ОХУ- АНУ-ын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл үргэлжилж байна


ОХУ-ын Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч Кирилл Дмитриевийн мэдээлснээр ОХУ ба АНУ-ын удахгүй болох дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Тэрбээр “Олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ‘ойрын ирээдүй’-тэй холбоотой сэтгэгдлийг мушгин гуйвуулж, ирэх дээд хэмжээний уулзалтыг саатуулахыг оролдож байна. Гэсэн хэдий ч бэлтгэл ажил үргэлжилж байна” гэж X (хуучнаар Twitter) сүлжээнд бичжээ.
Энэхүү мэдэгдэл нь олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уг саммит хойшлогдож болзошгүй талаар мэдээлж буй үед гарч байна.
Н.Отгончимэг
Сэтгэгдэл