-20 14:53:12

Хамгаалалтын бүс байгуулсанаа их сайхан сэтгэлийн үр дүнд тусалсан юм шиг бичиж танайханы эрх ашиг байсан биз дээ далимд нь Монгол улс хожиж авсан гэхдээ зүгээр ч олдоогүй юм шүү та нарт Буриад Тувагаа ард түмэн газартай нь Хятадуудад Өвөрмонголоо ард түмэнтэй нь өгч байж туурга тусгаар болж авсан ч 75 жил колони орон шиг явлаа.. одоо ч тэр Монгол Улсад тавьж буй гаалийн татвараа хар дайны байдалд буй Европийн холбоо та нарт 25 хувийн татвар тавихад дайн зарлалаа гэж мэдэгдэж байгаа хэрнээ Монгол улсад 67 хувь хүртэл татвар тавьсаныг юу гэж ойлгох вэ...70 жил бүх эрдэс баялагыг үнэгүй зөөнө өөрсдийн хэл бичгийг тулгана.... Хамгийн тэнэг нь хариуцлага хүлээх болохоор ЗХУ-ийн алдааг бид хариуцахгүй бид бол холбоонд нэгдсэн 15 улсын нэг гэх мөртлөө өв хөрөнгө эд материалыг нь авах болохоор бид ЗХУ-ийн залгамжлагч гэж хуцна. Хэзээ ч ямар нэг дагуул улстай харилцан ашигтай хамтын ажиллагаа хийж үзсэн түүхгүй новшийн улс


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.