ЦАГ АГААР: Нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

Aдмин / Орон нутаг

Малчид, иргэд, тээвэрчидэд зориулсан мэдээ: Аравдугаар сарын 22-ноос 25-ныг хүртэл нийт нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна.

2025 оны аравдугаар сарын 22-ны 08.00-20.00 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Нутгийн баруун хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар цэлмэг. Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Заг, Байдраг голын эхээр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1...-6 градус хүйтэн.

Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7...+12 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө 0...-2 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -3...-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг. Зөөлөн салхитай. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

05.00 цагт Улаанбаатар: -13 градус хүйтэн, харьцангуй чийг 65 хувь, агаарын даралт 883 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.