Зеленский: "Tomahawk" пуужингийн шийдвэрээ хойшлуулсны улмаас Оростой хэлэлцээ хийх сонирхол буурсан

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский "АНУ-ын засаг захиргаа Украинд "Tomahawk" пуужин нийлүүлэх асуудлаар тодорхой шийдвэр гаргалгүй хойшлуулсан нь Оростой дипломат хэлэлцээ хийх сонирхлыг бууруулсан" гэж мэдэгджээ.
Тэрбээр үдэш бүрийн видео мэдэгдэлдээ, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай байлдааны шугамын өнөөгийн байршлаас эхлэн яриа хэлэлцээ хийхээр тохиролцсон талаар дурдсан байна.
Зеленский “Алсын зайн тусгалтай зэвсгийн асуудал Украины хувьд тодорхойгүй, хойшлох тутам Оростой хэлэлцээ хийх сонирхлоо алдаж байна” гэж онцолжээ.
Мөн тэрбээр “Украины алсын зайн тусгалтай зэвсгээр цохилт өгөх чадвар нэмэгдэх тусам Оросын дайн зогсоох хүсэл нэмэгддэг. Сүүлийн хэдэн долоо хоног үүнийг дахин баталлаа” гэж мэдэгдсэн байна.
Зеленскийн хэлснээр "Tomahawk" пуужингууд нь дипломат ажиллагаанд хийгдсэн хамгийн чухал хөрөнгө оруулалт бөгөөд Украин алсын зайн тусгалтай зэвсгийн талаар Европ болон АНУ-ын холбоотнуудтай цаашид хэлэлцэхээ илэрхийлсэн байна.
Нөгөөтэйгүүр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт энэ мягмар гарагт тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Учир нь, Орос улс Украинд нэн даруй гал зогсоох саналыг эсэргүүцсэн нь хэлэлцээрийн оролдлогод "багагүй саад" болсон хэмээн ажиглагчид үзэж байна.
Эх сурвалж: REUTERS
Б.ЖАРГАЛ
Сэтгэгдэл
Зочин [66.181.181.160] 2025-10-22 16:44:46
оросууд украйныг газрын хөрснөөс арчина.удахгүй чиний үхэл ирнэ!
зочин [59.153.115.122] 2025-10-22 14:22:24
Одоо тэгээд үхэхгүй яасын